Coworking Space -н хамгийн чухал 3 зүйл

Энэ удаагийн нийтлэлээрээ Coworking Space -н талаар нилээд суурь буюу хэрэглэгчид бодитоор үзүүлж буй 3 -н чухал зүйлийг онцлохоор зорьлоо.

1. SPACE

Яалтачгүй Coworking Space -н талаар судлах, ойлгох явцад анзаарсан зүйл нь орон зай буюу тухайн Coworking Space -н дотоод орчин хамгийн чухал зүйлсийн нэг ажээ. Яг юу нь яагаад гэвэл? Бид бүгд л GOOGLE -н кампус, FACEBOOK -н оффисийн сайхныг биширдэг шүү дээ. Тэдний онцлог нь илүү эрх чѳлѳѳт, бүтээлч, сонирхолтой, хѳгжилтэй орчныг бүрдүүлж чадсан байдаг. Гэхдээ хамгийн чухал нь Гэрэл, Ширээ болон сандал, амьд ургамал, байгалын гэрэл тусах орчин, харагдац гээд л… мэдээж нэмэлтээр утсаар ярих зориулалттай ѳрѳѳнүүд, чанга ярилцаж хѳгжим сонсож болдог хэсэг, чанартай кофе, уран зураг, гоё уншвартай номын сан, уулзалтын ѳрѳѳ гээд л ажлаасаа гарахгүйгээр бүх хэрэгцээг нь хангахыг зорьдог болов уу. Тийм ч учраас ажил дээрээ тоглож зугаацаж болно. Сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулах боломжтой хэсэг гээд л. Гол санаа нь ажлаасаа гадуур ѳнгрѳѳдѳг цагаа ажил дээрээ ѳнгѳрүүлээсэй нэг нэгтэйгээ шинэ санаагаа хуваалцаж ажлынхаа талаар бодох цаг нь их байгаасаа гэсэн дээ л.

2. ЗАРДАЛ

Startup эхлүүлж байгаа, хувиараа ажил гүйцэтгэгч, компани гээд л бүгдэд нь зардалаа хэмнэх нь том асуудал байдаг. Тэгвэл Coworking Space -н олгодог бас нэгэн том давуу тал нь зардлын хэмнэлт байдаг. Бодоод үзье л даа би 4хүний багтай бид 5 тогтмол хамт ажиллахын тулд оффис зайлшгүй хэрэг болно. Эхлээд оффисийн талбайгаа олно ойролцоогоор бид 5 -д 15–18м2 талбай байхад болох болов уу (Уулзалтын хэсэг,амрах талбай багтахгүй). Хотын бүсээсээ хамааран сарын түрээс маань 300–350K, тохижуулах хэрэг гарна хамгийн хямдаар 1,000,000₮ (интернет татуулах, ус буцалгагч, шүүгээ зэрэг багтсан) нэмээд ашиглалтын зардал (Интернет, захиалгын ус) 150–200К ингээд бодхоор нийт тийм ч тухтай биш оффис бүрдүүлэхдээ 1,500,000₮ болж байна. (Хэрэглээ, бусад зүйлсээс шалтгаалан үнэ ѳѳр байх болов уу) Харин Coworking Space -д Энэ бүгдийг чиний ѳмнѳѳс шийдээд ѳгсѳн дээрээс нь ашиглалтын зардал нтр гэж толгой эргүүлсэн зүйлс байхгүй 1,000,000₮ орчим тѳгрѳгийг авах байх. Уулзалтын ѳрѳѳтэй, амрах хэсэгтэй, сонирхолтой булангууд гээд л 400–500 м2 орчим талбайг ѳѳрийн хүссэнээр ашиглах боломжийг олгодог.

3. COMMUNITY

Энэ хэсэг нь нүдэнд харагдаж гарт баригдадгүй авч хамгийн үнэ цэнтэй зүйл нь болов уу. Coworking Space-г ѳдий хүртэл түгэх, хѳгжихѳд нѳлѳѳлсѳн үнэ цэнэ нь COMMUNITY буюу тухайн орчиныг бүрдүүлэгч хүмүүс юм. Тэндээс хүмүүсийн салж чаддгүй ганц шалтгаан нь дэлхийг ѳѳрчлѳх мѳрѳѳдѳлтэй, чадалтай залуус цугласан байдагт байгаа. Би ѳмнѳх нийтлэлээрээ дурдаж байснаар Coworking Space -д хүмүүс хѳгждѳг, суралцдаг, нэг нэгнээ ойлгож дэмждэг юм. Олон талт чадвар, туршлагатай нэг зорилготой залуустай ѳдѳр бүр хамт байна гээд тѳсѳѳлѳѳд үздээ гайхалтай байгааз… Мэдэхгүй, ойлгохгүй байгаа зүйлсээ асуугаад мэдчихнэ, холбогдож чадахгүй байгаа хүмүүстэйгээ зуучлуулан танилцах ч боломжтой, монголоор бол нэг гал гэж байдаг даа хэхэ. Мэдээж хүмүүс ирээд л тийм болчихгүй тиймээс л, Coworking Space -үүдэд Community manager гэж ажлын байр байдаг тэд энэ тал дээрээ экспертүүд шүү.

Заза хэтэрхий нуршсан бол уучлаарай :) Цаашид миний нийтлэлүүдийг уншиж, хуваалцаж байгаарай (бичвэрийн тал дээр зѳвѳлгѳѳ ѳгѳѳрэй хүмүүсээ)

Бүгдэд нь амжилт хүсье! Эцэст нь Gary Vaynerchuk -н хэлдгээр SHOW UP! гэдэг үгийг хүргэе — Ямар нэгэн зүйлд зорьж байвал хамгийн эхний хийх энгийн алхам чинь байх ёстой газраа ѳдѳр бүр ѳѳрийгѳѳ харуул! Ѳглѳѳ эрт сэрэх, цагтаа очих, жижиг гэж гололгүй, залхуурахгүйгээр ѲѲРИЙГѲѲ ХАРУУЛ!

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.