Буковский “Хайр бол Манан”

Otgonjargal Amarjargal
Book Quotes Mongolia
2 min readMar 25, 2020

-Буковскийгийн хэсэг зуур

Алдарт согтуу найрагч Чарльз Буковски хайр гэж юу вэ гэсэн асуултад “ Хайр уу, хайр гэдэг үүрээр, нар мандахын өмнө татсан манантай адил. Хэсэгхэн зуур байж байгаад замхраад алга болдог. Үдийн нар, үнэн хоёр үзэх заяагүй эд” гэж хариулсан байдаг юм.

https://www.youtube.com/watch?v=70avXeLjDgQ

Би энэ үгэнд их дуртай. Ер нь Буковски бид хоёр бурангүй үзлээрээ их төстэй санагддаг юм. Хайр сэтгэл гэдэг үг намайг их айлгадаг, хэтэрхий сүржин, нэг ч удаа амнаасаа унагаж болохгүй үг шиг, унагачих юм бол аварга том ачаа нуруун дээр минь үүрүүлэх юм шиг санагдаж насаараа энэ үгнээс зугтааж амьдарч байна даа. Магадгүй хэлчих л юм бол үнэ цэнээ алдчих, эсвэл араасаа дааж давшгүй хариуцлага үүрэх юм шиг санагдаад байдаг юм. Гэхдээ энэ юу ч биш. Хамгийн том айдсыг маань хүн бүр мэднэ байлгүй дээ. Энэ сайхан үгийг хэлээд, бүх сэтгэлээ өгчихдөг хариулж хайрлахгүй бол яах вэ? Өгсөн хайраа эргүүлж авахгүй бол яах вэ. Үүрдийн гэж бодсон хайрт чинь нэг л өглөө сэрээд чамд хайргүй болсноо мэдвэл яах вэ? Гэхдээ энэ мэт асуултууд тавиад айгаад байвал би өөрөө л шархлахын нэмэр, муу үг, муу бодол санаа хэзээ ч сайн зүйлд хөтлөхгүй гэж нэг найз маань хэлсэн шүү. Амьдралд юу тохиолдох, цаашдаа юу болохыг хэн ч тааж мэдэхгүй шүү дээ. Миний хэлснээр амраг чинь өглөө босоод хайргүй болчихсон бол тэр л биз. Бидэнд өөрчилж чадах зүйл огт байхгүй, угаасаа хүний сэтгэл гэж захирч болдог эдсэн билүү? Бид хэнийг хайрлах, хэнийг хайрлахгүйгээ сонгох чадалгүй шүү дээ. Угаасаа юу ч хийж чадахгүй асуудалдаа тархиа гашилгаад яахав дээ.

Найм тоолов

Орон дотроосоо би

Цахилгааны шон дээр суух

Гурван шувуу харлаа

Нэг нь нисээд явчихлаа

Ахиад нэг нь

Бас нисчихлээ

Нэг үлдсэн байсан ч

Мөн л нисээд одлоо

Булшны чулуу минь

Бичгийн машин

Харах шувууд

Үгүй болсноо

Чамд хэльюү

Гэж бодлоо

Чарльз Буковски, орч Отгонжаргал 2019

Шаргал өдрүүдийн хэсэг зуур
Буковскигийн энэ алдарт хайрын эшлэлээс санаа авч, Little While нэртэй дуу бичээд, согтуу найрагчийн үгийг дууныхаа эхлэлд ашиглаж чадсан чадалтай жаал бий. Тээр 2016 онд анх олж сонсоход 17 той хүү байсан одоо томоо залуу болоо биз. Би хувьдаа дууны үгийг ихэд тоон сонсдог. Үг нь таалагдахгүй бол дуртай болно гэж гонж, нэг талаасаа утга учиргүй үгтэй дуу тоож сонсож байсан нь цөөхөн ч байж мэднэ. Зарим дууны ганцхан мөр л бүтэн жилийн сэтгэлийн шаналал, зовлон мэдрүүлж чаддаг нь таалагддаг.

“Decided that kissing you is just bad for my health” -гэдэг мөр нь сайхан шүү, ахин дахин сонсоод л баймаар. Маш олон төрлийн мэдрэмж нэг дор мэдрээд ч байгаа юм шиг. Дараа нь хамгийн дуртай дуунуудынхаа шүлгүүдээс тухтай сонирхуулна аа.

https://www.youtube.com/watch?v=RRKXQE52l2Q

--

--