Цахиурын Хөндий дахь таны амьдрал

Maral-Erdene Namsan
Gamma productivity
Published in
4 min readJul 10, 2017

Та урт удаан нойрныхоо дараа өглөө 6:30 минутад сэрнэ. Өнөөдөр бол Баасан гариг. Өнгөрсөн шөнө Rosewood-д ширүүхэн шөнө байсан ба та Цахиурын хөндийд ямар нэгэн цуурхал, сонин хачин болсон эсэхийг мэдэхээр өөрийн Мадера-г шалгана. Та өөртөө сэтгэл дундуур байх ба эцэст нь жагсаалтад орсон алдартай венчир капиталын хэдэн GPs -г харна.

Таны англиар ярьж чаддаггүй асрагч эмэгтэй яг 7.30-д таны өмнө харагдах болно. Түүний цалин нь цагийн 24$ ба гол хариуцах зүйл бол таны хүүхдийг асрах юм. Та өөртөө одоо зүгээрээ хэмээн хэлнэ. Та өөрийн хүүхдийг сургуулийн насанд хүрэхээр нь Palo Alto Unified School District-ийн улсын сургуульд сургах төлөвлөгөөтэй байгаа.

Амралтын өдрүүдэд Флипбоард дээр нийтлэгдсэн сүүлийн үеийн нийтлэлүүдийг уншингаа өөрийн хүүхдэдээ сайн эцэг эх нь байх үүрэг даалгавартайгаар цагийг сайхан өнгөрүүлнэ. Та өөрийн хүүг дараа үеийн Марк Зукерберг болохгүй гэдгийг ухаарсан ч түүнийг гуравхан настай байхад нь хөгжмийн сургуульд явуулна. Түүнийг гоц ухаантан хэмээн бусдад хэлж тэр 4 үетэй урт үгийг хэлж чаддаг төдийгүй Call Me Maybe дууны цохилтыг төгс гэмээр алгаа ташиж илэрхийлж чаддаг хэмээн тангараглана. Тэр бол бусдаас онцгой. Тэр агуу зүйлд зориулагдсан, түүнийг амжилтад хүрнэ гэдэгт эргэлзээгүй итгэж болно. Энэ бүхний дараа таны хүү болон та бол маш ухаалаг төдийгүй амжилтад хүрсэн хүмүүс гэдэгт итгэх хэрэгтэй.

Калифорни Шинжлэх ухааны академи

Та асрагчаасаа энэ амралтын өдрүүдэд хүүтэй тань хамт Баммер-г хамт үзэх боломжтой эсэхийг асууна, учир нь 11 сарын өмнө таны билетийн худалдаж авч чадаагүй California Academy of Sciences-г үзэх боломж олдсон юм. Та тийшээ долоо хоног бүр очдог хэдий ч нэг л өдөр очихоо болин гэдгээ мэддэг. Энэ нь таны байх газар биш гэдгийг нэг л өдөр ухаарна гэдгээ бас мэддэг.

Wi-Fi- асаагаад интернетээс хэрхэн цэнхэр савтай кофе чанах талаарх зөвлөмжийг татан, ингэхэд танд ямар ч хийгээд байх зүйл байхгүй ба өөрийн ухаалаг утсаараа нийтлэл уншиж байхад Рүүмбаппурс хэмээх ухаалаг тоос сорогч тань ажиллаж байна. Ерөнхийлөгч Трамп-ын талаар хэд хэдэн нийтлэл уншиж, түүнийг ямар галзуу хүн бэ хэмээн гайхан сууна. Яагаад ч юм танд энэ бүхий л зүйл таатай санагдана.

Мөн та фасебүүк-ийн найзууд тань сонирхолтой санагдах The Atlantic-с уншсан Брексит-ийн талаарх мэдээллийг хуваалцахаар шийднэ. 1000 гариу үгтэй урт нийтлэлийг та ердөө хагасын унших ч энэ нь танд хангалттай мэт санагдах бөгөөд сүүлийн 2 сарын турш таны найзуудтайгаа маргалдахыг хүсч буй сэдэв байлаа. Гэхдээ энэ нийтлэлийг фасебүүкийн-ийн найзууд тань уншаад өөрийгөө зоригжуулж ирээдүйдээ зориулан алхам хийх болов уу хэмээн та эргэлзэнэ. Магадгүй тэд аль хэдийн таны нийгэмд хандах хандлага, улс төрийн үзэл бодлыг хүлээн зөвшөөрөөд анхаарахгүй байж болох юм.

15 минутын дараа таны оруулсан пост ердөө гуравхан лайк авсан байх ба дараагийн удаа илүү их байгаасаа хэмээн найдна. Тун удалгүй фасебүүкийн нэг найз тань хуваалцсан болохыг хараад өөрийгөө дотроо сайшаан бодно.

