Монгол эрчүүдийн эрүүл мэнд
(Хоёрдугаар хэсэг)
Элэгний хорт хавдар — эрчүүдийн №1 алуурчин

Элэг
Элэг бол хүний хамгийн том дотор эрхтэн бөгөөд элэг нь шим тэжээлийг шүүн боловсруулж, хадгалахын хажуугаар альбумин, бүлэгнүүлэгч уураг болон холестролыг зөөвөрлөгч липопротейныг ялгаруулах чухал үүргийг гүйцэтгэдэг. Элэг нь мөн хэд хэдэн ангилалын карциногеникээс хүнийг биеийг хамгаалан хоргүйжүүлэлт (detox) зэрэг бодисын солилцооны (metablic) олон чухал үүргийг гүйцэтгэдэг.
Элэгний хорт хавдрын тохиолдол амьдрах магадлалын коэффициент
Дэлхий дахинд
Дэлхий даяар элэгний хорт хавдар нь хамгийн түгээмэл хорт хавдрын зургаадугаарт жагсдаг бөгөөд 2012 онд 782000 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Элэгний хорт хавдар нь хавдраас үүдэлтэй нас хоёрдох хамгийн түгээмэл шалтгаан бөгөөд эрчүүдийн дунд илүү өндөр тохиолддог. Өвчлөх эрсдэлийн хувьд нас явах хэрээр нэмэгдэх бөгөөд ихэнх тохиолдол нь 75-с дээш насныханд тохиолддог. Гэвч Ази, Африкийн хөгжил буурай орнуудад (Монгол багтаж байгаа) өвчлөл хамаагүй залуу насанд тохиолдож байна (ихэвчлэн 40 нас).
Элэгний хорт хавдрын нийт өвчлөлийн 83 хувь нь хөгжил буурай оронд тохиож байгаа бөгөөд өвчлөл Ази, Африкт хамгийн өндөр байна.
Элэгний хорт хавдрын эхний үе шатанд өвчний шинж тэмдэг төдийлөн мэдэгддэггүй бөгөөд илрэх үедээ ихэвчлэн гүнзгий шатандаа шилжсэн байна. Тийм ч болохоор үүнийг ‘чимээгүй тахал’ гэж нэрлэдэг.
Хорт хавдар оношлогдсоноос хойш амьдрах хугацаа/магадлал маш бага. 2000–2007 оны хооронд элэгний хавдраар өвчилсөн насанд хүрэгчдийн оношлогдсоноос хойш таван жил амьдарсан хувь дөнгөж 12 хувь байсан байна.
Монгол улсад
Манай орны элэгний өвчлөлийн тоо, статистик, нөхцөл байдлыг үнэлэхэд энэ эмгэг нь гамшгийн хэмжээнд хүрсэн гэхэд буруудахааргүй байна. Цирроз (элэгний хатуурал) болон элэгний хорт хавдар нь дангаараа нийт нас баралтын 15 хувийг эзэлж байгаа бөгөөд ДЭМБ-н тооцоолсноор Монгол улс нь өндөр элэгний хорт хавдрын өвчлөл болон нас баралтаар дэлхийд нэгдүгээрт орж байна. Архаг гепатит нь элэгний хорт хавдар үүсгэх хамгийн түгээмэл хүчин зүйл бөгөөд Монголын 3 сая иргэний 400,000 нь гепатитын вирустэй тээгч гэж оношлогдсон байдаг. ДЭМБ хэлж байгаагаар 70, 80-д оны үед ариун цэврийн шаардлага хангаагүй шүдний болон хагалгааны практикаас болж гепатит вирусийн халдвар олон нийтийн дунд огцом тархсан аж.
Өнгөрсөн онд л гэхэд (2018) элэгний хорт хавдрын 2 195 тохиолдол шинээр бүртгэгдсэний 1 194 (54.4%) эрэгтэй, 1 001 (45.6%) эмэгтэйчүүд байна. Элэгний хорт хавдрын өвчлөл 100 000 хүн амд 69.5 тохиолдол, эрэгтэйд 76.8, эмэгтэйд 62.4 тохиолдол байна.
Элэгний хорт хавдраар өвчлөх шалтгаан болон элэгний хорт хавдартай холбоотой судалгааны үр дүнгээс
Доорх харилцан хамаарал үнэн болохыг ихэнх судалгаануудаар нотлогдсон:
- Илүүдэл жинтэй эсвэл хэт таргалалттай байх нь элэгний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг
- Согтууруулах ундааны хэрэглэх нь элэгний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг
- Афлотоксинтой (мөөгөнцрөөс үүсдэг хор) хоол хүнс хэрэглэх нь элэгний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг
- Кофе уух нь элэгний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг багасгадаг
Доорх харилцан хамаарал нь зарим судалгаагаар нотлогдсон:
- Загасны мах түлхүү хэрэглэснээр элэгний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг тодорхой хэмжээгээр багасгах боломжтой
- Дасгал хөдөлгөөн, идэвхтэй байснаар нь элэгний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг багасгах боломжтой

Элэгний хорт хавдрын бусад шалтгаанууд
Дээр дурдсан хоол, тэжээл, дасгал хөдөлгөөн болон элэгний хорт хавдрын харилцан хамаарлаас гадна судалгаа шинжилгээгээр нотлогдсон элэгний хорт хавдар үүсгэгч шалтгаануудад дараах багтана:
- Бусад төрлийн өвчин эмгэгүүд
Цирроз буюу элэгний хатуурал өвчин нь элэгний хорт хавдар тусах эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг учир энэ төрлийн хорт хавдрын шалтгаанд оруулдаг.
- Нян, бактер, вирусын халдвар болон шимэгчийн дамжих халдвар
Вирусын гаралтай архаг гепатит нь элэгний хорт хорт хавдрыг үүсгэдэг. Элэгний паразитын (liver fluke) халдвар нь цөсний сувгийн карциномагаар (cholangiocarcinoma) өвчлөх шалтгаан болдог. Chronic viral hepatitis is a cause of liver cancer.
- Эм бэлдмэл
Өндөр доз бүхий эстриол (oestrogen) болон прогесторон (progesterone) агуулсан жирэмслэлтээс сэргийлэх амаар уух эм бэлдмэлийг удаан хугацаанд хэрэглэх нь элэгний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
- Тамхи татах
Тамхи татах нь элэгний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Б гепатит эсвэл Ц гепатитийн вирусын халдвартай тамхи татагч нарын өвчлөх эрсдэл бүр илүү нэмэгддэг бөгөөд тамхи татахын хажуугаар согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүсийн хувьд тамхи, архи хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад хорт хавдраар өвчлөх маш өндөр эрсдэлд байдаг.
Патогенез
Цирроз буюу элэгний хатуурал өвчтөнүүд нь Элэгний эсийн карциномагаар (хамгийн түгээмэл элэгний хорт хавдар) өвчлөх хамгийн өндөр эрсдэлтэй хүмүүс юм. Элэгний эсийн карциномагаар өвчилсөн хүмүүсийн 90–95 хувь нь өмнө нь циррозоор өвчилсөн байдаг. Тиймээс циррозын шалтгаан вирусийн болон химийн гаралтайгаас үл хамаараад элэгний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж байдаг. Элэг нь мөн бусад дотор эрхтэнд үүссэн хавдар үсэрхийлэх (дамжин халдварлах) түгээмэл орчинд тооцогддог.
Үргэлжлэл бий
