Caffe Bene Mongolia
caffebene
Published in
1 min readDec 8, 2017

--

“Нэгдүгээр курстээ хэний ч анхаарлыг татахааргүй, хотын соёлыг гайхаж алмайрсан, нүүрээ ч буддаггүй хөдөөний охин сургуульдаа орж билээ. Хаашаа л харна ихэмсэг, хөөрхөн охид нүдэнд тусаад л, хотод өмнө нь ирж байгаагүй юм шиг л бүх зүйлс нь намайг гайхшируулсан. Тэр үеэс мөрөөдөлдөө хүрэхээр загварын агентлагт явж, өдөр болгон цагийн төлөвлөгөө гаргаж, үүрийн дөрвөн цагаас босож шатаар өндөр өсгийт дээр алхах, хайчин суулт хийх, гүйх зэрэг дасгал сургуулилт хийж эхэлсэн юм. Оюутны байранд амьдардаг надад өрөөнийхөө охидын нойрыг сэрээхээс эхлээд асуудал их байсан ч би шантраагүй. Тайзан дээр алхахад алхаа минь гологдож шүүмжлүүлэх үе зөндөө. Гэхдээ багшийн минь хэлдэг “чи чадна” гэдэг ганцхан үг л тэр бүх урам хугаралт, шантралын эсрэг зогсож чадах хүч болдог байж.”

--

--

Caffe Bene Mongolia
caffebene

Caffe Bene кофе шопын сүлжээ танд аагтай халуун кофе ☕, шинэхэн Бельги вафель, амтат Итали желатогоор өдөр бүр үйлчилж байна. Have a Bene day!