Сан Бруно дахь Ютүби-н оффис

Таны эхнэр ажилдаа яаран явах бэлтгэлээ хангана. Та хоёрын хувьд хоёулаа орлоготой байдаг гэр бүл бөгөөд танай гэр бүлийн ердөө 3 жилийн хадгаламжийг харахад л Сан Бруно-д 2 унтлагын өрөөтэй байшин авахад хангалттай хэмжээний мөнгө байна.Наад зах нь та Бая Арей-ийн эзэмшигч байх ба хэн ч таныг түүнийг авч чадахгүй шдээ гэж хэлж үл чадна. Мөн Сан Бруно бол амжилттай яваа хүмүүст нэр төрийн баталгаа болдог газар төдийгүй Ютүби компаний төв оффис байрладаг.

Мөн та өөрийн ажилдаа шургалан орохынхоо өмнө, төрөл бүрийн мэдээг агуулдаг сувгуудыг (подкаст) сонсон энэ нь танд найзуудтайгаа коктейл шимж байхдаа ярилцах гайхалтай харилцан яриаг бий болгоно. Жишээ нь та өнөөдөр олон ангит киноны 2р бүлгийг үзэх үү? Аль эсвэл Старап-уудын талаарх гайхалтай мэдээллүүдийг хүргэдэг сувгийг сонсох уу? гэх мэт богино хугацаанд хийх маш олон сонголтууд гарч ирнэ. Та заавал өөрийн мэдлэг, чадваруудыг хөгжүүлэх биш өөр төрлийн хөгжмийн жагсаалтуудыг Спотифи-оос сонсож бас болох юм. Энэ үнэхээр сайхан сонсогдож байгаа биз! Магадгүй энэ таны урлагийн мэдрэмжийг нэмэгдүүлэх байх.

Лукс ашиглан өөрийн машинийг зогсоолд тавина. Машины граж бол 10 доллар төдий хямдхан хэмээн хэлж өөртөө итгүүлэх гэж оролдоно. Мөн та зогсоолоос нааш цааш үргэлж алхана. Та өнөөдөр ажлаа тараад найзуудтайгаа уулзахаар хотын нөгөө зах руу явна. Харин та Убер эсвэл Лияфт-ийн алинаар нь тийшээ явахаа шийдэж чадахгүй байна.

Та бол өөрийн эхлүүлсэн старапийнхаа бизнес хөгжлийг хариуцсан захирал юм. Гэхдээ та энэхүү бизнесийнхээ талаар төдийлөн сайн ойлгож ухаарахгүй байгаа хэдий ч амжилттай яваа мэт санагдана. Танай компани саяхнаас эхлэн олонд танигдаад байгаа старап бөгөөд старап-ийн ертөнц дэх технологийн талаар сүүлийн үеийн мэдээг нийтэлдэг Текранч сайт дээр танай компани нийтлэгдсэн. Танайд 5000 хувьцааны опцион санал байгаа ба та мөн л энэ нь сайн уу эсвэл муу эсэх талаар мэдэхгүй.Хэрэв та энэхүү саналуудаас татгалзвал, үр ашиггүй мөнгө зарцуулалт ихсэх магадлалтай байдаг.

Таны ажлын өдөр Салефорсе-ын оффис дээрээс эхлэх бөгөөд хамгийн түрүүнд -и-мейлээ шалгахад маш олон хүмүүсээс и-мейл ирсэн байлаа. Үүний дараа Фасебүүк болон Салефорсе-г нэгэн зэрэг бут цохих бизнес санаагаа маш товчоор төлөвлөж тэмдэглэнэ. Гэхдээ танд энэхүү санаагаа хэрэгжүүлэхэд технологийн өндөр мэдлэгтэй мастерууд хэрэгтэй. Эцэст нь та өөрийгөө маш ухаалаг, агуу зүйл рүү тэмүүлж буйгаа мэдэрнэ. Гэсэн хэдий ч таны ихэнх найзууд танаас чи бизнесээ яаж эхлүүлэх гэж байгаа юм бэ хэмээн цаг үргэлж асууна.

Таны 27 настай гүйцэтгэх захирал ээлжит бус хурлууд болон компаний дотоод үйл ажиллагаанд анхаарлаа хандуулан ажилладаг. Дэлхий дээрх бүх компаниудыг таны бүтээгдэхүүнтэй холбогдож ажиллахыг тэр хүсдэг бөгөөд түүний хувьд амьдралдаа ямар ч бизнесийн байгууллагад ажиллаж байсан туршлага байхгүй

Үргэлжлэл бий…..

Бэлтгэсэн:Н.Марал-Эрдэнэ

Эх сурвалж:thebolditalic.com

--

--