Design Thinking-г бид хэрхэн ѳѳрийн бизнес-дээ ашиглаж байна вэ?

2 жилийн ѳмнѳ Oko миний бие Малайз улсыг зорьжTechstarsкомпанид ажиллаж эхэлсэн. Энд (зүүн ѳмнѳд ази) Монголтой харьцуулбал Стартапын экосистем хамаагүй түрүүлж хѳгжсѳн нь ойлгомжтой. Уг хөгжлийн нэгэн хэмжүүр болэнтрепренеруудийнерѳнхий мэдлэгийн төвшин юм. Түүн дотроо энэ салбарын төрөл бүрийн шинэ боловсрол, хѳгжил мѳн сүүлийн үеийн шинэ арга барил ууд юм.

Олон үйл ажиллагаанд уригдаж гарааны бизнесийг хэрхэн амжилттай үүсгэх сэдвээр яриа сургалт хийгээд ирэхээр би яаж ѳѳрийгѳѳ бусдаас онцгой, илүү болгох тухай судалж эхэлсэн. Ихэнх илтгэгчид ижил тѳрѳлийн сэдвүүдээр ярьдаг байлаа. Үүнд Lean Startup Methodology, Metrics, Growth/Scalling, BMC, Unit economics …(бас эдгээрийг нь ер нь сураад авахад хэрэгтэй зүйлүүд). Тэр үед Design Thinking буюу загварчлах сэтгэлгээ гэх сэдвийг анх Google Venture-ийн веб хуудсаар олж авсан. Тэгээд илүү судлах тусам уг арга барилын олон давуу талуудыг олж харж байсан. Дэлхийн Банктай хамтран бид Design Thinking сургагч багш нарын сургалтыг Монголд— гэх арга хэмжээг зохион байгуулж ѳѳрсдѳѳ уг арга барилаар бэлтгэгдэж эхэлсэн юм. Улмаар сүүлийн 2 жилийн хугацаанд бид Монголд 30 гаруй сургалтыг зохион байгуулж мѳн миний хувьд энэ сэдвээр 6 оронд 20 гаруй сургалт хийж нийлээдгүй хэдэн бодит гарааны бизнес дээр хэрэгжүүлээд байна. Олон хүн манай сургалтад суугаад хэрхэн бодит дээр ашиглах тухай асуудаг болохоор би хэрхэн ѳѳрѳѳ бизнестээ ашиглаж байгаа тухайгаа хуваалцаж байна.

Design Thinking

Design Thinking

Энэ арга барилыг манай баг (Benzeen) шинэ бизнес дээрээ ашиглаж байгаа тухайгаа хуваалцъя.

Design Thinking
  1. Багийн гишүүд болгон хэд хэдэн ерѳнхий сэтгэл зүйн байр суурьнаас (Mindset) хандаж байна.

Үүнд:

Багийн аль ч гишүүн буюу нэг хүнд бүх зѳв хариулт байхгүй гэдгийг ойлгож бна.

Бүх хийж буй зүйлүүд , шийдвэрүүдийн эцсийн шүүгч бол хэрэглэгч юм. Өѳрчлѳгдѳх ёстой

2. Хурд юунаас ч илүү чухал гэдгийг бүгдээрээ ойлгож ажиллаж байна.

Гарааны бизнес гэдэг бол угаасаа хѳнгѳн эрсдэл авах чадвартай мѳн хурдаараа бусдаас ялгаатай бүтэц. Олон зүйлийг хийж байж л хариултыг нь олдог , тиймээс хурд бидний хувьд хамгаас чухал.

3. Туршилт (test)-гүйгээр шийдвэр гарахгүй. Гэхдээ мэдээж үүнийгээ зѳв хийхийг хичээнэ.

4. Олон алхамт процесс буюу үр дүнд тэвчээртэй хандаж байгаа. Тѳлѳвгѳѳний дагуу том зургаа хамгийн бага хэсгүүдэд хувааж тэдгээр дээрээ анхааран дайрч байна.

Бид хэдийгээр үргэлж SPRINT хэлбэрээр Design thinking-г ашиглахгүй хэдий ч манай багийн хувьд ѳдѳр тутмын процесс, суурь болгон ашиглаж байна. Benzeen нь 8 сарын 25нд зарлагдаад одоогоор 6 version аль хэдийнээ хийгдээд, тѳлѳвгѳѳний дагуу явж байна. Миний олон харсан туршлагуудаас бид хурд, програм хѳгжүүлэлт, бренд үүсгэлт тал дээр ѳндѳр бүтээмжтэй ажиллаж чадаж байгаа хэмээн бодож байна. (Мэдээж маш бага санхүүжилтээр).

Манай дараагийн сургалт 10 сарын 01–02 нд Монголд

Like what you read? Give Oko D a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.