Caffe Bene Mongolia
caffebene
Published in
1 min readDec 20, 2017

--

“Хүн үйлчилгээний байгууллагад ажиллаад үзэхээр харилцааны соёл гэж юу байдгийг их ойлгодог юм байна лээ. Жишээ нь олны дунд хүлээцгүй зан гаргах, дараалалд дайрах, хүнтэй муухай харьцаж хэзээ ч болохгүй гэдгийг кассан дээрээ зогсож байхад ягштал ойлгодог.
Бид захиалга бүрээ менюныхээ зургаас нь ч гоё гаргахыг хичээдэг л дээ. Хийсэн менюг маань хүмүүс амтыг нь мэдэрч, гадна үзэмж нь ч таалагдахыг харах үнэхээр гоё санагддаг. За тэгээд үйлчлүүлэгч маань тэр бүтээгдэхүүний зургийг нь авч байгаа харагдвал тэр өдрөө бүтэн аз жаргалтай шүү дээ.”

--

--

Caffe Bene Mongolia
caffebene

Caffe Bene кофе шопын сүлжээ танд аагтай халуун кофе ☕, шинэхэн Бельги вафель, амтат Итали желатогоор өдөр бүр үйлчилж байна. Have a Bene day!