Эмэгтэйчүүдийг орондоо оруулахын тулд л бичиж буй бол бүү бич : Чарлез Буковски — зохиолч болох тухайд

Otgonjargal Amarjargal
Book Quotes Mongolia
2 min readFeb 26, 2020

--

Саяхан буюу 8-р сарын 16-нд төрсөн өдөр нь тохиосон яруу найрагч Чарлез Буковскигийн (1920- 1994) хамгийн алдартай шүлгүүдийн нэг болох “So you want to be a writer” шүлгийг та бүхэнд орчуулан хүргэж байна.

Чи зохиолч болохыг хүсэж буй байх нь

Хэрвээ энэ бүхнээс илүүтэйгээр

Чамайг өдөөж өгөхгүй л байгаа бол

Үүнийг бүү хий.

Хэрвээ чамаас асуулгүйгээр чиний зүрхнээс, чиний бодлоос

Чиний амнаас, чиний хүслээс ундрахгүй л байгаа бол

Үүнийг бүү хий.

Хэрвээ үг хайн хэдэн цагаар компьютероо гөлөрч эсвэл

бичгийн машинаа ширтэж суугаа бол

Үүнийг бүү хий.

Хэрвээ мөнгөний төлөө

эсвэл нэр алдарын төлөө бол

Үүнийг бүү хий.

Хэрвээ эмэгтэйчүүдийг орондоо

оруулахын төлөө бол

Үүнийг бүү хий.

Хэрвээ чи нэг газраа суугаад л

дахин дахин шинэчилж бичсээр буй бол

Үүнийг бүү хий.

Хэрвээ чамд үүнийг хийнэ гэхээр л хэцүү ажил шиг

санагдаад байгаа бол

Үүнийг бүү хий.

Хэрвээ чи хэн нэгэн шиг бичихийг хүсээд байвал

Үүнийг мартаж үз.

Хэрвээ чи үүнийг чиний дотроос архиран гарч ирэхийг хүлээж буй бол

Тэвчээртэй хүлээ.

Хэрвээ чамаас хэзээ ч архиран гарч ирэхгүй бол

Өөр зүйл хий.

Хэрвээ чи үүнийг эхлээд эхнэртэй

эсвэл найз охиндоо, найз залуудаа

бүр гэр бүлдээ, ер нь хэн нэгэнд

уншиж өгөх ёстой бол

Чи бэлэн биш байна.

Бусад зохиолчид шиг бүү бай

Өөрсдийгөө зохиолч гэж дууддаг мянга мянган хүмүүс шиг бүү бай

Тэнэг, уйтгартай бас өнгөцхөн амьтан шиг бүү бай,

Хэт өөртөө бүү уус.

Чам шиг нөхдийн дээгүүр зүүрмэглэх

дэлхий ертөнц дээрх номын сангууд

өөр өөрсөд рүүгээ ившээлгэн байна.

Үүнд бүү оролц.

Үүнийг бүү хий.

Чиний сэтгэл зүрхнээс энэ

пуужин шиг л гарч ирэхгүй бол

Чамайг галзуурал, амиа хорлолт

болоод аллагт хүргэхгүй бол

Үүнийг бүү хий.

Чиний дотор байх нар

хүсэл эрзэмлэлийг чинь дүрэлзүүдэггүй л юм бол

Үүнийг бүү хий.

Хэрвээ чи үнэхээр л сонгогдсон нэгэн бол

Цаг нь ирэхэд

Чамайг үхтэл эсвэл чиний дотор үхэн үхтэл байж,

Аяндаа өөрөө бүтэж, өөрөө урагшилсаар л байх болно.

Үүнээс илүү гарц гэж байхгүй.

Хэзээ ч байгаагүй. “

--

--