Caffe Bene Mongolia
caffebene
Published in
3 min readFeb 19, 2018

--

Кофе шопын баристатай болзох 9 шалтгаан

Бариста охид/залуус яагаад тэгж их сэтгэл татдаг юм бол?

Магадгүй тэдний сэргэлэн нүд, байнгын инээмсэглэлд учир байдаг байх. Эсвэл ур чадварын төлөөх нугаршгүй тэмүүлэл нь юм болов уу? Латте арт урлаж байхдаа нүүрэндээ тодруулдаг тэр харц юм уу? Үнэхээр хараа булаам!

Бариста нар хүний сэтгэлд яагаад карамель макиатогоос илүүтэй “үйлчилдэг” талаарх 9 шалтгааныг хэлж өгье.

Бариста нар үйлчилгээ төвтэй байдаг

Бариста нар амьдралынхаа хэдэн зуун цагийг хүмүүсийн хүлээлт шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэхэд зориулж, олон төрлийн үйлчлүүлэгчидтэй харилцаж сурсан байдаг. Энэ нь тэднийг хүнийг хайрлах сэтгэлтэй, тэвчээртэй болгож, хэнтэй ч нийцтэй байхад тусалдаг байна.

Бариста нар аливааг сонсох, санахдаа гарамгай

Бариста өдөр бүр маш олон, хачин жигтэй уух зүйлсийн захиалгад дарагдаж байдаг. Хэрэглэгчид захиалга өгөхдөө ихэвчлэн маш хурдан, тасралтгүй захиалгаа хэлдэг нь мэдээллийг хурдан тогтоож боловсруулахад сургадаг байна. Хэрэв найз залуу, найз охин чинь бариста бол чиний төрсөн өдөр, тэмдэглэлт ой, өнгөрсөн долоо хоногт яриан дундуураа дурдаж байсан өнөөдрийн үс засуулахаар захиалсан цагийг чинь хүртэл санана гээд л бод.

Бариста нар сайн харилцан ярилцагч байдаг

Тэд өдөр бүр хэр их харилцан ярилцаж байдгийг та мэдвэл гайхна даа. Кофе шопоор үйлчлүүлэгч нар баристагийн гараар урласан амтат уух зүйлсийг тал бүрийн сонирхолтой харилцан яриатай нь хамт “уух” дуртай байдаг. Цаг агаарын тухай, таны муурын тухай, таны дуртай хамтлаг гээд л таатай яриа өрнүүлэхэд хамгийн таатай хүмүүс шүү. Гэхдээ нэг сануулах зүйл байна: Бариста нартай кофены талаар яриа өрнүүлээд эхэлбэл үү, тэднийг зогсооход хэцүү шүү.

Бариста нар ажилдаа дурласан байдаг

Хүнс болон уух зүйлсийн үйлдвэрлэлтэй ижил бариста нар ажлын 8 цаг ажиллаж, заримдаа маш их ачаалалдаг. Заримдаа хүнд юм шиг санагдах энэ ажлыг бариста нар үнэхээр хүсэл эрмэлзэлтэй учраас түүгээрээ цэнэглэгдэн хийдэг. Тэд дуртай зүйлээ хийдэг, түүнээс дур булаам зүйл гэж хаана байх билээ.

Бариста нар үргэлж кофе шиг үнэртдэг

Тийм ээ, гүнзгий амьсгал. Болзоот хүн чинь баялаг, сайхан үнэртэй кофе мэт үнэртэж байхад сүрчиг ямар хэрэгтэй гэж?

Бариста нар тэнгэрт нисдэггүй, бодит байдалтай эвлэрчихсэн байдаг

Үйлчилгээний салбарт ажиллана гэдэг замбараагүй нөхцлийг хүлээн зөвшөөрөхийг хэлж буй юм. Асгарсан сүү, наалдамхай ширээ, энд тэндгүй буталсан кофе цацарчихсан… Эдгээрийг онцгой төрлийн хүмүүс л ямар ч гомдол, эргэлзээгүйгээр цэвэрлэж чадна. Бариста нарт юу ч нэг их ичмээр санагдахгүй, чиний жижигхэн зуршил, өглөө сэрэхэд арзайсан байдаг үс, хачин найтаах чинь хүртэл тэдэнд хөөрхөн л санагдах болно.

Та түүний хийсэн кофег ханатлаа ууна гэвэл ямар вэ?

Таны бариста найз залуу/ охин чинь латте арт, гар аргаар кофе нэрэх зэргээр практик дадлага хийх үед тэр нэг аяга төгс кофег хэн ууна гэж бодож байна. Тиймээ, тэр бол чи. Түүний хувьд хэн нэгэн хийсэн кофег амтархан уухыг харах нь ямар их аз жаргал гээч, онцгой дотны хүн нь бол бүр ч илүү.

Бариста нар маш цэвэрч

Урт хугацаанд давтагдах асгах, цэвэрлэх үйл явцаас тэд цэвэрлэгээг маш сайн сурчихсан байдаг. Кофенд дуртай дурлалт түүнийгээ бохир байх вий гэж огт санаа зовох хэрэггүй. Яахав, цамц юмуу хормогч нь ганц нэг кофены толбо болсон байхаас бусдаар шүү дээ.

Бариста нар олон үйлдлийг нэг дор гүйцэтгэх чадвар сайтай байдаг

Уртаа захиалга, бужигнасан хүмүүс дунд баяр баясгалантай байдлаа удаан хадгална гэдэг… Мөн тэнд нэг сүүгээ хөөрүүлж, энд шотоо шахаад, захиалгаа гаргана, талархлын үгээ үйлчлүүлэгчид хэлнэ. Энэ бүхний эцэст сайхан амттай кофе, сэтгэл ханамжтай үйлчлүүлэгчийг гаргадаг бариста нар шилдэг нь шүү.

Юу хүлээнэ вэ? Өөрт ойр байгаа кофе шоп руу очоод анхны алхмыг хийгээрэй.

Орхигдуулсан зүйлс байвал комментод бичиж үлдээгээрэй.

Эх сурвалж: Christine Seah

--

--

Caffe Bene Mongolia
caffebene

Caffe Bene кофе шопын сүлжээ танд аагтай халуун кофе ☕, шинэхэн Бельги вафель, амтат Итали желатогоор өдөр бүр үйлчилж байна. Have a Bene day!