Amuur
amuur
Published in
2 min readFeb 4, 2017

--

Амжилтанд хүрэх ийм амархан гэж үү?- Ду Юүншень

Чи амжилтанд хүрч чадна. Гэхдээ өөр өөртөө итгэх нь хамгийн чухал. Итгэж байвал ямар ч хүн амжилтанд хүрэх боломжтой. Хүмүүс ихэвчлэн маш сайхан мөрөөддөг 1 сард 3–10 сая төгрөгний цалинтай болох эсвэл 5 жилийн дотор байшинтай болно гэж. Мөрөөдөх агуу ч заавал зорилготой нийлж байх ёстой.

Нэг том адууны махыг бүхлээр нь идэхэд хэцүү, хэрвээ түүнийг олон хэсэг болгоод идэх юм бол чи түүнийг бүхлээр нь идэж чадна. Үүний адилаар мөрөөдөлөө зорилгод хувааж бага багаар тэмүүлэх хэрэгтэй.

Гол нь зорилго заавал цаг хугацаатай байх ёстой. 5 сарын дотор англи хэлний мэдлэгээ сайжруулж түгдрэхгүй ярьж чадна гэх мэт. Өөр өөртөө өгсөн амлалтынхаа дагуу зорилгодоо хүрсэнээр Агуу мөрөөдөл рүү нэг алхам ойртох болно.

Зорилгоос гадна нэг чухал зүйл бол төлөвлөгөө юм. Зорилго өөрчлөгдөхгүй ч төлөвлөгөөг өөрчилж болно. Та өдөрт англи хэлийг 2 цаг үзэж 1 сард 150 цаг 5 сард 300 цаг үзсэн байх болно.

Амжилтанд хүрэх дараагийн алхам бол Цаг хугацааг зөв зохицуулах сурах явдал юм.

Шийдвэртээ үнэнч байж хэзээ ч битгий бууж өг. Яаж хийх юм, чадахгүй бол яана, дампуурчихвал баларлаа гэж бодсоноор шийдвэртээ эргэлзэх Та юу ч хийж чадахгүй. Далд ухамсараа хөгжүүлж чадна, бүтнэ, болно гэж бодох хэрэгтэй.

Цалингийн төлөө хэзээ ч битгий ажил. Ажилдаа үнэнч үргэлж шинэ зүйл сурч өөр өөртөө дасгалжуулагч эсвэл өөртөө маш сайн дасгалжуулагч олж ав.

Ялагдал гэдэг амжилтын үндэс мөн үү? Нэг үйлдвэрлэгч: Өөр өөртөө дүгнэлт хийх нь амжилтын үндэс гэж хэлсэн байдаг.

Хүн болгонд зовлон байдаг өдөр бүр зовлон тоочиж бодсоор байгаад аз жаргалгүй болох хүн нь та юм. Үргэлж аз жаргалтай инээмсэглэж явснаар ажлын бүтээмж дээшлэх болно.

Мөнгөтэй болох хэрэгтэй. Хүн амьдарч байх хугацаандаа минут, секунд тутамд мөнгө олж байдаггүй харин мөнгө төлж байдаг. Мөнгөтэй болсныхоо дараа ямар нэгэн шаардлагатай зүйлд хөрөнгө оруулалт хийгээрэй.

--

--