Coworking Space : Энтрепренерүүдад

Manlai Gombosuren
Gamma productivity
Published in
4 min readMay 2, 2017

Ѳглѳѳний мэнд, ѳмнѳ нь ярьж байснаар Coworking Space -тэй холбоотой 8 дахь нийтлэлээ хүргэж байна. Coworking Space -н хѳгжлийн явц, үр ашиг, дотоод концефт -н талаар хэрэгтэй мэдээллийг хуваалцаж байгаа гэж найдаж байна.

Энэ удаад олон улсад “Coworking Space” -н хѳгжил хэр хурдацтай явагдаж байна мѳн чиг хандлагын талаар судалгаан дээр үндэслэн нийтлэлээ бэлдлээ.

Гарааны бизнесийн “түлш” болсон “co-working” орчны өсөлт хөгжил

Хонг-Конг бол оффистой болоход хамгийн өндөр өртөгтэй хотуудын жагсаалтад багтдаг. Тийм ч учраас энэ хот “coworking party”-д бага зэрэг хоцорч ирэх нь ойлгомжтой байх “The Good Lab”-ийн мэдэгдэж буйгаар 2012 оны үед Хонг Конгт ямар нэг “coworking Space” байгаагүй аж. Гэсэн ч сүүлийн хэдхэн жилд энэ хот гайхалтай өөрчлөлтийг бий болгож маш уян хатан ажиллах орчин бий болгож чадсан ба одоогоор улсын хамгийн том coworking орчин болох “WeWork”, сүүлд шинээр байгуулагдсан Campfire зэргийг тооцоход нийт 40 орчим coworking орчин үүсгэн байгуулагджээ. Хонг Конг чухам хэрхэн, бас яагаад ийм уян хатан ажлын орчныг бий болгож, энэ ажлыг дэмжиж эхлэв?

Тэгвэл “Urban Serviced Offices”-ийн Edwin Ho гэгч биднийг ажлын орчны гайхам өөрчлөлт, тухайн бүсдээ тренд болоод буй ажиллах орчны зах зээлээр ийн аялуулж байна.

Хонг Конг дахь “Coworking”-ийн өсөлт

Edwin Ho, Urban Serviced Offices

Coworking орчнууд нь сүүлийн хэдэн жилд цэцэглэн хөгжсөн бөгөөд тэр тусмаа Азийн оронд бүсээс бүс дамнан эрчимтэй тархаад буй бизнес билээ. Сингапур улс одоогоор 30 гаруй төрлийн coworking орчинтой төдийгүй 2009–2016 оны хугацаанд дээрх тооны ажиллах чөлөөт орчныг бий болгож чадсан байгааг та бид харж байна. Харин Филиппин улсад одоогоор 13- 20 coworking Space байгаа ба тэдгээрийн ихэнх нь Тетро Манила хотын бизнес дүүргүүдэд байршилтай.

2016 оны байдлаар Ази даяар нийт 10,000 ба түүнээс олон тооны coworking орчнууд нээгджээ.

Хонг Конг дахь “Coworking”

Азийн улс орнууд дунд Хонг Конгийн coworking зах зээл хамгийн тэсрэлттэй нь юм. Үнэн хэрэгтээ coworking орчнууд нь энэ хотын хамгийн өндөр түрээстэй хэсгүүдэд байрлаж байгаа нь сэтгэгдэл төрүүлдэг. Олон компани Хонг Конгийн coworking зах зээлийн шаардлагад нийцэж, хөл зэрэгцэн алхахын тулд энэ талбарт “хөл тавиад” байгаа аж. Swire Properties компанид гарааны бизнесийн хурдасгуур (accelerator), мөн “Blueprint” нэрээр олонд танигдсан coworking бренд байдаг ба тэр нь 24 цагийн турш нээлттэй үйл ажиллагаа явуулдаг, 10,000 м квадрат талбайг хамардаг.

Өөр нэг компани болох “Booqed” нь “Airbnb”-тай төстэй буюу “sharing economy” хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа нь бас нэгэн ололт гэж үздэг. Өөрийн гэсэн орчин эзэмшихийн оронд “Booqed” ашигладаггүй зай талбайг ямар нэг компани ашиглах боломжийг олгож байдаг. Жишээ нь ресторануудын ажилладаггүй үе, иогийн студи зэргийн талбайг 24 цагийн турш ашигладаггүй бөгөөд тэр хугацаанд өөр нэг компани тухайн зай талбайг тодорхой хугацаанд ашиглах боломжтой гэсэн үг юм. Энэ тоглоомын нэгэн шинэ тоглогч нь “Urban Group” бөгөөд өнгөрсөн жил төв Хонг Конгт “Urban Serviced Offices”-ийн дэргэд нээлтээ хийсэн. “Urban Serviced Offices” нь “coworking”-ыг нийгмийн санаачлагын өсөлтийг ямар нэг тогтвортой инновацилаг шийдэлтэй, ажиллахад амар, гоо зүйд нийцсэн тавилгатай, хүрээлэн буй орчинд ээлтэй платформоор дамжуулан нэмэгдүүлэх шинэ трендийг бий болгохоор ажиллаж байна.

