Caffe Bene Mongolia
caffebene
Published in
1 min readJan 8, 2018

--

“Их сургуулиа төгсөөд удаагүй байхад багш маань “кофе шопын ажлын санал байна” гэж холбогдоход киноноос л харж байсан гоёмсог дүрэмт хувцас, цэвэрхэн орчин төсөөлөгдөж байсан юм. Орчуулгаас гадна цэвэрлэгээ хийх, нярав нягтлан, хүний нөөц зэрэг олон төрлийн ажил үүргийн зах зухаас хийдэг байлаа. Тухайн үед би хийж чадах болов уу, алдаа гаргах вий гээд л айдаг байсан ч өөрийгөө зоригжуулахаас хэзээ ч татгалзаж байгаагүй. Тэр үеэс хойш Бэнэ-дээ ажиллаж сайхан хамт олонтой болж, тэднээсээ одоог хүртэл их зүйлийг суралцсаар байгаа. Анхны салбар нээхээс эхлээд л өнөөдрийг хүртэл Caffe Bene-тэйгээ хамтдаа өсөж дэвшиж эд эс нь болж явна.”

--

--

Caffe Bene Mongolia
caffebene

Caffe Bene кофе шопын сүлжээ танд аагтай халуун кофе ☕, шинэхэн Бельги вафель, амтат Итали желатогоор өдөр бүр үйлчилж байна. Have a Bene day!