I now walk into the WILD

Jon Krakauer “Into the Wild”

Libraro
Libraro
Published in
4 min readJun 23, 2022

--

1990 онд 22 настай Алекс сургуулиа төгссөн даруй аялалд гарчээ. Гэр бүлдээ сураг ажиггүй хоёр жилийн турш Хойд Америкаар хэсүүчилж 1992 оны хавар удаан хүлээсэн Аляскын зэрлэг байгалиа зорьсон байна. Соёлт ертөнцөд байхдаа илгээсэн сүүлийн захиануудынхаа нэгд тэр бээр аялал аминд нь хүрч болохыг дурдаад “I now walk into the WILD” хэмээн төгсгөжээ.

Гэнэтхэн л зориг ороод олон жилийн өмнө аваад хав дарчихсан энэ номоо нээж уншлаа. Сэтгэл зүйн хувьд тогтворгүй, байнга л гуниг гутралтай явдаг болохоор өөрийгөө харанхуй ангал руу чигээр нь түлхчих гээд байгаа мэт санагдаж энэ номоо тойроод л байдаг байв. Гэхдээ яагаад юм бол? Яагаад? Амьдралдаа утга учир хайж аялалд гарсан залуугийн үхэж төгсдөг түүх гэдгийг нь мэддэг байснаас л тэр. Мөнхүү энэ шалтгаан унших хүслийг минь ч өдөөдөг байв.

Өөрийгөө Александр Супертрамп /Alexander Supertramp/ хэмээн нэрлэсэн Крис МакКандлессийн түүхийг өгүүлэх энэхүү ном бол баримтат бүтээл. Ном Крисийн илгээсэн захиа, тэмдэглэл, гэр бүл, танилуудын өгсөн мэдээлэл зэрэгт үндэслэн бичигдсэн бөгөөд Аляскаас түүний цогцсыг олсны дараа энэхүү номын зохиогч сэтгүүлд нийтлэл бичсэнээр номын суурь тавигджээ.

Чинээлэг гэр бүлээс гаралтай, оролдсон бүхэндээ амжилт олдог Крис МакКандлесс хоёр жилийн аяллынхаа хугацаанд олон ч хүний хайрыг татаж, гүн гүнзгий сэтгэгдэл үлдээжээ. Гэр бүлийнхнийхээ талаар хэнд ч ярьдаггүй түүнийг үрчилж авах санал хүртэл ирсэн байна. Хуулийн сургуульд элсэн суралцах байсан хадгаламжаа хандивлаж, замын дунд машинаа орхисон тэрээр өөрт байсан бэлэн мөнгийг хүртэл шатааснаа тэмдэглэжээ.

Chris McCandless next to the Bus 142 on the Stampede Trail road.

Үхлийнх дараа олон ч хүн зэмлэл, шүүмжлэл бичиж, болчимгүй явдал гэснийг номоос уншиж болох ч түүний богинохон амьдрал хэн хүнээс илүү утга учиртай байсан гэмээр. Номд өгүүлсэнчлэн Крис амьдралаас утга учир эрж хайсандаа бус амьдрал нь зорилго тэмүүлэл, итгэл үнэмшлээр дүүрэн байснаас онгон зэрлэг байгалийг зорьжээ.

Дүүгийнх нь дурссанаар Крис багаасаа л ГАНЦААРДАХГҮЙГЭЭР ГАНЦААРАА БАЙЖ ЧАДДАГ НЭГЭН байж. (He could be alone without being lonely.) Бусдад дургүй, зожиг хүн бус, уулзсан хүмүүстээ гүнзгий сэтгэгдэл үлдээсэн, зарим талаар хүмүүст хайртай гэхээр нэгэн байсан нь харагдана.

Бусдаас тусгаарлагдах, хүмүүсээс холдох алхам нь өөртэйгөө улам бүр ойртох зам билээ. Харамсалтайгаар амиа алдсан ч Крис хэн бүхний зориогүйг, зүрхлээгүйг хийжээ. Зурсан зураггүй, зөв гэх ганц салаа замгүй амьдралд өөрийн хүслийг гүн эрмэлзэл, итгэл үнэмшилтэйгээр гүйцэтгэсэн нэгнийг шүүн хэлэлцэх нь хамгаас утгагүй биз. Харин үлдэх гэр бүлд нь л хэцүү юм.

Дөрөв, таван жилийн өмнө авсан даруйдаа уншсан бол үнэхээр л тэс өөрөөр хүлээн авах байсан даа. Цаг хугацаа өнгөрөх тусам хад чулуу шиг, мэдрэмж багатай хүн болоод байх юм аа. Гэхдээ замд гарч 2 жил болсон, Аляскын зэрлэг байгальд гурван сар гаруй ан, жимс ногоогоор хооллосон Крисийн шалтгааныг, амьдралыг бүрэн дүүрэн ойлгож байна гэхгүй ч бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөх хэмжээнд ойлгож байна.

Ер нь хэн тийм утга учир дүүрэн зөв амьдраад байгаа юм бэ?

За тэгээд номын томоохон сэдэв гэж болох БАЙГАЛЬ-ийн талаар илүүг бичихийн оронд дараах үгийг л өөртөө үлдээе.

Look deep into nature, and then you will understand everything better. — Albert Einstein.

He read a lot. Used a lot of big words. I think maybe part of what got him into trouble was that he did too much thinking. Sometimes he tried too hard to make sense of the world, to figure out why people were bad to each other so often. A couple of times I tried to tell him it was a mistake to get too deep into that kind of stuff, but Alex got stuck on things. He always had to know the absolute right answer before he could go on to the next thing. -18

So many people live within unhappy circumstances and yet will not take the initiative to change their situation because they are conditioned to a life of security, conformity, and conservatism, all of which may appear to give one peace of mind, but in reality, nothing is more damaging to the adventurous spirit within a man than a secure future. The very basic core of a man’s living spirit is his passion for adventure. The joy of life comes from our encounters with new experiences, and hence there is no greater joy than to have an endlessly changing horizon, for each day to have a new and different sun. -57

My point is that you do not need me or anyone else around to bring this new kind of light in your life. It is simply waiting out there or you to grasp it, and all you have to do is reach for it. The only person you are fighting is yourself and your stubbornness to engage in new circumstances. -58 /from letter to Franz/

You can’t never really tell what a person does in secret.-96

We like companionship, see, but we can’t stand to be around people for very long. So we go get ourselves lost, come back for a while, then get the hell out again. -96

Danger has always held a certain allure. That, in large part, is why so many teenagers drive too fast and drink too much and take too many drugs, why it has always been so easy for nations to recruit young men to go to war. -182

--

--