Maral-Erdene Namsan
Gamma productivity
Published in
4 min readMay 15, 2017

--

GENERAL ASSEMBLY-ЫН МАТТ БРАЙМЕР: УР ЧАДВАРТ СУУРИЛСАН ИРЭЭДҮЙН БОЛОВСРОЛ

Матт Браймер 2011 онд боловсролын салбарт нэгэн шинэ зүйлийг санаачилсан нь General Assembly бөгөөд гол зорилго нь Нью Йорк хотын startup-уудын хоорондын харилцааг хөгжүүлэх сонирхолтой байсан. General Assembly нь хурдацтай хөгжиж буй зах зээлийн нийгэмд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой “Насанд хүрэгчдийн боловсролын хувьсгал”-ыг явуулж байсан.

General Assembly нь одоогоор дэлхийн 15 гаруй хотод технологийн, дизайны, бизнесийн хичээлүүдийг дадлагажигч нартай санал болгож байна. General Assembly-ийн кампус , онлайн курсууд нь тухайн хүний суурь мэдлэгийг илүү дээшлүүлдэг бөгөөд энэ нь амжилттай ажиллаж яваа залуус болон нийгэмд илүү байр сууриа олсон хүмүүсийн сонирхлыг ихээхэн татдаг. Мөн түүнчлэн дадлагажигч нартаа орчин үед байгууллагуудын менежерээ авах гол шалтгаан болсон шинэ чадварууд, хувь хүний боловсролын тухай байгууллагын хэмжээнд заадаг хөтөлбөр байдаг.

Өмнөх 5-р сард бид Matt Back-тай гайхалтай холбоо тогтоосон нь “Амьдралын хэв маяг ” сэдвийн дагуу General Assembly болон түүний хэрэгжүүлж буй өглөөний хачирхалтай цуврал Daybreaker бүжгийн талаар ярилцсан явдал юм. Энэхүү ярилцлага бидний хувьд цаашид хийх “Ирээдүйн….” гэх тодотголтой цуврал ярилцлагын хэсэг болсон бөгөөд Ирээдүйн ажлын талбар , Засгийн газар, компаниа Аgility зэрэг олон долоо хоногуудын ажил маань Lean Startup Week-г бий болгосон. Матт-аас Lean Startup Week үеээр General Assembly болон Daybreaker-ээс юу сурсан тухай түүний гайхалтай олон түүхүүдийг сонсох үнэхээр таатай байсан. Хамгийн түрүүнд тэрээр боловсрол гэх сэдэв дээр тогтсон ба энэ нь чадварт суурилсан ирээдүйн боловсрол хэмээх сэдэв байсан юм.

General Assembly дээр бид одоогийн байдлаар онлайн сургалтууд дээр маш олон зүйлсийг хийж байгаа ба үүнийгээ улам өргөжүүлэх олон алхмуудыг хийж байна.Гэвч хүмүүст суралцах гэдэг их төвөгтэй хэцүү байдаг жишээлбэл тэд өөрсдийн кареер, амьдралын хэв маяг, мөн тэд өөр мэргэжил сонгох, хэрхэн суралцаж буйгаа бусдаас нууцлах зэрэг зүйл гарч ирдэг.

Нэг байгууллагын бүх ажиллагсдад шинэ чадварын талаар сургалт онлайнаар орох гэдэг танхимын хичээлээс илүүтэйгээр маш их чадвар шаарддаг. Бидэнд сургалт явуулахад хамгийн боломжит хэмжээ бол 500 байдаг ба энэ нь удирдлагын хэлбэрийг өөрчлөх, комьпютерийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, манлайллыг нэмэгдүүлэх зэрэгт тохиромжит тоо юм. Мөн энэ нь байгууллагад хийж буй боловсролын шинэчлэлт бус, хувьсал байдаг.

Бид анх General Assembly-ийн дадлагажигчдын бренд, дадлагажигчдын хэрэгцээ сонирхол зэргийг бий болгох замаар анх эхэлж байсан ба манайд хичээл заадаг багш бүр дадлагажигч нар байдаг. Тэд их сургуулийн эрдэм профессор биш, тэд зүгээр л амьдралаас юу сурсан тухайгаа заадаг.

