2018 оны зорилт

Ирээдүйгээсээ их зүйлийг хүсэх би маш их шуналтай юм. Одоо байгаадаа сэтгэл хангалуун байх нь хамгийн сайхан жаргал гэдэг ч үнэндээ бид тэрийг сайн мэддэггүй…

Энэ төлөвлөгөөг 2018 оны сүүлийн өдөр уншаад сууж байхдаа доор бичигдсэн зорилтууддаа хүрчихээд өөртөө итгэлтэй, нүүрэндээ инээмсэглэл тодруулан сууж байгаагаар төсөөлөн бичиж байна. 2018 оны 01 сарын 2 өдөр 00:30 минутанд зорилтуудаа бичихгүй л бол нойр хүрэхгүй мэт санагдаад бичиж сууна.

  • Энэ оныг бүтэн тойм зургаар нь харвал гэр бүлдээ илүү анхаарсан өөртөө буй бүх зүйлээ зориулах.
  • Ажил мэргэжилдээ үнэнч байж зорьсон ажлаа хийж гарын авлага, эмхэтгэл бэлтгэх.
  • 10 жилийн өмнө мөрөөдөж байсан хөлбөмбөгийн дэлхийн аваргын тоглолтыг цэнгэлдэх дотроос үзэж дэлхийн иргэдтэй хамт баяр жаргалыг хуваалцах.
  • Номын дуу сонсох хугацаа нь болсон тул мэргэжил дээшлүүлэх.
  • Олон нийтийн ажилд илүү их хамрагдаж нийгэмд хэрэгтэй зүйл хийх.
  • Шинэ зүйл сурахад өөрийгөө сорих.
  • Хөдөө аялах.
  • Гадаад орноор аялах…
Сайхан зүйл гэдгийг мэдрүүлэх олон хүнд шалгалтуудыг, Тэдгээрт бууж өгөхгүйн тулд зөндөө их тэвчээрийг бас ХҮСЭЖ байна.