Maral-Erdene Namsan
Gamma productivity
Published in
5 min readMay 1, 2017

--

Энтрепренер Молле Чен: Миний хувьд хэзээ ч компаниа орхих талаар бодож байгаагүй. Энэ бол маш хэцүү, бодсноос ч хэцүү зүйл, гэвч заримдаа зөв алхам байдаг.

2014 онд 1,4 сая долларын анхны хөрөнгө оруулалтаар эхлүүлж байсан Birchbox компаний үүсгэн байгуулагчдын нэг Молле Чен-ий өөрийн медиум хаягтаа бичсэн сонирхолтой нийтлэлийг хүргэж байна.

Birchbox нь үйлчлүүлэгчдээ сонирхож буй гоо сайхны бараа бүтээгдэхүүний тестрийг сард ердөө 10 доллар төлөөд шуудангаар хүссэн тоогоороо авах боломжтой онлайн захиалгын компани юм. Өдгөө Birchbox нь Их Британи, Франц, Испани болон АНУ-ын Нью Йорк хотноо сүлжээтэй 800 гариу брендтэй хамтран ажиллаж буй амжилттай яваа стартапуудын нэг юм.

Ямар үед өөрийн бий болгосон компаниа орхих хэрэгтэй вэ?

Та нэгэн компаний үүсгэн байгууллагч аль эсвэл яг над шиг Birchbox-ын хамгийн анхны ажилтан байсан хэмээн төсөөлөхөд таны хувьд энэхүү компаний талаар бодох сүүлийн бодол бол магадгүй тоглоомноос гарах буюу орхих . Үүний талаар бодож эхлэхэд л таны толгойнд хэдэн мянган бодол эргэлдэнэ . Тухайлбал: өмнө тань байх маш олон асуултууд , таны санхүүгийн аюулгүй байдал, танд ирсэн и-мейлүүд, вэбсайт дээрх хүмүүсийн бичсэн асуулт болон хариултууд, оффисийн хогийн саванд таны базаж үнгэсэн цаасууд хэдийгээр эдгээр зүйлс бүгд хоосон болсон ч (учир нь үүнийг хийх хэн ч байхгүй болсон) танд компаниа орхих бодол орж ирэхгүй нь лавтай. Яаж үүнийг хийх юм бэ?

Хичнээн олон өдөр эдгээр хаалгануудыг онгойлгон орж, шатаар дээш доош алхаж, оффисынхоо корридоороор холхисон билээдээ? Яагаад эдгээр хийсэн бүх зүйлээ үл тоох гэж? Бид маш олон зүйлсийг хийсэн. Танд эдгээр хэдэн мянган бодлууд орж ирж болох ч та өөр ажил хайсан нь дээр мэт санагдана !

Хэрэв та Birchbox -ийн нэгэн адил шинэ брендийг бий болгохыг хүсч буй бол таны брендийг хүмүүс сонирхож, хэрэглэхийг хүсэхэд хүргэх бүхий л арга замыг ашигла.

Гаре Ваенэрчукийн хэлдгээр Бүү хоёрын хооронд бай !

Тиймээс өөрсдийн бүтээлч байдал, бодитой зүйл дээр илүү анхаар! Тухайлбал: бүтээгдэхүүний загвар , нэтворкинг , хэрэглэгчийн хүсэл сонирхол , өөрийн баг хамт олон гэх мэт . Та бүхэн нэг л өдөр өөрсдийн гэсэн цогц брендийг бий болгох алхам тутамдаа бүтээх, бүтээх, шийдвэр гаргалт, шийдвэр гаргалт хийж байх болно. Мөн та бүхний бүтээж буй бүх зүйлс та бүхэнтэй хамт хувьсан, өөрчлөгдөнө. Яг тэр үед бүх зүйл буруу тийшээ эргэснийг танай багийхан ойлгох болно.

2009 онд Кате, Хаялия хоёрт Birchbox-ийн санаа төрж 2010 оны хавар анхны хувилбараа цацсан. Миний хувьд тэдний санаа үнэхээр гайхалтай санагдсан. Тэд надад 7 сар хүртэл цалингүй ажиллаад үүний дараа ТУЗ-д оруулах нөхцөлтэйгээр цалингүй ажил санал болгосон юм. Бид зуны турш ямар ч амралтгүйгээр зогсолтгүй ажиллав. Ихэнх старапуудын адил бид ажлаа бага багаар хийж байлаа. Миний хувьд маркетингийн хувилбарууд , бүтээгдэхүүний танилцуулга, нийгмийн сүлжээний сувгуудыг хариуцаж байсан төдийгүй “Haute Box” хэмээх инээдтэй нэртэй сэтгүүл ч гаргаж, бүтээгдэхүүнээ турших зуураа оффисдоо амтат зууш захиалан иддэг байв. Компани маань томрохын хирээр маркетинг, нийгмийн сүлжээ, сэтгүүлийн нийтлэл дээр ажиллах багтай болж маш олон зүйлсийг хийж бусдаар үнэлүүлж байв. Эцэст нь 100% Birchbox бий болллоо хэмээн хэлэх л үлдэж байв.

Харин 6 сарын дараа гэхэд, зарим зүйлс өөрлөгдсөн байв. Birchbox дотор асуудал биш харин Birchbox өөрөө асуудал болсон байв. Гэвч энэ нь надад таалагдаж байлаа. 6 сарын турш бид шинэ бренд бий болгохын төлөө шаргуу хөдөлмөрлөж, өдөр бүр өөрсдийн брендийн үнэт зүйлийг хүчирхэгжүүлэхийн тулд ажилласан. Гэвч бэлэн болсон бизнест маань бусдад нөлөөлөх нөлөө тун дутмаг байв. Мөн шинийг бүтээх миний хүсэл эрмэлзлэл болон аль хэдийн хийж эхэлсэн зүйлээ /Birchbox/ үргэжлүүлэн хийх хоёрын яг дунд нь гацаж орхив. Би энэ мэдрэмжээ олон сарын турш анхаарахгүй байхыг хичээж, маркетингийн багийн гишүүн болон үүсгэн байгуулагчын нэг хэмээх үүргүүдийн дунд түгшүүрлэж өөрийгөө зовоож байлаа.

Үнэндээ Birchbox ч тэр би ч бас эдгээр хугацаанд маш их өөрчлөгдсөн байлаа. Компаниа бий болгоход миний оруулсан хувь нэмэр бол хурдан хугацаанд өөрчлөлтөнд орж чадах хурд юм.

Миний хувьд өөрчлөлтөнд бэлэн байна. Хэдийгээр залуу бас хараахан хөлөө олоогүй байгаа ч өнөөдөр хийсэн зүйлсээсээ илүү би энэ компанидаа хайртай. Харин одоо Birchbox өдөр бүр маш хурдтайгаар , хүсэл тэмүүлэлтэйгээр харилцаа холбоогоо тэлсэн илүү сонирхолтой баян компани болсон. Үйл ажиллагааны чиглэл нь өөрчлөгдөж эмэгтэйчүүдэд зориулсан гоо сайхны дэлгүүр болсон. Би өөрийн гэсэн онцлогыг энэхүү компанид бий болгосон ч холдох цаг болсон. Аливаа зүйлийн үүсгэн байгуулагч байна гэдэг гайхалтай хүмүүсийг хамтрагчаараа сонгож , тэдэнд өөрийн ирээдүйн зорилгоо ярьж мөн юу сурснаа зааж өгч эцэст нь тэднийг урагшилж , ирээдүйн алхмаа хийхийг хүлээн зөвшөөрөх явдал юм.

Ингээд л болоо. Миний хувьд хэзээ ч компаниа орхих талаар бодож байгаагүй. Энэ бол маш хэцүү, бодсноос ч хэцүү зүйл, гэвч заримдаа зөв алхам байдаг. Birchbox-ийн нэг хэсэг болж Кате , Хаялия хоёртой хамтран өнгөрсөнд болон одоо хамтран ажиллаж буй гайхалтай хамт олонтой ажиллах завшаан олдсонд талархаж мөн өөрөөрөө үнэхээр бахархаж байна. Би цаашдаа албан ёсны компаний зөвлөх мөн хөгжөөн дэмжигч, мэдээж үйлчлүүлэгч нь байсаар байх болно.

Харин одоо? Энэхүү гайхалтай замд гарч сурсан бүх зүйлдээ үнэхээр сэтгэл догдолж, өөр нэгэн шинэ сорилтыг эхлүүлж сурсан зүйлсээ хэрэгжүүлэхэд бэлэн байна.

Хамгийн галзуу гайхалтай зүйл нь- Дараагийн аялал юу байх вэ?

Бэлтгэсэн:Н.Марал-Эрдэнэ

Эх сурвалж: Medium.com

--

--