Инстаграмд олон дагагчтай болмоор байна уу? ОЧИХ ГАЗРАА Л ЗӨВ СОНГО!

Danna Kubrick
Altan Gurgaldai
Published in
5 min readJun 2, 2019

‘Инстабэ’ буюу Японд сошиалийг хэрхэн ашигладаг вэ?

aumo

Миний сурдаг Япон бизнес коллежид ‘Бизнесийн ухаан’ гэдэг хичээл орж байлаа. Манай коллежийн нийт сурагчдын 98%-г гадаад оюутнууд бүрдүүлнэ. Тиймдээ ч тэр үү, энэ хичээлд шамдан суралцах бидний хувьд их чухал байв. Япон хүнтэй харилцах ёс зүй, энэ улсад хэрхэн бизнес эрхлэх гээд л бүхий л зүйлсийн талаар заана.

Нэг өдөр багш маань “Япон найз залуу/охинтой болохыг хүсдэг хүн байна уу? Тийм бол магадгүй Японд л хэрэгжиж магадгүй нэгэн нууц арга зааж өгье. Ялангуяа Япон охиныг болзоонд урихаар бол болзох газраа「インスタ映え」 байхаар газар сонго. Бараг л ихэнх нь чамд дургүй байсан ч 「インスタ映え」 газрын төлөө зөвшөөрөх байх” гэж хэлэв.

Ferret

「インスタ映え」-г Монголоор махчлан орчуулбал (insutabae) буюу “Инстаграм хийчихээр газар” болно. Товчхондоо бол олон “Like” авч чадахуйц газар/хоол/тренд/хувцас/пооз бүхнийг нэгтгэн хэлж байгаа юм. Тод өнгөтэй, содон дотоод чимэглэлтэй, жааз дүүрэн ханатай кофе шоп, эсвэл дээд зэргийн тансаг хоолны газар, аль эсвэл музей, ер нь анхаарал татаж болох бүхий л зүйл байж болно. Инстаграм дээр:

(Инстаграм-р гялалзах) — 5.7 сая зураг байдгаас

#インスタ映えスーイツ(Инстаграм-р гялалзах амттан)-46.6 мянган зураг

#インスタ映えカフェ(Инстаграм-р гялалзах кафе)-16 мянган зураг

#インスタ映えスポット (Инстаграм-р гялалзах газар)- 140 мянган зураг нийтлэгджээ.

★‘Инстабэ’ зураг хэрхэн авах вэ? ★

1. Загварын, аяллын сэтгүүлээс санаа авах

Courtesy of Business Insider Japan

Зураг авах өнцөг, гэрэл, байршлаа зөв олж мэргэжлийн камераар авсан хоолны зураг хамгийн их түгээмэл болж буй. Тийм учраас хоолны амтаас гадна харагдах үзэмжийг анхааран хоолны газраа сонгох.

2. Өнгөлөг, шинэ газар очих

Colorful Instagram

Шинээр нээгдсэн эсвэл хүн болгоны мэдээд байдаггүй газар олвол их сайн.

3. Содон байх

Source

Ханан дээрээ содон граффити зурагтай эсвэл этгээд, содон хэлбэртэй хөшөө байсан ч болно.

4. Огт таарахгүй 2 зүйлийг тааруулах

産経ニュース

Жишээлбэл: Японы эртний сүмийн хажууд амттан барьж зураг авахуулбал жирийн зурагнаас илүү их хандалт авна шүү!

5. Хүлээлтээс зөрөх

-じゃらんnet

Маш их порцтой хоол эсвэл маш жижиг нохойтой зургаа авахуулах. Хүн болгоны төсөөлдөг зүйлээс өвөрмөц зураг авах нь мөн их чухал.

6. Түүх өгүүлэх

Source

Дан ганц зурагнаас гадна зурагны тайлбар ч их үүрэг гүйцэтгэнэ. Аль болох сонирхолтой тайлбар бичих, зөв hashtag оруулахаа мартаж болохгүйг бүү мартаарай.

Трендийг даган Япон даяар олон шинэ газар нээгдэж, тус бүр л ямар нэгэн байдлаар онцгойрох зүйл хийж буй. Таазаа тэр чигт нь олон өөр өнгийн нарны шүхрээр бүтээсэн галт тэрэгний буудлыг ч би харж байлаа.

