ЯАГААД АЯЛАХ БОЛОВ ?

Zoloo Byamba
Nov 7 · 2 min read
Ulaanbaatar city, October 2019

Би яагаад аялалд тэгж их шунаж, дурласан юм бол, харин одоо яагаад тэр үеийнх шиг догдлол дүүрэн мэдрэмж үгүй болчихов гэж өөрөөсөө асууна.

Бүх хүмүүс, ихэнхи хүмүүс гэж бусдыг мэддэг юм шиг, худал бичихийг хүсээгүй учраас энэ удаад хувийн туршлага, мэдрэмж, бодлоо хуваалцахаар бичин сууна.

Сүүлийн үед Америкийн 2 дахь библи хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн “Атлантын нуруу тэнийв” зохиолыг бичсэн Айн Рэнд-ийн үзэл баримтлалын талаар судлан уншиж, өмнө нь би үүнийг уншихгүй хаагуур явж байсан юм болоо гэж бодоход хүрээд байгаа билээ.

Тэрээр “Объективист ёс зүй” нийтлэлдээ, “Хөдөлгөөнгүй байх буюу нэг хэвэндээ байх нь амьдралын яг эсрэг зүйл ажээ. Амьд зүйлс гагцхүү өөрийгөө цаг ямагт сэргээж, хадгалж, нөхөж байж л оршдог.” гэж бичсэн байх бөгөөд түүний хамтран зүтгэгч Натаниэл Брандэн “Хөгжихгүй нэг хэвэндээ байх тэнгэрлэг эрх” нийтлэлдээ, “Амьдрал бол өсөлт тул урагш алхахгүй байх нь хойш алхсантай адилхан бөгөөд урагш алхаж байгаа үед л амьдрал үргэлжилдэг.” хэмээн бичсэнийг олж уншсан юм.

Тэгээд, аялал бол урагш алхахыг хүссэн, хөгжихийг хүссэн хүсэл эрмэлзлэлийн минь илрэл байсан юм байна гэж бодон сууна. Амьдралынхаа хамгийн чухал зүйлийг аялал болгочихоод явж байсан цаг саяхан. Магадгүй дахиад ийм цаг үе амьдралд минь ирэх ч байх.

Одоогийн байдлаар тэр хөөрөл бага зэрэг дарагдан, аялалаас олж авсан зүйлээ боловсруулан, цааш алхан буй би.

Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр, аялалын маш том ач холбогдол, үүрэг бол яалт ч үгүй хувь хүнийг хөгжүүлдэг, урагш алхуулдаг зүйл мөн юм.

Тиймээс, зогсонги байдлыг мэдрэн, хоосон мэдрэмжинд хүлэгдэн буй бол, урагш бус хойш алхаж буй мэт санагдаж буй бол аялаарай гэж зөвлөе.

Zoloo Byamba

Written by

#Travelholic#Blogger#Worldcitizen#FromMongolia

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade