1X1 УУЛЗАЛТ ЯАГААД БАГИЙН АМЖИЛТАНД ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ БАЙДАГ ВЭ?

Manlai Gombosuren
Gamma productivity
Published in
5 min readJun 12, 2017
Нийтлэлч:https://mattermark.com/author/sonyamann/

1x1 уулзалт нь олон startup-уудын хувьд түгээмэл уулзалтын хэлбэр болоод байна. Хэдийгээр бид уулзалтын тоог багасгахыг хичээдэг ч үүнийг өөрийн цагийн хуваарьт нэн тэргүүнд тавих хэд хэдэн чухал шалтгаанууд байдаг. 1x1 уулзалт нь менежер болон өөрийн бизнесд тулгамдаж буй асуудлуудаа танилцуулах мөн хоорондын харилцаа холбоог хөгжүүлэх, ажлын үйл явц тавьсан зорилго зорилт руу чиглэж буйг батлах хамгийн зөв арга зам юм.Өөрөөр ямар ч бичиг цаас, албан хэв маягт баригдалгүйгээр хийж болох өөр нэг төрлийн ярилцлага байх болно. 1x1 ярилцлаганд хэрэг болох хэд хэдэн тоглоомын дүрмийг танд хүргэж байна.

1x1 уулзалт гэж чухам юу вэ?

1x1 уулзалт гэдэгт таны цагийн хуваарьт бичигдсэн мөн таны толгойнд төлөвлөгдсөн байх менежер болон ажилчдын хоорондох харилцан яриа төсөөлөгдөж байгаа гэдэгт итгэлтэй байна. Бусад уулзалтуудаас ялгаатай нь 1x1 уулзалт нь ганцаарчилсан зөвлөгөө өгөх болон авах , нэг төрлийн сургалт юм. Мөн нээлттэй чөлөөтэй ярилцахыг илүүд үздэг бөгөөд ярилцлагын туршид багийн гишүүн болон удирдагч нарыг хоорондын яриа энгийн харилцаанд тулгуурладаг.

Менежер: Цагийн хуваарь бий болгох

Энэхүү ярилцлагаар танай багийн гишүүд хоорондын зорилго чиглэл нийцэж буй эсэхийг мэдэх цаг юм. Ингэж мэдснээр баг дотор бий болсон асуудлыг улам томорохоос өмнө зогсоох ба нэн дариу эсвэл хурдан хугацаанд гишүүдийн хоорондын хагаралыг багасгаж илүү нээлттэй, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх боломжийг олгодог. Гэхдээ менежерүүд ихэнхдээ уулзалт ихтэй байдаг тул багийн гишүүн бүртэй цаг товлон уулзан гэдэг бэрхшээлтэй байдаг. Иймд менежерүүд багийн гишүүдээ 7 хоногт аль эсвэл 2 хоногто 30–60 минутыг гишүүн бүрийн ярилцлаганд цаг товлох нь хамгийн оновчтой алхам юм. Ингэхдээ оффисийн өрөөнд гэхээс илүүтэйгээр чөлөөт маягаар гудамжаар алхах аль эсвэл кофе шопд амттай кофе уунгаа ярилцаж болно шүүдээ.

Зарим менежрүүд 1x1 уулзалтанд зөвхөн 1 өдрийг төлөвлөхийг илүүд үздэг байхад, зарим нь бүхэл бүтэн долоо хоногийг илүү ойр дотно болохын тулд зориулж байдаг . Уулзалтын тогтсон өдөр уулзалт зохион байгуулах нь багийн үйл ажиллагаа болон менежрүүдэд цагийн хуваарийг зохицуулах гэх мэт ач холбогдолтой. Аль арга нь танд илүү тохирох эсэхийг туршаад өөрийн цагийн хуваарийг бий болгоорой.

1x1 уулзалтыг зохион байгуулах цор ганц арга хэмээх зүйл байдаггүй. Үнэндээ уулзалтыг амжилттай зохион байгуулахад маш олон хүчин зүйлс нөлөөлж байдаг ба жишээлбэл багийн гишүүдийн туршлага, хоорондын харилцаа, мөн менежрийн уулзалт зохион байгуулах сэтгэл санааны хэрэгцээ зэрэг юм. Эдгээрээс хамгийн чухал хүчин зүйл нь тулгамдаж буй асуудал болон өөрсдийн санаа бодлыг чөлөөтэй хэлэлцэх тавтай тухтай орчин юм. Мөн уулзалтын гол зорилго нь ажилчид руу чиглэсэн байдаг учир, тэдний оролцоо маш чухал байдаг.

1x1 уулзалтын нэг хэлбэрийн төсөл хэлбэрээр явуул. Мөн тодорхой хэсгүүдэд хувааж: Зорилго, Хэлэлцэх 7 хоног, Үүний дараагаар хэлэлцсэн зүйлсээ эргэн нэг сөхөж харах нь чухал. Asana

Тухайн өдрийн хэлэлцэх асуудлыг өмнөх өдөр нь тоймлон бэлтгэх нь өөр сэдэв рүү хазайхгүй байхад тусладаг. Уулзалтын хөтөлбөрийг оролцогчдод танилцуулахдаа гол сэдвийг хавсаргахаас гадна уулзалтын хэсэг тус бүрийн хариуцагч хүмүүсийн нэрсийг оруулах нь зүйтэй байдаг. Мөн уулзалтанд ийнхүү урьдчилж бэлдэх нь уулзалтын эхлэл буюу оршил хэсэгт зарцуулах цагийг хэмнэх ба хэлэлцэх гол мэдээлэлийг олоход тусалдаг.

Менежрийн тоглоомын төлөвлөгөө

Хамгийн түрүүнд нээлттэй асуултаар ярилцлагаа эхлүүлэх нь зүйтэй. Энэ нь ярилцлагын хамгийн чухал хийгээд гол сэдвийг сөхөх нэг суурь болдог. Жишээлбэл:

  • Өнөөдөр ямархуу байна даа?
  • Одоо юу бодож байна?
  • Та юунд хамгийн их сэтгэл хөдөлдөг вэ?
  • Юу таныг хамгийн их санаа зовоодог вэ?

“The key challenge of the coach is to listen without a filter. A filter is a certain attitude or bias the listener takes on that inhibits his or her ability to be present with the authentic experience of the speaker.”CONSCIOUS LEADERSHIP GROUP

Хамгийн чухал нь яг юу гэж хэлснийг сонсох явдал юм. Менежрийн хувьд ажилтан нь өөрийг нь сонсож буй гэдэгт итгэлтэй хийгээд аюулгүй, гэдгийг мэдрэх юм. Нэгэнт менежер анхааралтай гүйцэт сайн сонсож чадсан бол тулгамдаж буй асуудлыг шийдэх хэрэгтэй. Мөн юу сэтгэлийг нь хөдөлгөдөг, хэрхэн удирдвал амжилтай ажиллах эсэх болон тулгарч буй асуудлын арилгах зэрэгт анхаарч ажиллах хэрэгтэй.

Мөн багийн гишүүдтэйгээ хэрхэн хоорондын итгэлцэл бий болгох талаарх хэд хэдэн тактик орууллаа.

  • Ажилчддаа ажлын цаашдын зорилго, хэтийн төлвийг ойлгуулах
  • Гаргасан алдаан дээрээ тулгуурлан сул талаа илрүүлэх
  • Багийн гишүүддээ цаашдын хөгжих боломжийн талаар зөвлөгөө өгөх
  • Аливаа зүйлийг гүйцэтгэгч гэхээсэээ илүүтэйгээр хүн гэдэг үүднээс нь эрх тэгш хандах

7 хоног бүр ярилцлагынхаа тайланг шалгаж хир зэрэг амжилттай явааг бататгах нь зүйтэй. Та эдгээр алхмуудыг хийсний дараа энэхүү уулзалт нь амжилттай яваа мэт санагдаж байна уу? Хэрэв үгүй бол дахин нэг удаа хэрэгтэй гэж бодсон алхмуудаа хийж үзэхийг зөвлөж байна.

Менежер биш бол хэрхэн 1x1 уулзалтаас өөрийн хүссэн үр дүнг авах вэ?

1x1 уулзалт нь ажилчны хувьд менежертээ өөрийн толгойнд буй бодол санаа, ирээдүйд төлөвлөж буй зорилго, амжилтуудаа илэрхийлэх боломж. Цагаа ухаалагаар ашиглах нь зүйтэй:

  • Өөрт хамгийн хэрэгтэй хэмээн бодогдож буй сэдвээ уулзалтын түрүүнд тавих
  • Хэрэв уурлаж бухимдсан аль эсвэл сэтгэл догдолсон гэх мэт сэтгэл санаа тогворгүй үед яагаад ингэж мэдрэгдэж буй талаараа бодож түүнийгээ тоймлон түүнд хүрэх шийдлийн талаар менежертэйгээ ярилцах
  • Ажил дээр юу амжилттай ахицтай явагдаж байна, юун дээр менежрийн дэмжлэг хэрэгтэй байгаа эсэхийг нээлттэй асуух
  • Layman-ий үе шатуудаас юу хүсч буйгаа асуух, Энэ нь хариуцлагын талаар уу? Багийн залуу гишүүнийг удирдах боломжийн талаар уу? Энэ талаар илүү гүн гүнзгий хэлэлцэх

Зорилго тодорхойлох

Хэрэв 1x1 уулзалтын үеэр өөрийгөө хэрэггүй амьтан мэт б мэдрэмж төрвөл, дараагийн уулзалтаа илүү тактикийн талаас нь хандаж тусдаа буюу тулгамдсан асуудлуудаа уулзалтуудад хуваа . Эсвэл тактикийн асуултууд болон урт хугацаанд яригдах сэдвийг хамарсан өөр нэг төрлийн уулзалтыг сонго.

Долоо хоног бүр хэвийн үйл ажиллагаанаас гадуурх урт хугаацааны зорилтыг тодорхойл. 1x1 уулзалт нь ерөнхийдөө урт хугацааны зорилго руу чиглэдэг.

Дүрмийн асуултууд:

  • Таны одоо хийж буй ажлын диаграмыг та хэрхэн гаргах вэ? Мөн та үүнийг ямар байгаасаа гэж хүсч байна вэ?
  • Та өөрийн ажил дээрх үүрэг, ролийг хэрхэн харж байна вэ?

Урт хугацааны зорилгын асуулт

  • Таны ирээдүйн зорилго юу вэ? Үүнд хүрэхийн тулд танд ямар чадвар шаардлагатай гэж бодож байна вэ?
  • Танд зорилгодоо хүрэхэд ямар асуудал, бэрхшээлүүдд тулгарах боломжтой вэ?

Менежер болон багийн гишүүдэд 1x1 уулзалтыг цаашид удаан хугацааны туршид хэрэгжүүлж чадсанаар бий болох ашиг тусын талаар дурьдаад баршгүй. Хэрэв та багийнхаа удирдагч нь бол багийн гишүүдээ идэхжүүлэх, хоорондын үл ойлголцлыг багасгах хийгээд ажлаа улам эрчтэйгээр урагшлуулах, өөрийн доорх хүмүүсээ илүү үнэ цэнэтэй хүмүүс болгохыг хүсвэл ажлын хуваарьтаа заавал1x1 уулзалтын цаг хэмээх хуваарийг оруулаарай.

Мэдээлэлийн эх сурвалж: https://wavelength.asana.com/workstyle-what-is-a-1-1/

Орчуулсан: Н.Марал-Эрдэнэ

Та илүү их бизнесээ өргөжүүлэх, шинэ санаагаа цаашид хэрхэн яаж бизнес болгох талаар мэдээлэл авахыг хүсвэл манай benzeen facebook page -тэй хамт байгаарай.

--

--

Manlai Gombosuren
Gamma productivity

Young entrepreneur, Startup Marketing Space Business Development Director