Caffe Bene Mongolia
caffebene
Published in
1 min readDec 18, 2017

--

“Би сул сонсголтой болохоор хүүхдүүд намайг “Чи ийм байж яаж олимпиадад ордог юм, чи сагс тоглож чадах уу” гэх зэргээр хор шарыг маань малтдаг байсан. Намайг үргэлж гоочилдог хүүхдүүд, сул сонсголоосоо болоод би амьдралдаа гутардаг, маш их ууртай болчихсон байсан. Үргэлж л “Би бусад хүүхдүүдтэй адилхан сонсож чаддаг байсан бол гоё доо” гэж бодно. Тэгээд амархан гутардаг, өөрийгөө голдог үзлээсээ заавал салах ёстой гэж шийдсэн. Хичээж байгаад их сургуульд орж, спортоор хичээллэж, сайн дурын ажил хийж эхэлсэн юм. Анх гурван километрт гүйж байхад бүх бие салж унах гээд байгаа юм шиг, шууд л больчихмоор санагддаг байсан. Гэхдээ л би бууж өгөхийг хүсээгүй. Мөрөөдлийнхөө төлөө, өөрийгөө ялахын төлөө гүйгээд л байсан. Нэг л мэдэхэд дөчин хоёр километрийг ч ажрахгүй гүйгээд сурчихсан байсан даа. Тэвчиж, итгэж, хүлээхийн оронд тэмцэж зүтгэсний маань үр дүн ч гарсан. Одоо би амьдралыг үргэлж гэрэл гэгээтэйгээр хардаг.”

--

--

Caffe Bene Mongolia
caffebene

Caffe Bene кофе шопын сүлжээ танд аагтай халуун кофе ☕, шинэхэн Бельги вафель, амтат Итали желатогоор өдөр бүр үйлчилж байна. Have a Bene day!