Нийгмийн сүлжээнд хийгдсэн сонирхолтой 10 судалгаа

Maral-Erdene Namsan
Gamma productivity
Published in
5 min readJun 27, 2017

Нийгмийн сүлжээ нь техник технологийн эрин зуунд амьдарч буй хүмүүсийн хувьд амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон төдийгүй харилцааны болон мэдээлэлийн томоохон эх сурвалжид зүй ёсоор тооцогдох болсон билээ. Сүүлийн үед нийгмийн сүлжээнд олныг гайхашруулж буй 10 судалгааг танилцуулж байна.

  1. Нийгмийн сүлжээний оргил үе

Энгийн хүмүүсийн хувьд нийгмийн сүлжээнд үдээс унтах цаг хүртэлх хугацааг нийгмийн сүлжээн дэхь хамгийн идэвхтэй хугацаа хэмээн тодорхойлсон байдаг. Харин өглөөний 5 цагаас үд хүртэлх үед идэвх хамгийн сул, оройны 3 цагаас шөнийн 1 цагт хамгийн идэвхтэй байдаг хэмээн судалгаагаар тогтоогдсон байна.Сард давхардсан тоогоор 50 тэрбум хандалттай онлайн орчин дахь хэвлэл нийтлэлийн талаар тоон судалгаа гаргадаг сайт болох Chartbeat-ээс нийгмийн сүлжээний идэвхжилийг замын хөдөлгөөнтэй харьцуулан судалсан байна.

2. Нийгмийн сүлжээ хэрэглэгчид

Фасебүүкийн дундаж хэрэглэгчид: Өсвөр насны хүүхэд , коллежийн оюутан, IT, ардчилсан засаглалтай улсын иргэд

Зөвхөн BuzzFeed болон Yahoo!-д эмэгтэй хэрэглэгчид давамгайлдаг. (51%, 56%- тус тус)

Мөн Forbes болон Wired-ийн хэрэглэгчдийн 10-с дээш хувь нь удирдлагын түвшинд ажилладаг хүмүүс байдаг

3. Инстаграм vs. Фасебүүк

Инстаграм нь Фасебүүк Твиттер хоёроос илүүтэй хэрэглэгчдээс оролцоог шаарддаг платформ .

Инстаграм нь сошиал платформуудыг хандалт буюу бусад хэрэглэгчид таны оруулсан постонд үзүүлж буй рейкшин руу илүү чиглүүлж өгсөн бөгөөд хэрэглэгчдийн постын 2,81 хувь үүнтэй холбогддог.

2015 оны 4р сараас Locowise 2500 гариу Инстаграм хэрэглэгчдийн профайл руу зочилж , оруулж буй постын төрөл, хэмжээг дүгнэсэн. Энэхүү судалгаанаас гарсан хамгийн том үр дүн нь Инстаграм дахь хэрэглэгчдийн оролцоог Фасебүүк , Твиттер -тэй харьцуулсан байдал юм.

Инстаграм дахь пост бүрийн хандалтын дундаж хэмжээ нь 2,81%

  • Фасебүүк дэхь хандалт 0.25%
  • Твиттер дэхь хандалт 0.21%

Locowise-ийн судалгаан дахь өөр сонирхолтой үр дүнгүүд

  • Фасебүүк-д хэрэглэгчдийн дарж буй LIKE -96% , харин comment ердөө 3%-г эзэлдэг
  • Инстаграм-д оруулсан пост өдөрт 2.3 удаа бренд пост болон харагддаг
  • Хандалт ихтэй пост 7.24 удаа, хандалт багатай нь 1.68 удаа бренд пост болдог
  • Инстаграм дахь хэрэглэгчдийн дагагчдын тооны өсөлт 1.95% буюу та 3-р сард 1000 дагагчтай байсан гэж үзэхэд 4-р сард 19 шинэ дагагчаар нэмэгдэнэ гэсэн үг юм.

4. Инстаграм ба рейкшин

Инстаграм хэрэглэгчид 100 дагагч бүрт дундаж рейкшин нь 5 лайк, коммент. Инстаграм дахь дундаж рейкшиний хувь Фасебүүкээс -с 10 дахин их байдаг.

Куантли-с 5000 инстаграм-ийн аккаунтанд хийсэн судалгаа нь өнөөгийн хэрэглэгчдийн нийгмийн сүлжээн дэхь тандалт , постын агуулга болон хэв загварыг харуулахыг зорьжээ. Судалгааны үр дүнд Инстаграм дахь рейкшиний хэмжээ төсөөлснөөөс хамаагүй өндөр гарчээ.

Куантли рейкшиний хэмжээг аккаунтыг дагаж буй дагагчдийн тоонд хувааж пост бүр дэхь хариу үйлдийг хэмжсэн ба 100 дагагч бүрт 4.80 хэмээн тогтоожээ.

Цаашлаад Куантли дундаж инстаграм дахь зураг, бичлэг болгоны рейкшинг тооцжээ.

5. Нийгмийн сүлжээний маркетингаар тэргүүлэгч

Нийгмийн сүлжээ шинжээчид 3700 маркетеруудаас нийгмийн сүлжээн дэхь стратеги, зорилго, төлөвлөгөөн дээр судалгаа хийсэн ба эцэст нь санаанд оромгүй үр дүн гарчээ.

Судалгаанд оролцсон маркетеруудын 66% хувь нь Твиттер, Ютүби, болон ЛинкедИн дээрх үйл ажиллагаагаа илүү идэвхжүүлэх төлөвлөгөөтэй байна гэжээ.

