Өөрчлөлтийг өөрөөсөө

Ганц Монголын ч гэлтгүй бидний үеийн залуусын амжилт муутайхан яваагаа тайлбарлан хэлдэг хамгийн том шалтгаан нь:

“Гэхдээ бидний эцэг эхийн үед бүх зүйлс арай амархан байсан шүү дээ. Өрсөлдөөн бага байсан шдээ.”

Магадгүй энэ нь нэг талаараа үнэн ч бидний хувьд тэдэнд хэзээ ч байгаагүй мэдээллийн эх үүсвэр (source), түүнийг дагаад боломжууд байна. Ердөө хэдхэн товч дараад л Уоррен Баффет, Джефф Безос, Билл Гейтс гээд мундаг хүмүүсийн амжилтанд хүрсэн түүх, өдөр тутмын дэглэм, уншдаг ном, цагийн хуваарь, амжилтанд хүрэхэд нь юу хамгийн ихээр нөлөөлсөн, юу хойш нь татсан талаар бүгдийг мэдэж болно.

Аль хэдийн амжилтанд хүрээд өөрсдийн эзэнт гүрнээ байгуулсан эдгээр хүмүүсийн амьдралын хэв маягийг хуулаад л тавьчихад эдэн шиг амжилтанд хүрдэггүй юм гэхэд тодорхой хэмжээгээр дэвшил гарна байх гэж боддог учраас өөрийн амьдралдаа авч хэрэгжүүлэхийг ихээр хичээдэг бөгөөд эдэн дундаас хамгийн чухал гэж бодсон 4 зүйлээ доор бичив.

  1. Өглөө эрт босох.
Миний утасны сэрүүлэг

Угаасаа орой 10 цагаас хойш үр бүтээлтэй зүйл хийдэг хүн гэж бараг байхгүй биз. Тийм болохоор оройтож унтахаа болиод зүгээр өглөө эрт бос. Өдрийн 24 цаг бага юм шиг санагдаад байвал өглөө эрт босоод эхлэхээр тийм ч бага санагдахаа больно.

Мэдээж амархан биш гэхдээ амархан байсан бол хүн болгон л хийж байх байсан биш гэж үү?

2. Хэн бүхнээс түрүүлж ажлаа эхлүүл.

Нөхцөл байдал бүрт тохирсон тэмдэглэлийн дэвтэртэй байх нь ажлаа тухай бүрт нь төлөвлөх, тэмдэглэл хөтлөхөд тусламжтай.

Өрсөлдөгчид чинь босохоос өмнө ажлаа эхлүүл, тухайн өдрийнхөө төлөвлөгөөг гарга. Бусдаас нэг алхам түрүүнд алхаж байж л бусдаас илүү амжилтанд хүрнэ.

Мундагуудыг хараад байхад бол өглөө босоод имэйлээ шалгах, мэдээ унших, тухайн өдрийн ажлаа төлөвлөдөг. Харин миний хувьд удирдах албан тушаал хашдаггүй тул дунджаар өдөрт ажлын холбогдолтой 5–10 имэйл л ирдэг, тэгээд ч намайг унтаж байхад имэйл ирэх нь ховор, ховор ч гэж бараг байхгүй дээ. Тэгэхээр имэйлээ шалгахад надад бараг ганц минут л хангалттай байдаг.

Тийм болохоор миний хувьд өглөө босоод нэг сайхан ус ууж авчихаад өглөөний цайгаа бэлдэж/ууж байх зуураа голцуу ном унших, Investopedia (Уг вэбсайтад бүртгүүлснээр өөрийн имэйлээр өдөр бүр санхүү, хөрөнгийн биржийн холбогдолтой мэдээ, мэдээллүүд, бүр суурь мэдлэгийг тань сайжруулах зориулалттай хичээлүүд ч авах боломжтой байдаг)-аас ирүүлдэг мэдээнүүд зэргийг уншиж өнгөрүүлдэг. Мөн төлөвлөгөөгөө голцуу хэд хоногийн өмнө гаргачихсан байдаг учраас өглөө бүр төлөвлөгөө гаргаад байх шаардлага нэг их байдаггүй. Тийм болохоор найзууд маань ч орой уулзая гэхэд нь амжихгүй ээ гэвэл битгий гомдоод байгаарай :).

3. Өдрийг дасгалаар эхлүүлэх.