Ази дахь “coworking”-ын ирээдүй

Хонг Конгийн хөрөнгө оруулагчид гарааны бизнесийн өсөлтийг тандаж суугаа ба өсөлт нь ч 2016 оны байдлаар 24 хувьтай байна. Одоогоор гарааны бизнесүүдтэй хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх нь нэмэгдсэнээр хөрөнгө оруулагчид дэлхийд гарааны бизнесийн баазаараа гуравт жагсдаг Энэтхэгрүү чиглэж эхлээд байна.

Хонг Конг нь 2000 оны 4 дүгээр сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд 1.976 сая ам.долларын хөрөнгө оруулалтаараа энэтхэгийн FDI буюу гадны шууд үнэлгээгээр 16-д жагсдаг хөрөнгө оруулагч мөн.

Нэмж хэлэхэд Хонг Конг дахь энэтхэгийн томоохон нийгмийн бүлэг, түүний гадны стартапууд, Хонг Конгт суурилсан компаниуд дээр баримталдаг уян хатан дүрмүүдээс харахад магадгүй үлэмж их хэмжээний гарааны бизнесүүд нь нэг л өдөр сэрэхээ хүлээн “ичээндээ” буйг хэлээд байгаа юм.

Тэгвэл энэ “coworking”-тай яаж холбогдох вэ?

Гарааны бизнесүүдэд хөгжихийн тулд ажиллах орчин шаардлагатай байдаг. Гэсэн ч ихэнхи тохиолдолд тогтмол оффис тогтмол ашиглах зардал маш их гардаг төдийгүй бизнесийг “хөнөөх” хүчин зүйл ч болдог. Тийм ч учраас “coworking” орчин нь харьцангуй боломжийн ажиллах орчин нөхцлийг бүрдүүлж өгч чаддагаараа онцлог. Үүгээр ч зогсохгүй бидний мэдэхээр хамтын ажиллагааны соёл нь “нийгмийн томоохон бүлэг” бүхий орчинг бий болгосноор гарааны бичил бизнесүүдэд зайлшгүй шаардлагатай холбоо сүлжээг дэмжиж өсгөх хүчин зүйл болж чаддаг.

Үнэн хэрэгтээ гарааны бизнесийн өсөж хөгжих (growth of start-ups) чухал хүчин зүйлүүдийн нэгээр “coworking” орчин тооцогдох болсон билээ. Гарааны бизнесүүд өсөхийн хэрээр “coworking” бизнес ч цэцэглэн хөгжих агаад ийм учраас л Азийн орнуудад тодорхой хэрэгцээ шаардлагын дагуу “coworking” орчнууд нээгдэж, цар хүрээгээ тэлсээр байна.

Зарим “coworking” орчин гарааны бизнесийн хурдасгуур (accelerator)-ын үүрэгтэйгээр үүсгэн байгуулагдаж байгаа гэдгийг өмнө дурьдсан “Blueprint”-ийн жишээнээс харах боломжтой. Ямар нэг орчны тусламжтайгаар хамтын ажиллагаа бий болж, үйлчлүүлэгчтэй болоод зогсохгүй ажилчид өөрсөдтэйгээ ижил зорилготой, сэтгэлгээтэй этрепренёруудтай нэг дор ажиллах боломжтой болно гэдэг гайхалтай. Хотын хэсэг: Үйлчилгээ үзүүлж буй оффисууд таны бизнесийн сүлжээний нэг хэсэг болж эх үүсвэрийг хуваалцах зэрэг нэг ижил хэлбэрээр үйлчилнэ. Энэ нь хамтран ажиллах зориулалт бүхий “co-working” орчны нэгэн гол элемент мөн. Мэдээж “co-working” ажиллах орчин бүхий л зүйлийг харгалзан үзсэн.

Тухайлбал, ажиллахад цэвэрхэн, инновацилаг хэлбэрээр тохижуулсан нь таныг ажлаа илүү бүтээлч, инновацилагаар хийхэд нөлөөлж, гарааны бизнесүүд хамтран ажиллахад зориулсан өмнө байгаагүй боломж, нөхцлүүдийг санал болгодог гэх зэргийг дурьдаж болно.

Эх сурвалж : https://allwork.space/2017/04/startups-fuel-coworking-growth-in-hong-kong/

Бүрэн эхээр нь орчуулан хүргэлээ.

Ирэх долоо хоногийн нийтлэлээрээ Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Coworking Space -үүдийн мэдээллийг хүргэх болно

--

--

Manlai Gombosuren
Gamma productivity

Young entrepreneur, Startup Marketing Space Business Development Director