Growl Of Clown

Mongolian Deathcore band. //Photojournalism//

A G N U U S H
A G N U U S H
6 min readSep 25, 2018

--

Анх тэднийг Playtime Showcase-ын тайзнаас харсан юм. Хурц, шийдэмгий, бие даасан авир..

Тэднийг нэг үгээр тодорхойл гэвэл,

Адреналин!

Deathcore жанраар уран бүтээлээ туурвих тэд байгуулагдаад 4 жил өнгөрсөн ч анхны цомгоо угтан авахад сар хүрэхгүй хугацаа үлдсэн билээ.

Цомгийн бичлэг хэрхэн явагдсаныг мөн тэр хугацаанд ямар хором мөчүүд буусныг та бүхэндээ толилуулахаар бэлдээд байна.

Долоо хоног, чөлөөтэй харилцаа.

Архив. 2018.02.05–2018.02.12

Гитарист / Продюсер Т. Мөнх-Оргил
Шүлгийн дэвтэр
Б.Хүрэлбаатар, vocal
Бичлэгний 2 дахь өдөр
Э. Алтан-Эрдэнэ, drums
Г.Ариун-Эрдэнэ, Басс гитар
О.Бархүү, соль гитар

Хамтлаг бүл нэмсэн сургаар тэдний бэлтгэлийн байраар нэг ороод гарлаа.

2018.05.31

Ж.Нямжав, 2-р гитар

Метал хөгжимнөөс тэс хөндлөн надад нүд нээсэн аялал байлаа. Судлаад үзэх нь ээ Монголын хүн амын 0,1% нь л метал хөгжим сонирхож таалдаг гэсэн. Deathcore жанраар тоглодог нь ердөө л энэ хэд. Гадаадын том фестивалиуудад манай нийт хүн амтай дүйцэхүйц сонсогчид цугладаг гэхэд нь золтой л ухаан алдчихсангүй. Ямартай ч 06 сарын 09-нд болох WeSupport: Growl of Clown арга хэмжээнд нь амжилт хүсье. Хэрэв та энэхүү нийтлэлийг тэвчээртэй уншиж энэ хүрсэн бол уг арга хэмжээнд заавал очиж тэднийг дэмжээрэй. Ямар гээчийн аялгуу болохыг биеэрээ мэдрэхийн сацуу тэдэнд цомгоо амжилттай хэвлүүлэхэд нь дусал ч болов нэмэр болоорой гэж Агнууш нь чин сэтгэлээсээ хүсэх байна.

Originally published/ full version at www.facebook.com.

--

--