ene bur tataana xD

Үхлийн амтыг зүсэм зүсмээр, таашааж мэдэрвэл он удаан жил хүлээж буйтай минь дүйх боловуу гэж санадаг. Гэнэт машинд дайруулах, толгой дээр минь ямар нэг юм унахын төлөө ийм удаан амьдарсан байвал уйтгартай тиймээ?. Нойрны эм боодлоор нь уух, олсонд ороогдох, гүүрнээс үсрэх надад нэр хүндгүй санагдана. Харин тэрний оронд модонд хүлүүлчихээд хорхой, шавьж надаар хооллож дуустал хүлээвэл сайхан аа. Ер нь л миний үхэл хэн нэгэнд хэрэг тусаа өгвөл сайн байна. Хүмүүсийн дунд хууль гээч юм үйлчилдэг болохоор намайг хэн нэгэн алаасай гэж би хүсэхгүй. Үхлээрээ би хэн нэгний өмнө, эсвэл хэн нэгэн миний өмнө өртэй үлдэхийг зөвшөөрөхгүй. Хүсэлд минь хүргэснийхээ төлөө харин ч шагнагдах ёстой нэгэн, шоронд хатаж, амьдын тамд унавал гунитгай.