Амжилттай энтрепренер(Entrepreneur) хүнд байх ёстой хэцүү чадварууд.

Oko D
Gamma productivity
Published in
3 min readJul 3, 2017

Корпорацийн инновацийн сэдвээс түр хазаая. Хэрэв та бүхэн мэдэх бол би Live with Oko хэмээх шууд нэвтрүүлэгийг 7 хоног бүр “Facebook”-д явуулдаг байгаа. Өнөөдөрийн ярисан сэдэвтэйгээ уялдуулан байнга асуулт дагуулж байдаг гарааны бизнес эрхэлэхэд Энтрепренер буюу үүсгэн байгуулагч хүнд байх ёстой чадаварууд(Skills) сэдэвийн талаар нийтлэл бичхээр шийдлээ.

Өнөөдрийг болтол бага насны хүүхдүүдийн мөрөөдлийн мэргэжлийн сонголтод онгоцны нисгэгч, эмч, цагдаа хууль гэх мэргэжлүүд багтдаг байсан бол одоо үед зүй ёсоор багтах болсон нэг шинэ мэргэжил нь амжилттай технологийн компанийн үүсгэн байгуулагч (Энтрепренер) болох явдал юм.

Тэгвэл өнөөдөр ярих зүйл нь ер нь энэ эрсдэл өндөртэй, хүний анзаараагүй санааг олж аваад технологиор хөшүүрэгдэн бизнес болгодог гарааны бизнесийн үүсгэн байгуулагч (энтрепренер) хүн ямар үндсэн мэдлэг чадвар байвал хэрэгтэй вэ гэдэг талаас нь ярмаар байна.

Доорх мэдлэг чадварууд нь энтрепренер хүнд байх ёстой бүх мэдлэг чадваруудын жагсаалт яах араггүй биш. Гэхдээ ерөнхийдөө анзаарахад олон чадварлаг энтрепренерүүдийн хийж чаддаг чадварууд дээр суурилан гаргасан жагсаалт шүү.

