AWS re:Invent 2020 — Recap Part 3 (in Mongolian Language)

FIBO CLOUD
Dec 27, 2020 · 9 min read

Бид 11 сарын 30-ны өдрөөс эхэлсэн 3 долоо хоногийн турш үргэлжлэх AWS re:Invent 2020 арга хэмжээний эргэн тойронд болсон онцлох үйл явдлууд, эшлэл, чухал мэдээллүүдийг тоймлон хүргэхээр болсон. Ингээд хамгийн сүүлийн хоногт болсон мэдээллүүдийг тоймлон хүргэхэд бэлэн болсон бөгөөд нийтлэл маань Бизнес болон Технологи гэсэн 2 үндсэн хэсгээс бүрдэх тул сонирхсон хэсгээ алгасан унших боломжтой.

Өмнөх дугаар | 1-р хэсэг 2020.12.06 унших

Өмнөх дугаар | 2-р хэсэг 2020.12.13 унших

Манай баг энэ хугацаанд AWS-тай холбоотой бүхий л зүйлд сонор байж шинээр үйлчилгээнүүд болон боломжууд, түүнтэй холбоотой мэдээ мэдээллүүдийг багцлан хүргэж байхад ойлгосон нэг зүйл гэвэл дэд бүтэц болон хэрэглэгчдийн баазаа нэгэнт бүрдүүлсэн компани тоглоомын дүрмийг яаж ч өөрчлөх боломжтойг анзаарлаа. Үндсэн суурь service-үүдээ маш сайн зохион байгуулсны дараачаар ямар л бол ямар “Cool” үйлчилгээ шинээр бий болгох боломжтой байна. Иймдээ ч Cloud-н том vendor-ууд хэрэглэгчдийн уламжлалт арга барил, соёлыг үндсээр нь өөрчилсөөр… Өөрөөр хэлбэл дэндүү хурдтай хөгжиж байна. Ирэх жилүүдэд энэ хөгжил улам хурдтай явагдах бөгөөд эдгээрийг өөрийн бизнестээ хамгийн хурдан нийцүүлж, аливаа зүйлд уян хатан, өөрчлөлтөд бэлэн байж чадсан бизнесүүд үр шимийг нь хүртэж, бусдаас ялгарал үүсгэх боломжтой мэт.

Covid 19 эффэкт, Үүлэн технологийн хөгжил компаниудыг хаашаа хөтөлж байгаа, Байгууллагадаа хэрхэн reinvention хийх, Ингэснээр ямар үр дүн бий болох зэргийг өмнөх цуврал нийтлэлүүдэд бичсэн билээ…

Сүүлийн долоо хоногт Amazon-ий дэд ерөнхийлөгч, компанидаа хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг, магадгүй дэлхий дээрх хамгийн том технологийн Influencer болох Dr. Werner Vogels-н илтгэл хамгийн чухал байлаа. Энэ үеэр хэд хэдэн шинэ үйлчилгээ зарлагдсан бөгөөд өнгөрсөн оныг дүгнэж, технологи бидний амьдралын ирээдүйг хэрхэн өөрчлөх тухай өөрийн үзэл бодлыг хуваалцсан юм.

I хэсэг — Бизнес

Энэ жил тэрээр Amazon компанийн том албан тушаалтан бус энгийн Голланд хүний дүрээр гарч ирсэн бөгөөд өөрийн илтгэлээ 1860-аад оны үеэс үйл ажиллагаа явуулж байсан хуучин сахрын үйлдвэр дээрээс илтгэлээ танилцуулсан нь “шинэлэг бөгөөд сүртэй” байлаа. Голланд улс бол технологийн хөгжлийн эртний түүхтэй улс бөгөөд тэрээр уг хуучин үйлдвэр дотор алхахдаа “Уг хуучин бөгөөд нүсэр том үйлдвэрээс бид Технологи, Найдвартай ажиллагаа, Системчилсэн дараалал хэмээх одоо ч IT-н салбарт чухал зүйлсийг мэдэрч болох боловч өдгөө дижитал технологийн тусламжтай илүү хурдан шуурхай ажиллах ёстой”-г ярьсан юм.

Технологийн салбарт түүний хэлсэн богино бөгөөд дэндүү философилог эшлэлүүд олон байдаг бөгөөд түүний нэг нь “Everything fails, all the time”. Distributed болон Найдвартай ажиллагаа бүхий системүүдээр дагнан судалгаа хийдэг бөгөөд амьдралынхаа турш олон ч “тулаанд” оролцож, олон ч амин чухал систем унаж байсныг нүдээр үзсэн хүний амнаас л ийм үг гардаг байх. Тэрээр бүх зүйл нуран унадаг бөгөөд энэ үед өндөр бэлтгэл, нарийн зохион байгуулалт, маш сайн багаж хэрэгсэлтэй үед л хамгийн бага хохирол амсдаг тухай өөрийн баялаг туршлагатай дүйх үнэтэй зөвлөөгөөг хэлсэн ба түүнтэй холбоотой шинэ үйлчилгээнүүдээ танилцуулсан юм. Түүний зөвлөгөөнүүд маш энгийнээр:

  • Encrypt everything
  • Log everything
  • Monitoring != Observability

Monitoring гэдэг нь зүгээр харж суухын нэр биш байнгын ажиглаж ирээдүйд гарч болох болзошгүй зүйлд урьдчилсан арга хэмжээ авах тухай юм.

