Ойн засал буюу “Shinrin-yoku”

Бид яагаад ойд очих хэрэгтэй вэ?

Libraro
Libraro
Published in
3 min readAug 23, 2022

--

“Ойн засал” хэмээх үгийг харсан зарим хүнд хачирхалтай санагдах байх. Тэгвэл энэ нь ердөө сэтгэл зүйн эрүүл мэндээ дээшлүүлэхээр ойд очихыг хэлж байгаа юм.

Photo by Marita Kavelashvili on Unsplash

Хүний эрүүл мэнд, сэтгэл санаа, сайн сайхан байдлыг сайжруулах зорилгоор ойд очих, тухайн орчинд төрөл бүрийн үйл ажиллагаа явуулахыг ойн засал буюу “Shinrin-yoku” хэмээдэг байна.

Байгалийн заслын энэхүү хэлбэр нь ойн орчин хүний стрессийг бууруулж, тайвшруулах үр нөлөөтэй учир эрүүл мэндэд тустай хэмээх итгэл үнэмшил дээр тулгуурлан 1982 онд Японд бий болсон бөгөөд анхны зорилго нь ажилчдын стрессийг бууруулах байжээ.

Ойн заслын талаар судалгааны ажлууд 2004 оноос хойш хийгдсэн бөгөөд хүний бие физиологи болон сэтгэл зүйн эрүүл мэндэд ойн засал эерэг үр нөлөөтэй гэсэн дүгнэлтүүд гарсаар байна.

Photo by Milk-Tea on Unsplash

Ойн заслын судалгааны үр дүнгүүдээс хуваалцвал

Сэтгэл зүйн хувьд:

  • Эерэг мэдрэмж ихсэх
  • Түгшүүрийн түвшин эрс буурах
  • Уур бухимдал эрс багасах
  • Сэтгэл гутралын түвшин буурах
  • Эрч хүч нэмэгдэх
  • Сэтгэл зүйн байдлын доройтол (Mood Disturbance) илт сайжрах

Бие махбодын хувьд:

  • Зарим дархлааны эсийн (NK cell) үйл ажиллагааг эрчимжүүлдэг бөгөөд энэхүү байдал тухайн хүнээс хамааран багадаа 7 хоног хадгалагдаж байсан байна.
  • Зүрхний цохилтыг бууруулна.
  • Шүлсэнд байх кортизолын хэмжээг бууруулна.
  • Парасимпатик мэдрэлийн системийг хөнгөвчлөх, симпатик мэдрэлийн системийг дарах замаар зүрх судасны үйл ажиллагааг тайвшруулдаг.

Ойн заслыг хэрхэн хийх вэ?

Ойн заслыг хийхэд танд зөвхөн цэнгэг агаар, модтой, хүн бага ойн орчин л хэрэгтэй. Ойд очсоны дараа тухайн орчноор алхах, зугаалах, бясалгах, тоглох, амьсгалын дасгал хийх зэргээр ямар ч үйлдэл хийж болно. Эсвэл зүгээр амарч суугаад, орчны үзэмжийг тольдсон ч эерэг нөлөө нь хэвээр байх болно.

Photo by Pixabay on Pexels

Ойн орчинд хүн 5 мэдрэхүйгээрээ таашаал авах боломжтой.

  1. Харах мэдрэхүй: ногоон, шар, улаан зэрэг өнгө, ойн үзэмж, орчин
  2. Сонсох мэдрэхүй: ойн чимээ, шувуудын жиргээ, навчсын салхинд шуугих чимээ
  3. Үнэрлэх мэдрэхүй: мод, цэцэгс, ойн үнэр
  4. Хүртэх мэдрэхүй: модонд хүрэх, бүх биеэ ойн атмосферт байлгах
  5. Амтлах мэдрэхүй: цэвэр агаар, ойгоос жимс жимсгэнэ амтлах гэх мэт.

Дээр дурдсан ойн заслын судалгааны үр дүнгүүд ердөө нэг өдрийг ойн орчинд өнгөрүүлсний дараах өөрчлөлтүүд болно.

Shinrin-yoku — Forest Bathing, Forest Therapy

  1. Li, Q. (2013). What Is Forest Medicine? In Forest Medicine (pp. 3–13). New York: Nova Science.
  2. Kotte, D., Li, Q., Won , S., & Michalsen, A. (2019). International Handbook of Forest Therapy.
  3. Li, Q., & Tomoyuki, K. (2011). Effect of forest therapy on the human psycho-neuro- endocrine-immune network. Japanese Journal of Hygiene, 645–650.
  4. Juyoung, L., Yuko, T., Norimasa, T., Bum-Jin, P., Qing, L., Chorong, S., . . . Yoshifumi, M. (2014). Influence of Forest Therapy on Cardiovascular Relaxation in Young Adults. Evidence-Based Complementary and Alternative Medicine.

--

--