Романтикнизм-д автах нь…

Одоогоос хоёр сарын өмнө ажлын шугамаар нэгэн бүсгүйтэй танилцаж байхдаа түүний хамгийн дуртай ном нь Харүки Муракамигийн Норвейгийн ой хэмээх новел болохийг мэдсэн юм. Миний хувьд хайр дурлалт, хүүрнэсэн зохиол уншихаа болоод бараг дөрвөн жил болсон ч итгээд тохиолдлоор түүнтэй уулзахаас хэдхэн долоо хонгийн өмнө уг номыг уншин дууссан байлаа. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй, шинжлэх ухаан, Сэтгэл зүйн асар их судалгаан дээр суурилсан номнуудад гүн орсон надад романс төрлийн “Норвейгийн ой” ном тийм ч их таалагдаагүй байсан юм. Харин өнөөх бүсгүйн нүдэнд оч гэрэлтэж байгаад л, Би норвейгийн ой номыг уншин дууссаныхаа дараа уг номыг маш удаанаар тэвэрж, цонхруу хэдэн цаг ширтэнгээ гүн бодролд орж билээ гэж хэлэхийн сонсоод л, гэртээ харин тавиур дээр сул хаягдсан номоо дахин нэг уншиж эхэлсэн юм. Учир нь тэр эмэгтэйн Норвейгийн ой номноос мэдэрсэн мэдрэмж нь тунчиг их сэтгэл татам ба анхаарал татахуйц байсан.

Дунд ангид байхдаа хамгийн анх Сидни Шелдоны романс төрлийн “the sands of time” гэх номыг уншиж, гол дүрийн Меган гэх гелмаа бүсгүйн оронд өөрийгөө төсөөлж, Рекардо гэх Испаний эсэргүүнд тооцогддог,шашны эсрэг хувьсгалын хэрэгт бүх сэтгэлээ зориулсан залуугийн дүрд дурлаж байснаас хойш дахиж нэг ч удаа романс ном уншаагүй юм. Учир нь романс төрлийн номыг уншиж дууссаныхаа дараа түүнээс сэтгэл зүрхээ татах шиг хэцүү зүйл байдаггүй байлаа. Магадгүй энэ ном л миний бүх ертөнцийг дүүргэж төгсгөл хэсэг нь зүрхийг минь шархлуулсан биз. Би одоо ч хааяа нэг эргүүлээд уншаад суух дуртай. Хүүхэд нас минь бодогддог юм.

Үзэл бодол нь нэгэнт тогтсон, романс төрлийн зохиолуудад анхаарал хандуулахаа больсон намайг Норвейгийн ой ном хэрхэн романтикнизм-д автуулсан юм бол?
Хамгийн түрүүнд энэ номыг дахин уншиж байх явцдаа Рекардо-даа өгсөн сэтгэл зүрхээ хуураагүй, Зохиолын нэг ч дүрт би лав дурлаагүй. Гэвч зохиолын бүх л дүрүүд хүний нэг сайн болон сул талыг дүрслээд байх шиг санагдаж байлаа. Тэднээс ихийг ойлгон авч байcнаа тодотгон дурьдмаар байна.
Яг энэ номыг уншиж байхад, би амьдралынхаа хамгийн эргэлзээтэй үед бүдэрж явч байлаа. Одоо ч бүдэр ч байна. Гэхдээ илүү хөгжилтэйгээр. Тэр үед л яг л бурханы зурсан зураг мэт номын Рейко гэх ухаалаг, эгчмэд бүсгүй, гол дүрийн залуу Ватанабэ-д: Хүний амьдрал гэдэг 19 наснаасаа л эхэлдэг. Энэ үед чи сууриа яаж цутгахаас улбаалан чиний амьдралын байшин хэрхэн баригдах нь шийдэгддэг гэж хэлэхэд надад их гүн сэтгэгдэл төрүүлж билээ. Учир нь Рейко бүсгүй яг 19-н насандаа авьяаслаг, сургуулийнхаа хамгийн алдартай төгөлдөр хуурч байсан ч багахан зэргийн сэтгэцийн өвчинөөс болон гүн хямралд орж, төгөлдөр хуур тоглох асар их дуртай байсан ч түүнд юуны тулд тийм дуртай байгаагаа тайлж чадахгүй, утга учиргүй санагдах болж дахин өмнөх шигээ чин сэтгэлээсээ хичээлэлэхээ больсон. Хэдийгээр их сургуулиа төгөлдөр хуурчаар төгссөн хэдий ч гүнзгийрүүлэн ажиллахгүйгээр олон жилийн турш Японы алсмагдал, тайван нэгэн тосгоны сувилалд хааяа нэг өвчтөнүүдэд ая дарж өгөхөөс цаашгүй болсон байв. Миний болон Ватанабэ-н 19-н нас яг Рейкогийнхтой адил явагдаж байлаа. Утга учир гэх уяанд ороолцолдон, хийж байгаа зүйлсээсээ залхаж эхэлж байсан юм. Гэвч түүний үгсээр дамжуулсан нэгэн цогцолбор өгүүлбэр зохиолын дүр Ватанабэ бид хоёрт; Би нээрээ амьдралынхаа суурийг хэт их бодролд автан тунчиг хийсвэр бариад байна уу гэж бодогдуулж илүү хариуцлагтай байх сургамжийг дагуулсан. Тэгэхээр энэ ном романс төдийгүй сургамж юм.

