ХҮН ЧАНАР

Сурагчдын чимээ шуугиан дарагдаагүй шахам байхад ангид ширүүн харцтай багш хаалга онгойлгон орж ирлээ.

Сурагчид руу нээх айхтар харснаа хичээлдээ орлоо. Шохой аван самбар дээр томоос том 1-ийн тоо бичээд:
“Энэ бол хүн чанар юм. Хүнд байх ёстой хамгийн эрхэм зүйл юм ” гэв. 
Тэгээд 1-ийн тоогийн дараа “0” нэмж бичээд:
“Энэ бол амжилт. Жинхэнэ хүн чанар (1)-г (10) болгож чадна”

Дахин нэг (0) нэмээд.
“Энэ бол туршлага. 10 байсныг 100 болголоо.”
0-ууд цааш ургэлжилсээр:
Чадвар , сахилга бат , хайр дурлал… Нэмж бичигдэх (0) бүр хүн чанарыг улам баяжуулсаар байгааг багш зааж байлаа.

Тэгснээ самбарын алчуур авснаа эхэнд бичсэн 1-ийн тоог арчиж орхив. Тэгэхэд самбар дээр маш олон (0) үлдлээ.

Эцэст нь багш хэлэх гэсэн санаагаа хэлэв.
“Хүн чанар үгүй бол бусад нь ямар ч үнэ цэнэгүй” гэлээ. Сурагчид үүнийг сонсоод нам гүм чимээгүй болцгоож гэнэ.

Show your support

Clapping shows how much you appreciated Zolbadral Batmunkh’s story.