Zaya Ayanaa
Sep 3, 2018 · 2 min read

You only live once


Та нарт энэ үг ямар утгатай санагддаг вэ ?

Бодоод үзье л дээ

Өнгөцхөн харвал


Чи ганц л амьдрах учраас юу хүссэнээ хийж идэж ууж өмсөж зүүж бие сэтгэлийн таашаал эдлэн амьдрах учиртай гэж…


Харин нөгөө талаас чи ганц л амьдрах учраас хүн шиг хүн байж амьдрах учиртай гэж…

Би гэдэг хүн сүүлийн утгаар амьдрахыг хүсдэг бололтой.

Магад их сургуулиа төгсөтлөө буюу 21 нас хүртлээ эхний утгаас өөрөөр хараагүй л байсан байх.

Гэхдээ түүнээс хойш Энхээ их өөрчлөгдсөн.

Урьд нь өөрөөсөө асуухаас айдаг байсан асуултуудаа өөртөө зоригтойгоор тавьж цөөн хэдэд нь хариулж ихэнхид нь эргэлзэж үлдсэн хэдийнх нь хариултыг хайсаар л явна.

Эхний утгаар амьдрах их хялбархан.

Ердөө л юу хүснэ түүнийгээ хийж амьдрахад болно.

Унтмаар байна уу ? унт унт

Хэцүү байна уу ? боль боль

Идэж ууж наргиж цэнгэмээр байна уу ? Тэг л дээ залуу нас богинохон ш дээ Төдэй амьдрал тэ ?!

Харин би үнэхээр л хүний сайн хүн нь баймаар байна.

Аз жаргалтай сайхан амьдрал гэдэг чинь зөвхөн гэдэс цатгалан санаа амар явахын нэр биш шүү дээ.

Хэрвээ иймхэн л байсан юм бол зүүний үзүүр дээр будаа тогтохтой зүйрлэдэг хүмүүн заяа гэдэг ингэж өнгөрөөхөд дэндүү хайран санагдана…

Энэ хорвоогоос халих цаг ирэхэд бидэнд юу бодогдох бол ?

Юу ч байж болно л доо

  • Залуу насандаа хийсэн тэнэг алдаанууд
  • Очиж үзээгүй газар оронууд
  • Ардаа үлдэж буй хүмүүсийн талаар
  • Өөрийнхөө гомдсон болон гомдоосон хүмүүс
  • Эсвэл бүр өчигдөр угаалгүй үлдээсэн угаалтууран дахь аяганы талаар ч бодож болох.

Гэхдээ юу гээч

Бидний амьдрал би чин сэтгэлээсээ бусдыг хайрлаж байв уу тэд ч бас эргүүлээд намайг хайрлаж чадавуу гэдгээр хэмжигддэг юм гэнэ лээ…

Хүсэл шуналдаа автчихгүйхэн шиг хүн шиг л хүн явах юмсан даа

    Zaya Ayanaa

    Written by

    Mongolian girl 🇲🇳 Vegetarian 🌱 Animal lover 🙆🏻‍♀️💕

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade