Өвөл


Залгисан үгс, тэвчсэн сэтгэл

Өвлийн жихүүн салхинд

Зүггүй хийснэ.


Өвдсөн зүрх

Хавдсан нүд

Гансарсан сэтгэл

Зоргоороо дотогш шигдэх гуниг.

Сайн уу гуниг минь

Сайн уу өвөл минь

Өвөл чи надаас бүгдийг авсан.

Минийх байсан бүгд.

Минийх болохгүй бүгд.


Буцсан бурхан

Будрах нулимсанд минь бүү даараасай. ♡