Caffe Bene Mongolia
caffebene
Published in
1 min readDec 12, 2017

--

“Амьдрал дээр бие биетэйгээ огт таардаггүй байсан хүмүүс хоорондоо суучихсан гэж ярьдаг. Энэ миний хувьд биелсэн түүх. Үерхэхээс өмнө бид яг л хонь чоно хоёр шиг харьцаатай байсан юм. Ахлах ангид байхдаа түүнтэй хэрэлдэж муудалцсаар байгаад сүүлдээ дасчихсан. Нэг удаа ангийн ажлаас болоод бид хоёр маргалдаад би уйлчихсан юм. Орой нь түүнээс “уучлаарай” гэсэн мессеж ирсэн. Ахиад муудалцах гэсэн юм байх гээд би тоогоогүй. Тэрнээс хойш өөлж гоочилж явдаг хүн маань өдөр бүр мессеж бичиж ярьдаг болсон. Хүн ингэж өөрчлөгдөх гэж би их л гайхсан. Надад сайн болсноо яаж хэлэхээ мэдэхгүй мунгинаж байснаа дараа нь надад ярьж билээ. Харилцаж эхлээд л хөдөө явчихсан. Надтай ярихын тулд уулын орой дээр хэдэн цагаар ч хамаагүй зогсож сүлжээ оруулдаг байсан гэсэн.”

--

--

Caffe Bene Mongolia
caffebene

Caffe Bene кофе шопын сүлжээ танд аагтай халуун кофе ☕, шинэхэн Бельги вафель, амтат Итали желатогоор өдөр бүр үйлчилж байна. Have a Bene day!