ArtLab API : Pagination

Ganbat Bayarbaatar
ArtLab
Published in
2 min readApr 29, 2021

ArtLab API-н зарим функцууд хуудаслалттай хийгдэж байгаа. Хуудаслалт нь ижилхэн нэг логиктой учир дунд нь нэг тайлбар хийчихвэл зүгээр байх гээд үүнийг бичлээ.

Picture from: https://www.freepik.com/photos/pink

1. Ерөнхий мэдээлэл

Өмнөх нэвтрэх хэсэгт бичсэн шиг, ArtLab API-н authorization-token нь request/response-нхоо header-ээр дамжуулагддаг. Яг түүнтэй адилхан хуудаслалтын мэдээлэл нь ч мөн header хэсгээрээ дамжуулагдана.

Хуудаслалтын мэдээлэл нь 4 утгаас бүрдэх бөгөөд тэдгээр нь,

X-Limit       : Нэг хуудастаа хэдэн мөр багтаах вэ?
X-Offset : Хэддэх индексээс эхэлж авчрах вэ?
X-Offset-Prev : Өмнөх "хуудсыг" авчрах offset
X-Offset-Next : Дараагийн "хуудсыг" авчрах offset

Авч ирэх мөрүүд нь 0-с эхэлж индекслэгдэх бөгөөд X-Offset гэдэг нь хэддэх индексээс эхэлж авч ирэх вэ гэдгийг заана.

2. Request

Хүсэлт явуулах үед дээрх 4 утгын зөвхөн 2ыг нь л ашиглана. Тэр нь X-Limit болон X-Offset юм.

X-Offset : 0   // Анхны утга буюу
X-Limit : 25 // явуулахгүй бол авах утга

Эхний хуудсыг авах гэж байгаа үед заавал энэ 2 утгыг явуулах шаардлага байхгүй, автоматаар анхны утгаа авчихна.

Харин дараагийн хуудсыг авахыг хүсвэл, өмнөх response header дээрх offset-next утгыг ашиглаж болно.

3. Response

Хүсэлтийн хариу ирэхдээ, 4 утгаасаа аль боломжтойг нь буцаана. Буцахдаа мөн адил header хэсэгт нь хадгалагдаж ирнэ.

Хүсэлтэнд явуулсан “X-Limit”, “X-Offset” утга буцаж ирнэ. Нэмээд “X-Offset-Prev”, “X-Offset-Next” ирэх боломжтой.

Хэрэв харуулж байгаа хуудас эхний хуудас биш бол, өмнөх хуудсын индескийг “X-Offset-Prev” -т явуулна.

Хэрэв харуулж байгаа хуудасны дараа дахиад авчрах хуудас байх юм бол, дараагийн хуудасны индексийг “X-Offset-Next”-т хийж явуулна.

Өөрөөр хэлбэл, хуудас шилжих үедээ X-Offset-Prev юм уу X-Offset-Next-н утгыг X-Offset доо оноогоо хүсэлт илгээхэд болно гэсэн үг.

4. Жишээ

Жишээ болгож product/list -г дуудаж үзье, “25-р мөрөөс эхлээд 25 мөр харуул” гэхэд, иймэрхүү байдлаар хариу ирнэ.

Screenshot from Postman

Асууж тодруулах зүйлс байвал доорх хаягаар холбогдоорой,
messenger: fb.me/artlab.mn
email: gb@artlab.mn

--

--