Ф.Скотт Фицджералд : Охиндоо илгээх захидал

Otgonjargal Amarjargal
Book Quotes Mongolia
2 min readApr 10, 2020
охины хамт

Ф.Скотт Фицджералд нь 1896 оны 9 сард Америкын нэгдсэн улсын Миннесота муж дахь Сейнт Паул хотноо төрж, 1940 оны өвөл зүрхний шигдээсээр өөд болов. Тэрээр хорь гаруй жилийг л утга зохиолд зарцуулсан ч маш олон бүтээлийг туурвисан байна. Хамгийн анхны роман болох “Диваажингийн нэгэн тал”- ыг хорин дөрөвхөн насандаа хэвлүүлж , мөн ондоо “Хатагтайчууд ба Философичид” өгүүллэгийн түүврээ нийтэлсэн юм. Харин Монгол уншигчдын сайн мэдэх “Агуу Гэтсби” романыг 1925 онд, 29 насандаа ном боглон гаргажээ. Ийнхүү амьд байх хугацаандаа тухайн бүтээлүүдийг оролцуулсан нийт 4 роман, 160 гаруй өгүүллэгийг бичиж дуусгажээ.

Өнөөдөр та бүхэнд тус зохиолчийн 1933 онд 11 настай охин болох Скоттидоо бичсэн захидлыг хүргэхээр бэлтгэлээ.

“ Анхаарах зүйлс :

Зоригтой байх талаар анхаар

Цэвэрч байх тухайд анхаар

Үр бүтээлтэй байх талаар анхаар

Морь унах талаараа л анхаар

. . . — ын тухайд анхаар.

Анхаарах шаардлагагүй зүйлс:

Нийтийн бодлыг анхаарах хэрэггүй

Хүүхэлдэйнүүдийг анхаарах хэрэггүй

Өнгөрснийг бүү анхаар

Ирээдүйг бүү анхаар

Том болох талаар бүү анхаар

Хэн нэгэн чамаас илүү дээр байх талаар бүү анхаар

Ялах тухайд бүү анхаар

Чиний буруугаас болоогүй л бол бүтэлгүйтлийн тухайд бүү анхаар

Шумуулнуудыг бүү анхаар

Ялаануудыг бүү анхаар

Ердөөсөө шавжнуудыг бүү анхаар

Эцэг эхийнхээ тухайд ч бүү анхаар

Хөвгүүдийг бүү анхаар

Урам хугарах тухайд бүү анхаар

Зугаа цэнгэлийн тухай бүү анхаар

Сэтгэл ханах тухайд бүү анхаар

Бодох ёстой зүйлс :

а. Эрдэм мэдлэг

б. Би хүмүүсийг ойлгож чаддаг уу ? Тэдэнтэй хамт байж чадах уу?

В. Би бие мах бодио хэрэгцээтэй байлгаж чадаж байна уу эсвэл үгүй юу?

Дээрх зүйлс дээр үндэслэн өөрийнхөө тухай үе тэнгийхэнтэйгээ харьцуулахад хэр зэрэг сайн байгаа вэ?

Би яг юуг хүсэж зориж байна вэ?

Захидлын эх сурвалж : Brainpickings.org

Бэлтгэсэн : Bookquotesmongolia

--

--