Zulaazaayu
Nov 4 · 1 min read

Бид өдрөөс өдөрт урагшаагаа мэрийх тутамд яагаад ч юм заримдаа(заримдаа шүү) өнгөрсөн зүйлс илүү жаргалтай байсан юм шиг бодогдож, буцаад ганцхан минут ч мэдрээд үзмээр мэдрэмжүүдийг үгүйлсэн хэвээрээ л байдаг. Яг Шрек өмнөх амьдралаа хүссэн шиг. Түүний өнгөрсөн үе нь хамгийн жаргалтай, өөрийнхөөрөө, дураараа байсан юм шиг санагдсанд одоогийнхоо амьдралыг золиослоод өнгөрсөн амьдрал руу гаа буцахын тулд тэр бүх юмаа алддаг биз дээ. Буцааж авахын тулд өөрийгөө улам илүү хурцлах хэрэгтэй болдог. Гэхдээ ингэх ямар хэрэгтэй гэж. Надад ч гэсэн өнгөрсөн хэдэн жилийнхээ нэг өдөр нь очоод одоогоос илүү байж болохоор сонголт, боломжуудыг хиймээр санагддаг өдрүүд зөндөө байдаг. Тэгээд би цаашдаа үргэлжлэх өдрүүддээ л ийм харамсалтай, шүлсээ залгиж, нулимсаа тэвчиж өнгөрөөхгүй, байгаагаа хайрлаж, зориулж чадах хэмжээгээрээ сэтгэл зүрхээ урна аа л гэж боддог. Өнгөрснөөсөө дахиж эхэлж, шаварт унаж хутгалдаж байхаар тоостой ч гэсэн одоо байгаагаараа л зөрүүдлээд ч хамаагүй хичээх хэрэгтэй байна.

    Zulaazaayu

    Written by

    Бодож чадаж байвал Хийж чадна 💁