  1. Үл мэдэгдэх зүйлтэй харилцах, ажиллах чадвар
    Санаа олохоос эхлээд компани бие болгох хүртэл бүх процесст энтрепренер хүн нь байнга тодорхой бус байдалд үл мэдэгдэх зүйлтэй харьцаж байдаг. Энтрепренер хүн нь уг зүйлтэй байнга ажилладаг учир, тодорхой бус зүйлтэй харьцах, хүлээн зөвшөөрөх, ажиллах, менеж хийх чадвартай байх хэрэгтэй. Уг чадвар нь олон жилийн хугацаанд бие болдог маш том давуу тал юм.
  2. Чадварлаг хүмүүсийг татах бусад хүмүүсийг менеж хийх чадвар.
    Гарааны бизнес үүсгэн байгуулна гэдэг нь хэзээ ч нэг хүний ажил биш байдаг. Компани босгон бараа бүтээгдэхүүн үйлчилгээг гаргана гэдэг нь бусад хүмүүстэй хамтарч хийдэг процесс юм. Зөв хүнээ олж таньж ирээдүйн зорилготойгоо нийцсэн өөрийг чинь болон санааг чинь хүлээн зөвшөөрч итгэл үнэмшлийг чинь хуваалцдаг тийм хүнийг олно гэдэг бол маш амьдралын ханиа олохоос ялгаа үгүй. Тэгээд мөн адилаар нэгэнт олсныхоо дараагаар дээрх хүмүүсийг үл мэдэгдэх, өндөр эрсдэлтэй цаг үеийн хугацаанд өөртэйгөө цуг байлгаж тэр урт хугацааны зорилгодоо нийцүүлэн авж явах бол яах араггүй маш чухал чадвар.
  3. Урт хугацааны бодлого
    Ямарваа нэг бизнесийг санаанаас эхлээд бодит зүйл болгоход 5–7 жил ордог нь нэгэнтэй батлагдсан. Гарааны бизнес авж явна гэдэг бол маш хэцүү ялангуяа унах, болих шалтгаан өдөр болгон зогсохгүй гарч байдаг. Тэр үед нь урт хугацааны зорилгоруугаа тэмүүлж, түүндээ итгэл үнэмшилтэйгээр зүтгэж, өөрийгөө болон хамт олноо тэрхүү зорилгоруугаа чиглүүлж авж явна гэдэг бол маш том чухал чадвар. Тэгээд мөн адил ямар нэг зүйлийн үр дүнг урт хугацаагаар нь харж стратегийн талаас нь бодож сэтгэж менеж хийнэ гэдэг.
  4. Сурах чадвар
    Энтрепренер байна гэдэг маань хүний хийгээгүй юмыг хийж үзнэ, хүний үүсгэж байгаагүй бизнесийн өөр нэг хувилбарыг бие болгох буюу өдөр тутам шинэ үл мэдэгдэх асуудлуудтай тулгарна. Ихэнх тохиолдолд хуульч эмч шиг урд нь хийчихсэн арга барил, ажиллах горим, тодорхой чиглэл тийм ч элбэг байдаггүй. Энэ нөхцөлд та өөрөө учрыг нь олж засаж шинэ гаргалгаа гаргах шаардлагатай байдаг. Тийм ч учраас энтрепренер хүн өнөөдөр маш олон мэдлэг, маш олон чадварыг богино хугацаанд сурах өөрийн болгох чадвартай байх ёстой. Тэгэхээр өөрөө өөрийнхөө аливаа шинэ мэдлэг, чадварыг богино хугацаанд яаж хурдтайгаар сурах арга барилаа сурна гэдэг нь уг жагсаалтын бүх чадваруудыг сурахтай дүйцэхүйц юм.
  5. Борлуулах, зарах
    Галзуу санаанаас эхэлсэн зүйлийг бодит зах зээл дээр бараа бүтээгдэхүүн юм уу үйлчилгээ болгоод тэгээд тэрийгээ хөрөнгийн бирж дээр танихгүй хүмүүст хувьцаа болгох бүх процесст энтрепренер хүн ямар нэгэн зүйлийг зарж байдаг. Тэгэхээр ямар ч төвшинд явж байгаа, ямар ч төрлийн салбарт ажиллаж байгаа этнрепренер хүнд байх ёстой хамгийн хэцүү, хамгийн чухал чадвар бол юмыг борлуулж юмыг зарах юм. Зарах гэдэг ньбодол санаагаа илэрхийлэх, хэрэглэгчийн хэрэгцээг олж харах, үнэ цэнийг тодорхойлох тэгээд эцэст нь олон нийтийн өмнө ярих гэх мэт олон төрлийн чадварууд ордог.
  6. Сониуч байдал.
    Аливаа салбарыг эвдэх хэрэглэгчийн зуршлыг өөрчилж чадсан бараа бүтээгдэхүүнийг бие болгон олон жил хийгдэж ирсэн зүйлийн аргыг өөрчлөн, хүний сэтгээгүй зүйлийг сэтгэнэ гэдэг бол бүгдээрээ амьдралдаа харж үзэж сонсож байгаа үл мэдэгдэх элментийнхаа тоог нэмэхтэй шууд холбоотой. Тэгвэл энэ зүйлийн магадлалыг ихэсгэх, бие болгох цорын ганц байр суурь бол сониуч байх юм. Нэгэн ижил зүйлийг бусдаас өөрөөр харах чадвар. Тэгэхээр эцэст нь хэлэхэд жоохон хүүхэд шиг сониуч байна гэдэг бол төрөлхийн энтрепренер хүний нэг чухал чадвар.

Энэ бүх чадварыг нас, хүйс, боловсрол, шашин үндэстнээс үл хамааран ямар ч хүн хэзээ ч хөгжүүлэн өөртөө суулгах боломжтой. Гэхдээ өнөөдөр өөртөө дээрх болон бусад чадварыг бие болгон гэдэг маань маш их хөдөлмөр, давтамж, хувь хүний зохион байгуулалт, сахилга бат шаардсан ажил байдаг.

Oko D

Энэ болон бусад сэдвүүдийг Лхагва гараг бүрийн 17:30-с Benzeen Live with Oko -р хийдэг байгаа. Та бүхэн Benzeen Live with Oko -р холбогдон асуулт хариултаа нээлттэй илгээгээрэй дараагийн нийтлэлээр уулзацгаая баярлалаа, баяртай.

Co-authored by https://www.instagram.com/ensergelen/

--

--