Ийм зүйл бичсэнд уучлаарай …

Libraro
Libraro
1 min readNov 9, 2022

--

Унших, сурах, хаа нэг тийшээ явах, аялах, амьдрах ч тэр эхний зорилт нь өөрийгөө ойлгох, танин мэдэх, өөртэйгөө тулах аялал биш юм уу?

Дотоод сэтгэлийн гүн рүүгээ ер өнгийгөөгүй атлаа гаднаа баахан зүйл цуглуулаад наачихсан өнгөлөг хүмүүс байх юм. Их л сонирхолтой зүйлсийг, олон юм үзэж харсантайгаа ярих ч өнөөх олон хэсэг нь өөр дээр нь ирээд уусаж, нэгэн өнгөнд хувирч чаддаггүй. Эхний үгийг нь удаах яриа нь үгүйсгэдэг. Нэгийн талаар үзэл бодол нь удаах зүйл дээр очоод уначихдаг. Өөрөө нэгэн бүхэллэг биш элдэв зүйлсийн цуглуулга болоод ч тэр үү далд, цаад талаараа өөртэйгөө нэгдэж чаддаггүй. Биеэрээ хүрсэн зайгаар өөрийгөө тодорхойлдгоос, өөр дотроо ухсан гүнээр хэмждэггүй. Дотооддоо гүн гүнзгий биш тул гадагшаа мянга тэлээд өөрийгөө танин мэддэггүй. Үзсэн, харсан, сонссон, мэдсэн, явсан нь нэмэгдээд л байдаг ч өөрийнх нь хэмжээ хэвэндээ байдаг, сав нь томордоггүй.

Үзэх, сонсох, унших, сурах, харах бүхэн чухал. Танин мэдэх, шинийг мэдрэх, туршлага хуримтлуулах ч хэрэгтэй. Зүгээр суух, утгагүй зүйлсийг бодох, хэнд ч хэрэггүй амьтан байх, хэрэггүй ном унших, заримдаа бүхнийг хаяад унтах ч хэрэгтэй. Гэхдээ тэр хэрээрээ өөрийгөө ч бас илүү гүн гүнзгий болгодог байхыг л өөрөөсөө хүсэх байна.

(Impulsive writing, might delete later.)

--

--