Artlab ERP системийн онцлогууд

Ganbat Bayarbaatar
ArtLab
Published in
2 min readJan 12, 2018

1. Онлайн

Компьютер дээр ямар нэг програм суухгүй зөвхөн интернэт байхад л хангалттай — үүлэн технологи

2. Ажиллахад хялбар энгийн шийдэлтэй.

Дундаас дээш төвшний байгууллагуудын шаардлагад нийцэхээр загварлагдсан ч, жижиг ААН ч ашиглахад энгийн ойлгомжтой байхаар хийгдсэн.

3. Системийн суурь үнэ төлөхгүй

Онлайн учир суурилуулалтын хураамж байхгүй, суурь үнэ төлөхгүй. Сар болгоны үйлчилгээний хураамжаа төлөөд л ашиглах боломжтой.

4. Хязгааргүй хэрэглээ

Систем дээр одоо хийгдсэн болон цаашид хийгдэх бүхий л модуль, функцуудыг хязгаарлалтгүйгээр ашиглах боломжтой.

5. Туршилтаар ашиглах боломжтой

Та эхлээд нэг улирлын тайлангаа гаргаж үзээд дараа нь сонголтоо хийж болно.

6. Үйлчилгээнд суурилсан бизнес

Бидний ажиллах зарчим “бүтээгдэхүүн (програм) борлуулах” дээр биш “үйлчилгээ (санхүүгийн систем) үзүүлэх” дээр суурилсан учир хамгийн сайн үйлчилгээг танд санал болгож чадна.

7. Нэвтрүүлэлт болон нэмэлт үйлчилгээ

Онлайн учраас үйлчилгээ болон зөвөлгөө сургалт хийхэд орон нутагруу явж цаг алдаж, илүү зардал гаргах шаардлагагүй.

8. Нэмэлт хөгжүүлэлт үнэгүй

Мөн танай байгууллагын онцлогт таарсан, нэмэлт хөгжүүлэлтийг ч үнэ төлбөргүйгээр системд тусгана.

9. Стандартын дагуу хөгжүүлэгдсэн

Урьд нь санхүүгийн ERP систем хөгжүүлж байсан туршлагатай баг хамт олон, МУНББ болон НББОУС-ын дагуу хөгжүүлэгдсэн.

10. Орчин үеийн шийдэл

Дэлхий нийтээрээ интернэтэд суурилсан үүлэн болон мобайл технологи руу шуурч байгаа өнөө үед, бид ч бас мөр зэрэгцэн хамгийн шинэ сайн гэсэн технологиудыг ашиглан системээ бүтээж байна.

11. Аюулгүй байдал

Танд өгөдлийнхөө бүрэн бүтэн байдал, нууцлал, гэнэтийн эрсдэл зэрэгт санаа зовох шаардлага гарахгүй. Гадаад дотоодын өндөр хамгаалалт нууцлал бүхий серверүүд дээр өгөгдлүүдээ хадгалж, дэлхий дахинд ашиглагдаж байгаа хамгийн сүүлийн үеийн арга хэрэгслээр системээ хамгаалж байгаа.

Хэрэв таны сонирхлыг татаж байвал та доорх утсаар холбогдох эсвэл доорх линк рүү орж системд “бүртгүүлэх” замаар шууд ашиглаж эхлэх боломжтой…

Линк: artlab.mn
Email: info@artlab.mn

Хаяг: Peace Tower #1603
Утас: 8603–0626

--

--