Амьдралынхаа утга учрыг бодон хаа нэгтээ гунин суугаа танд энэхүү дууг зориулангаа олон юм бодохоо больж зүгээр л гүн амьсагла, инээ, босоод ажилаа хий л гэж Рейко бүсгүй хэлэх байсан биз. ккк
Одоо энэ номны хамгийн романтик хэсгийг дурьдая. Намайг романтик болгосон зүйл гэхээр бүр аягүй романтик шүү.
Хамгийн романтик хэсэг нь Харуки Мураками.
Би зөндөө л удаа автобусанд ном уншиж байсан. Гэхдээ хэзээ ч ном уншин явж байхад автобусны цонхоор гаран дээр минь тусах замын хажуугийн гэрэл, байрны гадаах моддын навчны завсараар тусах сарны туяа, Нагац дүүгийн минь үйлахдаа гаргадаг тэр өхөөрдөм царай …………….. ………………
Зэргийг нэг ч удаа тогтон анзаар ч байгаагүй ба яааруу амьдралын хурдан аяст хүлэгдсэн хэвшилээс минь түрхэн хугацаанд ч болов Харуки Муракамигийн зохиолын хэв маяг намайг гаргасан юм.
Ватанабэ Наякогийн үсэнд хүрэхэд л мэдэрдэг тэр мэдрэмжийг зохиолын уран сайхан үгс, дүрслэлээрээ надад ч бас мэдрүүлж байлаа. Түүний үгсийн сонголт, зохиолын дүрслэл нь ямар ч төрлийн хүнд ойлгогдохоор маш энгийн. Гэвч уншсан ямар ч хүнийг тэр зөөлрүүлж асар их гоо зүйн төөрөгдөл дунд үлдээдэг нь тайлагдашгүй нууц гэхээсээ илүүлтэйгээр зохиолчийн харизм гэмээр. Тийм ч учир Харуки Мураками асар олон Ази зохиолчдыг ардаа орхин олон мянган романтик уншигчидтай болсон биз ээ.
Хүн гэдэг романтик болох тусмаа зөөлөрдөг гууль мэт. Норвейгийн ой номноос хойш би нилээн ширүүн зангаа бага ч болов зассан юм болов уу хэмээн боддог. Хүн гэдэг нас ахих тусмаа романс номноос илүүтэйгээр нон-пикшн зохиолруу татагддаг. Та уулын орилруу мацахдаа дунд нь ургасан цэцэгсийг харж таашаахаа мөн мартаад байгаа юм биш биз?

