Startup компанийн “СЕО”-гийн нэг өдрийн хамгийн чухал 4 цаг

Maral-Erdene Namsan
Gamma productivity
Published in
3 min readMar 27, 2017

Нийтлэлч:Michael Karnjanaprakorn

Төлөвлөлт гэдэг амжилттай яваа entrepreneur-уудын хувьд ажлын томоохон хөшүүргүүдийн нэг билээ. Энэ удаад цахим ертөнцөд хүссэн хэн бүхэн өөрсдийн мэдлэгийг түгээх болон бусдаас суралцах боломжтой онлайн хичээл заадаг skillshare хэмээх платформыг үүсгэн байгуулагч Michael Karnjanaprakorn 7 хоногийн төлөвлөлтийнхөө талаар бичсэн сонирхолтой нийтлэлийг хүргэж байна. Дашрамд дурьдахад skillshare платформ нь 15,000 гаруй үнэгүй хичээл, 2 сая гариу багш болон суралцагч нарыг багтаасан амжилттай яваа startup юмаа.

Гурван сар тутам би ажлын календар, төлөвлөгөөнөөс хэрэгцээгүй уулзалтуудын хуваарийг арилгадаг. Энэ нь илүү идэвхтэй мөн амьдралын цагийг хянахад тусалдаг.

Ажлын календарьтаа хоосон зай үлдээх нь хүмүүстэй уулзах боломжтой цаг тохироход маш хэрэгтэй байдаг. Иймд хийх хэрэгтэй хамгийн чухал зүйлс дээр ажиллах цагийг төлөвлөх хэрэгтэй болдог.

“Y Combinator” -оос “The second job of a startup CEO” хэмээх тогоочоос компанийг үүсгэн байгуулсан залуугийн тухай гардаг нийтлэлийг уншсанаас хойш өөрийн цаг төлөвлөлтөөс урам зориг авдаг болсон . Миний долоо хоногийн ажилын 50% нь төлөвлөөгүй уулзалтууд байдаг бөгөөд энэ нь надад чухал гэсэн ажилдаа илүү анхаарал хандуулах боломжийг олгодог. Мэдээж энэ бүхэн сайн удирдлагын багийн ачаар л боломжтой болж байгаа хэрэг.

Энэ бол миний ажлын календарчилсан төлөвлөгөө ба үүнийг 100% хяналтандаа байлгаж чаддаг.

1. Даваа гариг- Удирдлагын багын хамт чухал уулзалтууд болон ажлаа гүйцэтгэдэг .Даваа гаригт ийнхүү төлөвлөх нь илүү үр ашигтай бөгөөд долоо хоногийн төгсгөлд амрах цаг үлддэгээрээ давуу талтай.

2. Мягмар болон Пүрэв гариг- Хэрэв ажиллах боломжтой байвал долоо хоногийн хамгийн чухал хийгээд хүнд ажлуудад эдгээр өдрүүдэд зэрэг анхаарлаа хандуулдаг.

3. Лхагва гариг-Харин энэ өдөр уулзалтуудаа товлодог бөгөөд хөрөнгө оруулагчид, өөрийн багийн гишүүдийн уулзалт гэх мэт хүмүүстэй уулздаг.

4. Баасан гариг- Төлөвлөлтийн өдөр. Компанийхаа цаашдын баримтлах стратеги, зорилго зорилтыг төлөвлөж мөн өмнөх төлөвлөсөн ажлуудаа нэгтгэн дүгнэдэг.

5. Бямба гариг- “Screen-free Saturdays” өдөр ба үүнийг Tim Ferriss-с санаа авч хэрэгжүүлдэг. Энэ өдөр компьютер гар утас зэргээс хол байж хүмүүстэй холбоо барих шаардлагатай үед мессежээр бичиж холбоо тогтоодог.

Өөр нэг долоо хоногийн өдрүүдэд баримтлагддаг хэвшил

Миний уураг тархи яг л хийн баллон шиг өдрийн эхэнд эрч хүчээр дүүрэн, харин идэвхтэй ажиллаад ирэхээр багасчихдаг. Иймд тухайн өдрийнхөө хүнд, чухал ажлуудыг өдрийн эхэнд тавьдаг ба энэ нь ядаргаа болон төлөвлөсөн ажлаа хийж дуусгаагүй байсан ч амжилттай өнгөрүүлсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Өглөө- Өглөөд орноосоо шууд үсрэн босохгүйгээр бүрэн сэргэхээ хүлээдэг. Үүний дараа ихэвчлэн дасгал хөдөлгөөн, өдрийн төлөвлөгөө гаргах зэрэг өөрийгөө идэвхжүүлэх зүйлс хийнэ. Мөн хамгийн чухал зүйлсийн нэг бол өдөрт 7–8 цаг унтаж байх хэрэгтэй.

Оюуны ачаалалтай ажил — Стратегийн ажил болон бүтээлч ажлууд энд орно. Миний хувьд стратегийн ажил гэдэг нь шийдвэр гаргалт, шийдэл бөгөөд бүтээлч ажил нь өөрийн ирээдүйнхээ талаар төсөөлж бодох мөн бичих юм.

Жижиг ажлууд — Долоо хоногийн төлөвлөгөө боловсруулахаас эхлээд удирдах зөвлөлийн хуралд бэлдэх, бусад ажилчидтай санал бодлоо хуваалцаж, ярилцах цаг гэх мэт.

Олон жилийн туршид долоо хоногийн календартчилсан төлөвлөгөө гаргах нь үр өгөөжөө өгдөг гэдгийг биеэрээ мэдэрсэн ба хамгийн чухал зүйл нь уулзалтын товыг багасгаж өөрт хамгийн хэрэгтэй зүйл дээрээ төвлөрөх явдал юм.

Мэдээлэлийн эх сурвалж:

https://medium.com/swlh/my-ideal-work-week-as-a-startup-ceo-5d3a4bd8ccc7#.yfaby7bh3

Орчуулсан: Н.Марал-Эрдэнэ

Та илүү их бизнесээ өргөжүүлэх, шинэ санаагаа цаашид хэрхэн яаж бизнес болгох талаар мэдээлэл авахыг хүсвэл Benzeen app-г гар утсандаа суулгаарай.

--

--