Хамтран ажиллах орчин = Хамтран суралцах

Coworking Space нь сүүлийн үед ганц биет орчиноос гадна дотоод соёл нь илүүтэй хѳгжѳѳд байна.

WORKCENTRAL SINGAPORE
Coworking Space нь community буюу хүрээлэнд суурилсан шинэ ажлийн орчны модел юм.

Сүүлийн мэдээгээр АНУ -н SOFTBANK нь We Work Coworking Space -д 4 тэрбум долларын хѳрѳнгѳ оруулалт хийхээр болжээ. We Work нь дэлхийн 15 оронд 150 салбартай цор ганц Coworking Space юм.

Ѳнѳѳдѳр хүнтэй ярилцаж байгаад хэд хэдэн сонирхолтой зүйлсийг тодорхойллоо.

  1. Таны ѳсѳлт бидний ѳсѳлт

Coworking Space -н хэрэглэгч та амжилттай байх нь Coworking Space -н амжилтын гол хэмжүүр үзүүлэлт юм. Үүгээр цаашид coworking space -н зорилго, бизнесийн хэмжүүр үзүүлэлтүүд нь тодорхойлогдоно. Тэгхээр хэрэглэгчиддээ туслах нь coworking space -н бизнес эрхлэгчдийн үндсэн үүрэг байдаг.

2. GIVE FIRST

Give First зарчим нь эргэх холбоотой үргэлжлэх процедур ба танд туслъя хариуд нь та таларх юм. Энэ нь тус газрын суурь филлософи байдаг.

3. Мэдлэг, мэдээлэл хуваалцах

Coworking Space -үүд дотоод клуб, сургалт, арга хэмжээг тогтмол дэмжин зохион байгуулдаг. Гишүүд бүр ѳѳрсдийн мэдлэгээ бусадтайгаа хуваалцах орчин соёлыг бүрдүүлж ѳгдѳгѳѳрѳѳ онцлогтой

4. Энтрепренершип

Бидний мэдэхээр startup бизнес эрхлэгч хүн нь энтрепренер хүн байдаг. (Эрсдлийг тууштай, зоригтой үүрэгч) Энэ сэтгэлгээ хаанаас урган гарах вэ? Яагаад мангар хүн шиг эрсдэл үүрнэ гэж? Мэдээж тэр хүн зорилготойгоор эрсдлийг хүлээн авч байгаа. Мэдээж ѳѳрийн суурь, уламжлалт сэтгэлгээг эвдэж шинэ шийдвэр гаргах гэдэг амар зүйл биш. Харин энэ сэтгэлгээ нь олон удаагийн туршилт, зуршил дээр тулгуурлан бий болдог ба үүнд гадны хүчин зүйлс буюу оролцоо маш их хэрэгтэй байдаг.

  • Ментор (Танд зѳвлѳгч, Үлгэрлэгч)
  • Тухайн орчны соёл (Дүрэм, журам гэх мэт)
  • Хүрээлэн (Таны эргэн тойрны хүмүүс)
  • Шинэ мэдлэг, мэдээлэл (Таныг challenge хийсэн шинэ арга барил,)

Гэх мэт энтрепренершип орчинг цогцлоосон байдаг. Нэг үгээр ИХ СУРГУУЛЬ, КОЛЛЕЖ -той их тѳстэй модел ч гэлээ илүү чѳлѳѳтѳй байдал startup бизнесүүдэд бодит инкубац хийдгээрэй ялгаатай байгаа юм.

Coworking Space -тэй холбоотой мэдээ, мэдээллийг миний болон benzeen -ий medium хаягаас аваарай. Танд тус болсон бол share хийгээрэй.

Show your support

Clapping shows how much you appreciated Manlai Gombosuren’s story.