Netflix -ээс үзэж болох дэлхийн түүхтэй холбоотой цувралууд part 1
Энэ бичвэрт дэлхийн түүх, эртний соёл иргэншил, философи сонирхдог хүмүүст таалагдахуйц хэд хэдэн цуврал кино, контентуудыг санал болгохоор бэлтгэлээ. Дэлхийн түүх, соёл иргэншил бол маш сонирхолтой хэзээд уйдамгүй дуусаж дундрашгүй сэдэв билээ. Ихэнх хүмүүс академик зорилгогүй л бол төдийлөн ном зохиолоос эдгээр сэдвүүдээр уншаад байдаггүй. Тэгвэл маш сонирхолтой байдлаар хийсэн хэд хэдэн баримтат драм төрлийн цуврал киноогоор дамжуулан эртний соёл иргэншил, түүхтэй танилцах боломжтой.Хамгийн эхний санал болгох кино бол
Ромын Эзэнт Гүрэн баримтат драм (цуврал)

Эртний Ромын эзэнт гүрний удирдагчдын тухай баримтат кино гэж хэлж болно.Гэсэн ч уран сайхны киноноос дутахааргүй жүжиглэлт, орчин бүрдүүлсэн ба яг л уран сайхны кино үзэж байгаа мэт сэтгэгдэл төрөх болно. Эртний Ром судлаачдын яриа киноны дундуур орж ирэн, түүхэн үйл явдал, түүхэн хүний тухай үнэн бодит судалгааны үндэслэлтэй баримтуудаар баяжуулсан нь маш их таалагдсан. Дан баримтат кино үзэх уйтгартай, харин уран сайхны кино хэт их хэтрүүлэгтэй байдаг бол энэхүү цуврал яг л давс хужир нь таарсан хоол шиг санагдлаа. Одоогоор 2016 оноос хойш 3 улирал гараад буй бөгөөд Commodus, Julius Caesar, Caligula нарын ноёрхлын үеийн үйл явдал гардаг.Netflix-ийн хийсэн кино болохоор netflixd л тавигдсан байгаа.
The Last Tzars

Оросын Эзэнт Гүрний Сүүлчийн Хаанд юу тохиолдсон бол? Би хараахан эхлүүлээгүй байгаа ч трэйлэр болон хэд хэдэн зураг харсан.Манай хойд хөршийн ойрын түүхийг харуулсан тус цуврал мөн л баримтат драм төрлийн кино юм.Ганцхан улирал,6 ангитай бөгөөд хоёрдугаар бүлэг нь хааны удмын цусан мөр татуулсан большвек хувьсгалын тухай хийгдэх талаар яригдаад эхэлсэн байна.Таны түүхийн мэдлэгт зориулан бүтээсэн энэхүү баримтат драмыг заавал үзээрээ.(Netflixd baigoo)
The Pyramyd Code

Пирамид код бол Египет дэх пирамидууд болон эртний сүмүүд, дэлхийн өнцөг булан бүр дэх эртний мегалитик дурсгалуудын тухай 5 баримтат цуврал юм.Энэхүү цуврал нь Калгари их сургуулийн доктор Кармен Бултерийн Египт болон дэлхийн бусад 50 оронд хийсэн 23 удаагийн өргөн хэмжээний судалгааны ажилд үндэслэсэн болно.
Энэ бол цэвэр баримтат кино гэсэн ч энэнээс сонирхолтой уран сайхны кино ч байхгүй. Нээрээ бас netflixd байгаа, youtube д ч гэсэн харагдаад л байсан.
Заа хамгийн сүүлийн кино бол Conspiracies (2015)-Хуйвалдаанууд
Хуйвалдааны онолын талаар хүн болгон мэдэх байх.Тэгвэл дэлхийн түүхтэй холбоотой томоохон үйл явдлууд хуйвалдаан байсан бол яах уу? Гитлер амиа хорлоогүй зүгээр л зугатсан байх боломжтой юу? Английн Хатан Хааны гэр бүлийн дэг жаягийн ард юу нуугддаг вэ?Хүйтэн дайн, Pearl Harbor, гэх мэт XX зууны топ сэдвүүдээр хийгдсэн баримтат цуврал.Энэ киноны хувьд зүгээр л сонирхолтой гэж бодоод оруулж байгаа болохоос түүхийн ямар нэг ач холбогдолгүй шүү.
Сүүлийн үед netflix ээ танин мэдэхүйн зорилгоор ашиглаж эхлээд байгаа. Цаг заваа хэрэгтэй зүйлд зарцуулахаар шийдсээн. Энийг уншиж байгаа хүмүүс ч бас тэгээрэй. Гэхдээ хэрэгтэй бас сонирхолтой кайф авч болохуйц шүү.Нэгэнт л чөлөөт цаг юм чинь өөрийгөө хүчилж дургүй юмаа хийгээд яахавдээ.