2021 онд технологийн хөгжил хаачих вэ?

Үүний хажуугаар тэрээр хувийн блог дээрээ ирэх онд технологийн чиг хандлага ямар байхыг дэлхий дээрх технологийн хамгийн нөлөөтэй хүний нүдээр дараах байдлаар харж буйг бичсэн байна.

  1. Cloud will be everywhere
  2. The Internet of machine learning
  3. In 2021, pictures, video, and audio will speak more than words
  4. Technology will transform our physical worlds as much as our digital worlds
  5. Remote learning earns its place in education
  6. Small businesses will race to the cloud, and Southeast Asia and sub-Saharan Africa will lead the way
  7. Quantum Computing starts to bloom
  8. The final frontier…

Үүнээс сонирхол татаж буй нэг зүйл гэвэл Квант тооцооллын эрин үе аль хэдийнээ бидний хаяанд ирсэн бөгөөд программ хөгжүүлэгчид үүний талаар бодож эхлэх цаг хэдийн болсон мэт…

Квант тооцооллын шинэ үйлчилгээ гаргасан тухай мөн л өмнөх нийтлэл дээр бичсэн болно.

Түүний өмссөн T-Shirt

Голландын хамгийн алдартай хөлбөмбөгийн баг Ajax Amsterdam-н бичигтэй T-Shirt байх бөгөөд 2 жилийн өмнөх UEFA Champions League-т үнэхээр сайн тоглож, шөвгийн 4 баг хүртэл явсан билээ.

One more thing

Twitter анх удаа public cloud үйлчилгээг үндсэн timeline-даа ашиглах болсон бөгөөд үүний хүрээнд AWS-тай олон жилийн гэрээ байгуулснаа зарлав. Энэ нь AWS болон Twitter аль алиных нь хувьд том ялалт боллоо!

II хэсэг — Технологи

AWS CloudShell

Үүнийг л олон жил хүлээлээ шүү дээ. Google Cloud Platform хэрэглэж байх үед хамгийн их таалагдсан зүйл нь энэ байсан. Одоо AWS дээр ажиллаж байхад secret key гэх мэт зүйлсээ локал дээрээ хадгалах шаардлагагүй болж байна. Ингээд л интернет, веб хөтөч 2 байхад л бүх зүйлийг хийх боломжтой болж байна шүү дээ…

Анхаарах зүйлс:

  • Regional үйлчилгээ бөгөөд одоогоор цөөн хэдэн region (N. Virginia, Ohio, Oregon, Ireland, Tokyo) дээр идэвхтэй байгаа юм байна.
  • $HOME директор дээр mount хийсэн 1GB persistent storage дээр файлуудаа хадгалах боломжтой.
  • 20 минут болоод session тасардаг. Энэ нь цаанаа яг ч Linux virtual machine бус Container instance байдагтай холбоотой.
  • AWS CLI, AWS Elastic Beanstalk CLI, Amazon ECS CLI, AWS SAM CLI, Node.js, SDK for JavaScript in Node.js, Python, SDK for Python (Boto3), Git, jq, make, man, SSH client, tar, unzip гэх мэт түгээмэл package-ууд бэлэн байх бөгөөд энэ нь хөгжүүлэлтийн хурдыг үнэхээр хурдасгана шүү.

Grafana & Prometheus Managed Service

Werner ахын хэлснээр бүгдийг log хий гэсэн. Тиймдээ ч хөгжүүлэгчдийн хамгийн түгээмэл ашигладаг monitoring болон metric collector tool болох Open-source дээр тулгуурласан 2 программыг Managed Service болгоод оруулаад ирчихлээ. Дэд бүтэц нь бэлэн бол юуг ч оруулж ирж Value-Add хийж болох юм дөө. Гэхдээ энэ 2 бол Ginjin & Mrs.M шиг гоё хоршиж ажилладаг бөгөөд үнэхээр асуудлыг шийддэг шүү. Хэрэглэхэд ч хялбар. Өөрсдөө сервер асааж хэрэгжүүлснээс илүү ямар давуу тал үүсэж болохыг бид хожим Community дээрээ ярилцъя.