Мөн судалгаанд

  • Фасебүүк маркетингийн талаар маркетерууд цаашид илүү гүнзгийрүүлэн суралцана
  • 4 маркетер тутмын 3 нь видёо хэлбэрийн контентийг нэмэгдүүлэх
  • Фасебүүк болон ЛинкедИнг нь маркетеруудын хувьд хамгийн чухал нийгмийн сүлжээ хэмээн онцолж
  • Ихэнх маркетеруудын хувьд Фасебүүк маркетинг сайн үр дүнтэйд тооцсон.

6. Твиттер

Хэрхэн 2 дахь жиргэлтэндээ илүү их тандалтыг авах вэ?

Корнеллийн Их сургуулийн судалгааны баг энэхүү асуултын хариултыг үгийг зөв сонгож бичих маш чухал байдаг бөгөөд энэхүү стратегид илүү анхаарах нь зүйтэй хэмээжээ.Судлаачид ижил агуулгатай жиргээнээс хэрхэн илүү тандалт авах аргыг тааварлах алгоритмыг амжилттай хөгжүүлсэн

- “RT, Retweet, spread, please” эдгээр үгсийг ашиглан хүмүүсээс цааш хуваалцахыг хийхийг хүсэх

Судлаачид нөлөөлөх хүчин зүйлсийн дурьджээ /хамгийн чухал гэснийг тодруулсан болно/

  • постын урт, үг хэллэгт анхаарах (@, # -с зайлсхийх)
  • жиргээгээ ердийн ярианы хэллэгтэй уялдуулах
  • Мэдээний гарчиг шиг гарчиглах
  • Эерэг болон сөрөг үгсийг ашиглах (тунг нь тааруулах)
  • Төлөөний үг ашиглах (тэр залуу, эмэгтэй ,энэ, нөгөө)

7.Зураг

Жиргээндээ зураг оруулж өгснөөр хандалтыг 9 дахин нэмэгдүүлдэг.

Стоне Темпле консултинг Твиттерийн талаарх судалгааны үр дүнд 2 сая жиргээнд 8 ялгаатай хүчин зүйлсийг авч үзсэн бөгөөд эдгээр нь домайы нөлөө- жиргээчийн нас, олонд танигдсан байдал болон дагагчдын тоон хэмжүүр , Followerwonk нийгмийн сүлжээн дэхь хэрэглэгчдийн хандалтын судалгаанаас зурагтай жиргээнүүд илүү хүмүүст хүрч буй хандлага ажиглагдсан гэх мэт юм.

Мөн Стоне Темпле-ийн судалгаанд зураг агуулсан жиргээ нь жиргээний фавойрат болон рэтвит-ын тоог нэмэгдэх магадлалыг 2 дахин ихэсгэдэг, харин домайны нөлөө багатай буюу дагагчийн тоо бага дөнгөж твиттер ашиглаж эхэлж буй хүмүүсийн хувьд рэтвит 5–9 дахин, фавойрат 4–12 дахин ихэсдэг байна.

Домайны нөлөө ихтэй буюу дагагчдын тоо, олонд танигдсан байдлаараа 100с 90–99 хэмээх үнэлгээтэй архаг жиргээчдийн хувьд энэхүү зурагтай жиргээ төдийлөн ач холбогдолгүй байгааг харж байна. Эдгээр хүмүүсийн хувьд аль хэдийн жиргээний үг бүр дээрээ тоглоод эхэлчихсэн байдаг.

8.Топ нийгмийн сүлжээнүүд

The Global Web Index саяхны судалгааны тайланд (40,000 гариу хэрэглэгчдээс авсан судалгаа) нийгмийн сүлжээний хэрэглээ болон шинээр гарч ирж буй хандлагуудыг тодорхойлсон байна. Үүнд:

1.Интернэт хэрэглэгчид Фасебүүк-с илүү Ютүбид зочилдог

2. Ютүби болон Твиттер-д идэвхтэй хэрэглэгчээс илүүтэй энгийн сайтад зочлогчид олон

9.Хүмүүс хэрхэн нийгмийн сүлжээнд цагаа зарцуулж байна вэ?

Твиттер-д мэдээ уншихад Фасебүүк-д найзуудтайгаа харилцахад

Global Web Index-ын судалгааны өөр нэгэн үр дүн нь Твиттер, Фасебүүк болон Google+-д цагаа хэрхэн зарцуулж буйг харуулсан байдал юм.

- Твиттер-ийн идэвхтэй хэрэглэгчдийн ихэнх нь шинэ түүх, мэдээ уншиж

-Фасебүүк-ийн идэвхтэй хэрэглэгчдийн дийлэнх нь LIKE товчин дээр дарж цагийг өнгөрөөдөг хэмээх сонирхолтой үр дүн гарчээ.

Хэрэглэгчдид ихэнхдээ нийгмийн сүлжээнд хийдэг зүйлсийг мөн харуулсан байна.

10. Хариу өгөх хугацаа

Нийгмийн сүлжээний топ хуудсууд ирсэн 6 мессежнийхээ 5-д нь хариулдаггүй.

Sprout Social -ний 2013 оны харьцуулсан жишиг судалгаанаас харахад бизнесийн байгууллагууд мессежний хариу өгөх байдалыг хэрхэн сайжруулах тал дээр суралцаж буйг харж болно.

Нийгмийн сүлжээнд энгийн арга ашиглан хүмүүсийн асуултанд хариулах гайхалтай боломж байна.

-Хариултын хувь: 17% (жилийн өмнө 21% байсан)

-Хариултын хувь: Өмнөх жилээс 5%-аар нэмэгдсэн

--

--