Мэдэхгүй ээ, чамд “хайртай” гэж хэлсэн минь
Sep 5, 2018 · 1 min read

Удаан гэгч нь ширтэж хэвтсэн, тэгээд зөөлөн үнссэн
Эхлэл нь тэр.
Уйлсан нүд, шаналсан дүрээ нуугаад нулимстай эргэсэн
Төгсгөл нь энэ.
Төсөөлөлд багтаагүй зүүдний олон төрх
Чиний тухай бодолд хэлбэрээ олсон.
Төрөхдөө л бид үхэх тухай бодож
Уйлсаар ирдэг шиг санагдсан.
Мэдэхгүй ээ, чамд “хайртай” гэж хэлсэн минь
Миний л хийж чадах хамгийн том алдаа шиг санагдаад…