AWS Distro for OpenTelemetry

AWS болон On-prem дээрх resource-уудынхаа ачаалал, ажиллагааны үзүүлэлт metric-үүдийг цуглуулах, багцлах service гаргаж түүнийгээ Open-source болгосон байна. Time-series database дээр үндэслэж, Aggregation хийх замаар Grafana шиг graphical tool ашиглаж custom monitoring tool хийх боломжтой болж байна гэсэн үг. Нэмэлт боломжуудын талаар доорх холбоосоор үзнэ үү.

AWS Fault Injection Simulator

Chaos engineering tool болох AWS FIS-г танилцуулж байна. Системийн найдвартай байдал хамгийн чухал бөгөөд аль ч үед ямар ч асуудал гарах бөгөөд бэлэн байдлыг шалгаж, системийг санамсаргүй байдлаар унагаах Chaos managed service шинээр гарч ирж байна. Улам л гоё болоод байх юм…

AWS Systems Manager

Уг үйлчилгээ нь AWS орчин дахь виртуал серверүүдийг рүү нэвтрэх шаардлагагүйгээр удирдах боломжийг олгодог бөгөөд энэ удаад маш олон серверүүдийг нэгэн зэрэг удирдах, өөрчлөлт оруулах боломжууд бүхий Fleet Manager, Change Manager хэмээх боломжуудыг танилцууллаа. GUI console dashboard ашиглан серверүүдээ удирдана гэсэн үг.

VPC Reachability Analyzer

Cloud дэд бүтцэд сүлжээний зохион байгуулалт маш чухал бөгөөд ингэснээр утгаараа IaaS (Infrastructure as a Service) болдог билээ. AWS VPC нь VPN, Gateway, Endpoint, Private network, Direct connect гэх мэт маш олон ойлголт байдаг бөгөөд холболт байгаа эсэхийг сервер асааж байж л шалгадаг байсныг шууд dashboard-аасаа шалгах боломжтой болж байна. Бас л гоё feature байна шүү.

Мөн унших:

Amazon Location Service

GIS төрлийн үйлчилгээнд Amazon орж ирж байгаагаа ийнхүү зарлаж байх шиг байна. Google map, Openstreet шиг GIS төрлийн application програмчлахад зориулсан Map, SDK, Index, Tracker зэргүүд иж бүрэн багтсан үйлчилгээг хамгийн хямдаар зах зээл гаргаж байгаа гэж ярьсан. Хэр юм бол доо..?

IoT

Dr.Werner-н хэлснээр дэлхий ертөнц IoT болон хувьсаж буй бөгөөд үүнд AWS маш хүчтэйгээр contribute хийж байгаа. Тэд physical device үйлдвэрлэхээс гадна түүнийг ажиллуулах үйлдлийн систем (FreeRTOS), мөн тооцооллыг хийх Cloud environment болон Edge computing зэрэг ер нь бүхий л фронтоор зэрэг хөгжүүлэлт хийж байна.

Мөн нэмэлтээр

Уншихад илүүдэхгүй:

2012 оноос хойш тасралтгүй болж буй re:Invent арга хэмжээ энэ жил пандемиктэй холбоотой онлайнаар 3 долоо хоногийн турш, үнэ төлбөргүй болсон нь цоо шинэ туршлага боллоо. Нийтдээ 540 мянган хүн бүртгүүлснээс 300 мянган хүн үзсэн бөгөөд ирэх жилүүдэд Cloud зах зээл болон хэрэглээний өсөлт улам нэмэгдэхийг тунхаглаж, 3 долоо хоногийн турш Online Conference-г ингэж л хийх ёстой хэмээн нилээн өндөр стандарт тогтоочих шиг л боллоо доо👏👏. Keynote-уудын тайзны засалт, хэлбэр хийц, бүтээлч байдлыг мөн дурдахгүй өнгөрч болохгүй нь. Congrats AWS!

Эцэст нь:

5 keynote, 18 leadership session, 500 гаруй breakout session гээд 3 долоо хоногийн марафон гүйлт явагдсаны эцэст жаахан амсхийж, шинэ мэдээллүүдээ боловсруулах цаг бидэнд олдлоо. Харин нэг зүйлийг маш тодорхой ойлгосон нь: AWS үүлэн технологийн орон зай дах хүчирхэг байр сууриа өрсөлдөгчдөө тавьж өгөх өчүүхэн ч бодолгүй байгаа бололтой.

re:Invent 2020 дуусах хараахан болоогүй бөгөөд 2021 оны I сарын 12–15 өдрүүдэд нэмэлт 678 session зарлагдсан билээ.

Дэлгэрэнгүй хуваарийг эндээс үзээрэй.

Ирэх жилийн тоймоор эргэн уулзацгаая!

Нийтлэлийг бичсэн: FIBO CLOUD

awsmongolia

Official posts from AWS Mongolian User Group