★Түрээсийн гэр бүл хөлслөх үү? ★

Inquirer Technology — Inquirer.net

Инстаграмаас гадна олон нийтийн сүлжээгээр танигдах, олонд таалагдах гэсэн хүмүүст зориулсан бизнес салбар болон хөгжсөн нь түрээсийн гэр бүл, түрээсийн найзууд юм.

“100 лайк!”

Зун болчихлоо, та хөдөө гадаа явъя гэтэл сайн найзууд тань завгүй(сайн найзгүй ч байж болно) байгаа бол та өөрийн насны хэдхэн хүмүүсийг цаг, цагаар нь түрээслэх боломжтой гээд бод доо? Тэдэнтэй цуг зургаа авахуулаад л сошиалдаа тавьчихад илүү их хандалт авна шүү дээ. Таны “найзуудтайгаа” авхуулсан зургийг хүмүүс хуурамч гэдгийг хэн ч анзаарахгүй.

Түрээсийн гэр бүл, найзын үйлчилгээ үзүүлдэг нэгэн компаний вебсайтад байх үйлчлүүлэгчийн сэтгэгдлийг орчуулбал:

“Саяхан “XXX” компаний найз түрээслэх үйлчилгээг ашиглан төрсөн өдрөө нижгэр сайхан тэмдэглэсэн. Өөрийн үеийн 10 хүн түрээслэж хамт хоол идэж буй, хоолны дараагаар зочид буудлын өрөөнд бөөнөөрөө миний төрсөн өдрийг тэмдэглэж байгаа олон гоё зураг даруулж чадлаа. Хамгийн гоё нь надад том бялуу бэлдэж, би тэр бялууг хараад баярлаж байгаа зураг хамгийн их like авсан. Ойрд ажил ихтэй байсан болоод ч тэр үү тэр болгон цахим сүлжээ ашиглах зөв гараагүй байсан юм. Харин энэ үйлчилгээний ачаар олон like авч, олон нийтийн сүлжээндээ “салхи оруулсандаа” баяртай байна.” гэсэн байлаа.

The Atlantic

Ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг газарт түрээсийн найз, найз залуу ,эхнэр, аав, ах дүү, гээд л бүр хуримын ёслолын зочин болох түрээсийн хүн ч бий. Нэг хүн түрээслэх дундаж үнэ нь Монгол үнэ ханшаар 200,000 төгрөг орчим байх ба та түрээслэсэн хүнийхээ ямар хувцас өмсөж, яаж нүүрээ будахыг нь шийдэх эрхтэй. Түрээсийн хүнтэйгээ цуг бүтэн өдөр хүссэн хэмжээгээрээ зургаа авахуулах боломжтой бөгөөд танд бодит мэдрэмж төрүүлэхийн тулд таныг “Ахаа, эгчээ, хайраа” ер нь л хүссэн үгээр дуудна. Мөнгөө төлчихсөн юм чинь!

Энэ мэтчилэн 21-р зуунд цахим сүлжээтэй холбоотой шинэ содон бизнесийн санаанууд урган гарсаар л. Зарим бараа хүний ахуйн хэрэгцээг хангах зориулалттай байдаг бол манай зууны бизнесийн ихэнх нь хувь нь хүний сэтгэлзүйн хэрэгцээ, бусдад хүлээн зөвшөөрөгдөх хүсэл дээр тулгуурласан байх ажээ.

Монголд зун цаг ирэхтэй зэрэгцэн жуулчид Инстабэ газруудыг эрэн ирсээр л. Бизнес тактикаа өөрчлөн залуучуудад хүрэх түлхүүр нь ‘Инстабэ’ ч байх юм бил үү!

Сайн байцгаана уу! Намайг Данна гэдэг. Би одоогоор Японд амьдардаг бөгөөд гадаадын соёл, залуус, Gen Z-ийнханы талаар нийтлэл бичдэг. Миний бичсэн нийтлэл танд таалагдсан бол ‘алга ташаад’ үлдээгээрэй. 50 удаа дарж болдог шүү! Баярлалаа~!

--

--