About my blog

Azzaya Nomuunbayar
Azaa’s blog
Published in
2 min readJun 27, 2019
Thankful to my personal photographer ♡

Блогоор минь зочилж буй танд энэ өдрийн мэндийг хүргэе!
Энэхүү блогийнхоо талаар мөн өөрийнхөө талаар багахан мэдээлэл өгөхийн тулд доорх хэдэн асуултад хариуллаа.

⋆ Яагаад блог бичих болсон бэ?
Өөрийн бичгийн ур чадвараа дээшлүүлэх, бусдад хэрэгтэй мэдээлэл түгээх, хааяадаа зүгээр л сэтгэлээ онгойлгох мөн чадвал нэг ч гэсэн хүнд үлгэр дууриалал үзүүлэх юмсан гэж бодон блог бичихийг хүсээд нэлээн хэдэн жил өнгөрчээ. Одоог хүртэл огт бичээгүй биш хэд хэд эхлүүлж байсан ч нэг л тууштай байж чадаагүй. Харин энэ удаад яг хичээхээр зориглоод байгаа минь одоо танд хүрч байна.

⋆ Аззаяа гэж яг хэн бэ?
Миний талаар гэвэл:
∼ Орос 3, ШУТИС, Инха их сургуулийг төгссөн,
∼ хөөрхөн хүү, сайхан ханьтай,
∼ Мьянмар улсад ажиллаж амьдарч байгаа,
∼ заваараа влог хийж, блог хөтлөхийг хичээдэг нэгэн байна.

Эдгээрээс гадна намайг тодорхойлох олон зүйл байгаа ч бичвэрүүдээс маань бүр илүү сайн мэдэж аваарай!

Visit our youtube channel “Azaa and Margaa”

⋆ Блогноос минь юу уншиж болох вэ?
∼ Би бол аялалд дурлагч. Тиймээс аяллын тэмдэглэл, зөвлөгөө, мэдээлэл хүргэх болно.
∼ Амьдралын зөв хэвшил, эерэг байдлыг эрхэмлэгч болохоор өөрийн туршлага, туршилт, олж авсан мэдээллээ ч хуваалцана.
∼ Влог хөтөлдөг залуу гэр бүлийн хувьд өөрсдийн үзэл бодол мөн гэр бүлийн талаарх сонирхолтой мэдээлэл хүргэхийг хичээнэ.

Өөр бичиж хуваалцмаар юм юу гарч ирэхийг хэлж мэдэхгүй л байна. Ямартай ч цаашид бяцхан ертөнцтэй минь хамт байж бие биенээсээ суралцан хамтдаа хөгжин дэвшээсэй гэж хүсэж байна!

⋆ Уншигч танаас юу хүсэх вэ?
Нийтлэлийг минь уншаад бодогдсон бодол, төрсөн сэтгэгдлээ хуваалцаасай гэж хүснэ. Мэдээж сөрөг сэтгэгдэл төрөхийг үгүйсгэхгүй болохоор хараал, доромжлолгүй эерэгээр илэрхийлбэл дуртайяа хүлээж авах болно. Мөн надаас юу мэдэж авч сурмаар байгаа, ямар төрлийн нийтлэл уншмаар байгаа хүсэлтээ ирүүлбэл баярлана шүү. Эцэст нь хэлэхэд энэ хүртэл уншаад өөрийн цагаасаа надад зориулж байгаад тань үнэхээр их талархаж байна!

Анхаарал тавин уншсанд баярлалаа!
✧ Аззаяа нь

--

--

Azzaya Nomuunbayar
Azaa’s blog

Амьдралын зөв хэвшил, адал явдал, эерэг байдал, аялал… Мэддэг бүхнээ хуваалцаж, бусдаас ч суралцахыг эрхэмлэгч!