Бид сургалтынхаа хөтөлбөрийг дан ганц боловсрол гэх зүйл бус боловсрол эзэмшсэнээр тухайн хүний олж авах үр дүнд чиглүүлж боловсруулдаг. Тэгвэл та нэг сертификат аваад түүн дээр байгаа A, B гэсэн үнэлгээнүүдээс юу мэдэж авсан байх бол? Иймээс дан ганц хоосон боловсрол бус шинэ чадварыг сурснаар практикт шууд ашиглах боломжтой байдаг.

Харин одоо бид хөтөлбөртөө холимог сургалтын загварыг хэрэгжүүлэх гэж байгаа ба цаашид бидний кампус байдаггүй хотуудад амьдардаг дэлхийн сая сая хүмүүст онлайн сургалтаа хэрхэн явуулах талаар сургалтын төлөвлөгөө боловсруулан, өөрийн сургалтын арга барил, туршлагыг хуримтлуулахаар зорьж байна.

Дэлхийн брендийг бий болгосон бидний туршилтууд

Миний хувьд General Assembly-д 6 жил ажиллаж байна. Startup-ийн төлөөлөл болгож Нью Йорк хотод анхны үйл ажиллагааны кампусаа нээж байсан.

Бид тэр хугацаанд маш их туршилтуудыг явуулдаг байсан ба бид нар Хөөх! Энэ болж байна, Ойлгочихлоо! Юу болохыг гэх мэтээр ажилласан.

Энэ санаа үнэндээ бидний хувьд маш том мөрөөдөл байсан. Бидний эхлүүлсэн энэхүү General Assembly бол зөвхөн хүмүүсийн хоорондоо цуглаад бие биенээсээ суралцан, хамтарч ажилладаг зүйл биш юм. Энэ бол оюун санааны хувьд энэ мянганы шинэ эдийн засагт хамаарах шинэлэг боловсролын байгууллага юм.

Боловсрол гэдэг ойлголт нь бидний хичээл, семенар дээр сайн байх гэж оролдохоос эхэлдэг. За тэгэхээр ангийн лидерүүдийн , мөн зарим дадлагажигчийн нэрийг хэн ч мэдэхгүй явдал байдаг ч тэр хүмүүс юу хийж байгаа сайн мэддэг. Тийм төрлийн хүмүүс зориулсан анги байдаг ба манай байгууллагаас Columbia , NYU гэх мэт дэлхийн том сургуулиудын профессорууд мэдээлэл холбооны ирээдүйн хандлага, интернэтийн хөгжлийн түүх гэх зэрэг хичээлүүдийг ордог. Хэдэн сарын дараа, ямар ч хүн илүү академик түвшний мэдлэгтэй, анх ирэхдээ удирдагч болох зорилготой ирсэн хүмүүс илүү ур чадвар дээшлүүлэх ангийг сонирхож эхлэх гэх мэт. Иймд бид эдгээр зүйлсийг өмнө нь туршиж, хийж байсан учир бүхий л чадваруудын ялгааг мэддэг. Бид зүгээр л хийж эхлэсэн.

Бидний зааж буй зүйлсийн маш их хэсгийг их сургуульд заадаггүй.

Хамгийн хачирхалтай нь ихэнх их сургууль, коллежууд маш хурдацтай хөгжиж буй 21-р зуунд ажил олгогчид ямар төрлийн хүмүүсийг хайж буйг, энэ их хувьсалд хэрхэн амжилттай ажиллахад юу хэрэгтэй зэргийг огт харгалзахгүйгээр зааж буй хичээлийн програмдаа ямар ч өөрчлөлт оруулахгүйг яг ижилхэн зүйлсийг олон жилийн туршид оюутнуудтай ордог. Технологид суурилсан эдийн засагт та сургуулиа төгссөний дараа болон таны үлдсэн амьдралын кареер хоёрын хооронд ур чадварын асар их ялгаа оршиж байдаг.

Дэлхийн ертөнц хувьсан өөрчлөгдөж хөгжиж, урагшилж байх тусам бид цаг алдалгүй үүнтэй хөл нийлүүлэн суралцах, туршлагажих, чадваржих хэрэгтэй.

Бэлтгэсэн : Н.Марал-Эрдэнэ

Эх сурвалж: http://leanstartup.co/future-skills-based-education-general-assemblys-matt-brimer/

Та илүү их бизнесээ өргөжүүлэх, шинэ санаагаа цаашид хэрхэн яаж бизнес болгох талаар мэдээлэл авахыг хүсвэл Benzeen app-г гар утсандаа суулгаарай.

--

--