Өглөөний дасгалын дараа

Дасгал гэхээр л заавал фитнесс ороод 100 кг-ийн туухай өргөх албагүй. Өөрийн дуртай биеийг тань эрүүл байлгаж, хэрэгтэй хөдөлгөөнөөр хангаж өгнө гэж бодож байгаа ямар ч хөдөлгөөн, дасгал, сургуулилтыг хийж болно.

Магадгүй өглөө эрт босоод ажилдаа явахаас өмнө гүйж хариагаад байна гэхээр ихэнхи хүнд утгагүй санагдаж байгаа байх л даа. Арай гэж өглөө эрт босчихоод бүр нэмээд гүйж хариана гэхээр нэг л залхуу хүрээд байгаа биз. Надаа ч гэсэн тэгж санагддаг л байлаа. Гэхдээ нэг зориг гаргаад өглөө дасгал хийгээд эхэлбэл үүнээс илүү сайхан зүйл гэж бараг л байхгүй.

Нэмээд өглөө дасгал хийдэг хүмүүс нь өдөр, орой дасгал хийдэг хүмүүсээс илүү бөх, илүү чанартай нойр авдаг талаар олон судалгаа баталсан байдаг. Мөн өглөө дасгал хийснээр өглөө өөрийн биеэ нэг сайхан сэргээгээд авах боломжтой.

Миний хувьд өглөө сүүлийн 7 сарын хугацаанд гэрээс ажил явах замд байдаг өглөө 6:30-аас нээдэг фитнесст явж байгаа бөгөөд фитнесст 1–2 цагыг өнгөрүүлээд ажилдаа явахад яг тохиромжтой байдаг. Мөн тус фитнесс нь өөррийн гэсэн заалтай учир өглөө боломжтой үедээ өөрийн шидэлтэн дээрээ бага зэрэг ажиллаж байгаад гарах боломжтой байдаг.

4. Унш бас дахин унш гэхдээ хэрэггүй зүйл битгий унш

9 сарын маань уншлага. 9 сарын эхний долоо хоногтоо багтаад эсвэл бүр 12 сард л уншиж дуусах байх хаха

За энийг нэг их тайлбарлаад байх хэрэг байхгүй байлгүй. Угаасаа ихэнхи нь ном унших ямар хэрэгтэйг ойлгон улам их ном уншдаг болсоор байх шиг байна.

Гэхдээ хүний ном унших боломжтой цаг өдөрт хязгаартай учир тэр цагаа маш үр дүнтэй өнгөрүүлэх шаардлагатай байдаг ч ихэнхи хүмүүс энэхүү үнэ цэнэтэй цагаа хэнд ч хэрэггүй ном уншиж өнгөрүүлж байгаа нь бага зэрэг харамсалтай. Уншаад ямар ч сургамж болохгүй, шинээр юм сурахгүй, муухан бичигдсэн номыг уншаад цагаа л үрнэ гэхээс (Алхимич номыг уншаад төрсөн сэтгэгдэл) энэ нь таныг бусдаас илүү гарахад огт туслахгүй. Үүний оронд youtube орж TedEd, Infographics show г.м мэдээлэл өгдөг сувгуудыг сонгон үзсэн нь арай дээр байх.

Миний хувьд аль болох хэрэггүй ном уншихаас зайлсхийн аливаа номыг уншиж эхлүүлэхээсээ өмнө нилээдгүй хугацааг тухайн номоо судлахад зарцуулдаг бөгөөд энэ ном надад үнэхээр таалагдана гэж бодсон үедээ л уншиж эхэлдэг. Мөн мэдээж сайн бичигдсэн номыг хүмүүс олноор унших нь тодорхой ч хүн бүрийн тэмүүлж буй ихэнхи номноос холуур байсан нь дээр гэж боддог. Хэрвээ та хүн бүрийн л уншиж буй номыг уншвал хүн бүр шиг л сэтгэнэ шүү дээ.

Ер нь эдгээрийг зөв хийж л байхад магадгүй тэрбумтан болохгүй ч амьдрал тань яг одоо байгаагаасаа сайжирна (or at least it would make you feel better about yourself). Ер нь тэгээд хүн бүр л яавал амжилтанд хүрэх, амьдралаа дээшлүүлэх боломжтой гэдгийг мэддэг ч ихэнхи нь амьдралдаа өөрчлөлт оруулахаас татгалздаг. Магадгүй энд л амжилтанд хүрсэн болон хүрээгүй хүмүүсийн ганц ялгаа байдаг болов уу. За тэгээд амжилт!

Buyad

Buya’s corner

    Buyandelger Dagvasumberel

    Written by

    I just write whatever I want, whenever I want.

    Buyad

    Buyad

    Buya’s corner

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade