27хон насандаа дэлхийн топ компаний CEO болсон Майкл Деллийн гайхалтай амьдрал

Maral-Erdene Namsan
Gamma productivity
Published in
7 min readApr 17, 2017

Майкл Дэлл 1965 оны 2 сарын 23нд Техасын Хүүстон хэмээх хотод мэндэлжээ . Майкл бага байхаасаа л технологид татагдаж сонирхож эхэлсэн бөгөөд анх 15 настайдаа Апплийн компьютер худалдаж аваад эргүүлж угсарч чадах эсэхээ шалгаж задалж байжээ.

Тэрээр ахлах сургуульдаа, сонингийн захиалгын ажил хийж байсан ба тухайн үедээ сонин захиалдаггүй хүмүүсийг өөрийн зорилтот хэрэглэгчид болгосноосоо хойш ердөө нэг жилийн дотор 18,000 долларын орлогыг олж байсан авхаалжтай залуу байв.

Дэлл компьютерт үнэхээр сонирхолтой байсан хэдий ч 1983 онд Аустин дахь Техасын их сургуулийн анагаахын бэлтгэл курсд орсон байна. Чөлөөт цагаараа дотуур байрандаа компьютерийн программ хангамжийг нь сайжруулаад эргүүлэн зардаг байсан.Түүний энэхүү бизнес эхний сардаа л гэхэд 180,000 долларыг олжээ. Харин тэрээр 1р курсаа төгсөөд сургуулиа хаясан.

1999 он өөрийн амьдардаг байсан дотуур байрандаа

Тэрээр 1984 онд албан ёсоор өөрийн компанийг PC’s Limited хэмээн нэртэйгээр байгуулж, тун удалгүй түүний компани хамгийн өсөлттэй компаниудын нэгээр тодорч эхний жилдээ л гэхэд 6 сая долларын борлуулт хийж байжээ.

1987 онд компанийхаа нэрийг Dell хэмээн өөрчилж, борлуултаа үргэлжлүүлэн хийж байв. Харин 1988 онд анх удаа хувьцаагаа олон нийтэд нээлттэй худалдаалж IPO нь 30 сая доллар хүрчээ.

1992 онд Делл 18 сая долларын гэрээ байгуулж, 27 хон настайдаа Fortune сэтгүүлээс нэрлэдэг дэлхийн топ 500 компаний нэгд багтсан хамгийн залуу захирал болжээ.

1988 онд Делл Даллас хотын залуухан дизайнер Сусан Лиэбэрмэнтэй болздог болжээ.

“Надтай болзож байсан дийлэнх залуус ихэнхдээ өөрсдийнхөө тухай л ярьдаг байсан тэгэхэд Делл тэд нараас өөр байсан төдийгүй миний амьдралдаа болзож байсан хамгийн сайхан залуу тэр байсан”

хэмээн Сусан Texas Monthly сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурьдаж байжээ. Ингээд тэд 1989 оны 10 сард тэд хуримаа хийж, 4 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болов.

Сусан Аустин хотод олонд хүлээн зөвшөөрөгдөж, түүний бүтээсэн загварууд мөн адил хүмүүсийн анхаарлыг татаж эхэлж байлаа. 2001 онд ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулан Женна болон Барбара Бушд зориулан даашинз урлажээ.Тэрээр Аустинд өөрийн нэрийн хувцасны дэлгүүрийг нээсэн бөгөөд өмнө нь Phi хэмээх шинэ брендийг Нью Йорк хотод 2009 онд нээж байжээ.

Делл халамжтай аав гэдгээрээ алдартай бөгөөд түүний хүүхдүүд технологийн ертөнцөд өсч торниж байв. Охин Алекса нь Tinder-ийн гүйцэтгэх захирал болох Сеан Радтай болздог байв.

2014 онд хүү Зак Делл нь аавынхаа замналыг дагаж 17настайдаа Thread хэмээх болзооны аппликешнийг хөгжүүлж байсан.Харин энэхүү аппликешн зураг хуваалцдаг апп болон хожмоо өөрчлөгдсөн.

Нийгмийн сүлжээнд тавигдсан Майкл Деллийн нохойтойгоо хамт авахуулсан зураг.

Деллийн гэр бүл Аустин хотын захад орших 33,000 фут кватрат хэмжээтэй уулын оргилд ой модоор хүрээлэгдсэн, өндөр хамгаалалттай, нутгийхны яриагаар орд харш мэт эдлэн газарт амьдардаг. Түүний байшин нь 8 унтлагын өрөө, 13 угаалгын өрөө, теннисний талбай, байшингийн дотор гадна байрлах усан сантай үзэсгэлэнт Аустин нуурын дэргэд байдаг байна.

Мөн тэрээр Карибын тэнгисийн Анкуллайд байрлах маш гоёмсог орчин үеийн 4 давхар хаустай.

Делл 2006 онд Хуалалай хэмээх амралт, жуулчлал хосолсон газрыг хувийн эзэмшлээс нь бусад зочид буудал, амралтын газар зэрэг бүх эзэмшилтэйн хамт худалдан авсан. Харин одоо Walmart-ын тэрбумтан Роб Валтонтай хамтран эзэмшдэг. .

1988 онд Делл өөрийн хөрөнгийг эргэлтэнд оруулахын тулд MSD Capital хэмээх компанийг үүсгэн байгуулсан. Үүсгэн байгуулагдсанаасаа хойш IHOP, Applebee’s, Dollar Rent-a-Car, Domino’s Pizza, болон ValleyCrest зэрэг компаниудад хөрөнгө оруулсан байдаг. 2010 онд тэрээр түүхэнд хамгийн өндөр үнээр эртний 185,000 ширхэг зураг худалдаж авсан .

Делл MSD Capital-аар дамжуулан Хавай, Мексик болон Калифорниад хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг. Түүний үүсгэн байгуулсан MSD Capital компани нь газар мөн тансаг зэрэглэлийн зочид буудлууд болон гэр бүлийн арилжааны компаниудад хөрөнгө оруулдаг.

Мөн тэрээр машин цуглуулах хоббитой. Түүнд 2004 оны Porsche Boxster…

Мөн Porsche Carrera GT…

болон Hummer H2.

Тэр бүү хэл V Gulfstream хэмээх хөлөг онгоцны хувьцааг эзэмшдэг төдийгүй Боинг Дриймлайнер 787 хэмээх хөлөг онгоцыг Деллийн хүсэлтээр 2013 онд нэмж сайжруулж байжээ.

Майкл болон түүний гэргий Сусан АНУ болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа амьдралын боломжгүй ядуу айлаас гаралтай хүүхдүүдэд туслах зорилготой Майкл & Сусан хэмээх сантай. Энэхүү сангийнхаа үйл ажиллагаанд тэд өөрсдийн хувийн онгоцыг ашиглахыг илүүд үздэг байна.

1999 оноос хойш түүний буяны үйлсэд зориулсан сан нийтдээ 1,23 тэрбум долларыг АНУ, Энэтхэг болон Өмнөд Африкийн төрийн бус байгууллагууд болон нийгэмд чиглэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хандивласан байдаг.

Делл бусад технологийн тэрбумтнуудтай найзууд төдийгүй тэдний нэг нь Salesforce-ын гүйцэтгэх захирал Марк Бениоф юм. Делл болон Бениофийн багуудын хооронд “Fitbit walking challenge 2014” (Fitbit нь фитнессийн зориулттай бугуйн цаг бөгөөд зүүж буй хүнийхээ туулсан зам, шатаасан калори гэх мэт зүйлсийг хэмжиж, апп-ны тусламжтай хоорондоо өрсөлдөж болдог технологийн дэвшилтэд бүтээгдэхүүн юм) хэмээх өрсөлдөөнийг эхлүүлж, Бениофийн баг ялсан. Энэхүү ялагдалд Деллийн хувьд өрсөлдөөнийг улам илүү болгож Бениофд удахгүй чи #dellbeatsbenioff2015 гэдэг үгс чиний амны уншлаг болох болно хэмээн хатуухан хэлсэн удаа бий.

Деллийн хувьд аливаа тэмцээн уралдаанд ховорхон тохиолдолд л ялагддаг нэгэн байв. Тун удалгүй Бениофийн бульхаа илэрсэн бөгөөд тэрээр өрсөлдөөн эхлэхээс өмнө найзынхаа нохойнд Fitbit-г зүүлгэсэн байсныг Делл нотолж чаджээ.

2004 онд Делл PC компаний удирдах албан тушаалаас бууж, ТУЗ-ийн гишүүн болов.Гэтэл 2007 онд компаний хувьцаа унаж Делл удирдлагыг дахин гартаа авав. Гэсэн хэдий ч хөрөнгийн зах зээл дээрх хувьцааны үнэ унасан хэвээр байлаа, харин тэр үед Делл ухаантай шийдвэр гаргаж шинэ бүтээгдэхүүн гаргаж илүү том зах зээлд хүчээ үзсэн .

Домог хэмээн яригддаг алдарт хөрөнгө оруулагч Карл Икахны эсрэг 2013 онд техасын нутгийн залуу Делл өөрийн ТУЗ-ын байр суурь болон технологийн EMC компанийг худалдан авах гэрээний төлөө урт хугацааны ширүүн тэмцлийг эхлүүлсэн

2 жилийн дараа Делл тулаанд ялж, технологийн салбар дахь хамгийн том хэлцэл болох EMC компанийг 67 тэрбум доллараар худалдаж авах болсноо олон нийтэд зарласан.

Доорх зурган дээр EMC компаний гүйцэтгэх захирал Жое Тусси Деллтэй гар барьж буй үеийн зураг юм.

Томоохон санхүүжилтын талаарх гэрээ хэлцлүүд бол төвөгтэй ажлуудын нэг байдаг . Dell-д эргэлзсэн хүмүүс эхэндээ түүнийг EMC компаний дийлэнх хувийг эзэмшдэг VMware-ийн хөрөнгө оруулалтыг татварын хүндрэл гэх мэт зүйлсийг шалтаглан ямар нэг аргаар замыг нь хаах гэж байна хэмээн таалаглаж байсан.

Гэхдээ Dell алдаагүй. Dell компаниа илүү том болгохын оронд EMC-г худалдаж авсан юм. Харин одоо тэрээр технологийн салбарын хамгийн том компаний захирал.

Түүний Dell хэмээх технологийн компани нь нийтдээ 140,000 ажилчин, 40,000 худалдааны төлөөлөгч, 25 үйлдвэрийн газар болон олон улсад 17 R&D төвтэй. Бүтээгдэхүүн нь нийтдээ 39 технологийн салбарт өрсөлддөг. VMware болон SecureWorks хэмээх 2 компаний хувьцааг эзэмшдэг тийм агуу том компани болсон.

Тэрээр гэрээ байгуулсныхаа дараагаар CNBC-ийн Squawk Box-д энэ бол бизнесийн маань өөрчлөлт эсвэл төгсгөл нь юм. Одоо үед бүхий л бизнесийн салбарууд технологийн салбар луу хөрвөж байгаа тиймээс бид дэлхий нийтэд хүрч ажиллахын тулд маш хүчирхэг компанитай байх хэрэгтэй.

Эх сурвалж:Business Insider
Бэлтгэсэн : Maral-Erdene Namsan

--

--