Caffe Bene Mongolia
caffebene
Published in
1 min readDec 22, 2017

--

“Хорин тав өнгөрч байж л хүнтэй гэрлэнэ гэж боддог байлаа. Найз залуутайгаа багагүй хугацаанд үерхсэн ч яардаггүй байсан. Зуны амралтаар өөрийгөө нэг л биш байгааг анзаараад эмчид үзүүлтэл сар хагастай жирэмсэн гэж хэлсэн юм. Сонсоод шууд л уйлчихсан. Өөрийгөө эмэгтэй хүн гэдгийг тийм үед л мэдэрдэг юм билээ. Хамгийн түрүүнд найз залуу руугаа залгаж хэлсэн. Тэр маань хөдөө байсан юм л даа. Шууд л хүрээд ирсэн. Удаан ярилцсаны эцэст гэрийнхэндээ хэлтэл хоёр талаасаа маш сайхан хүлээж авч “Хуримаа хийгээд тусдаа гарцгаа хүүхдүүд минь” гэсэн юм. Эход харуулаад эмч “гар нь энэ байна, хөл нь энэ байна” гээд л жижигхэн эрхтнүүдийг нь зааж өгч байх тэр мөчид би дотроо бүтэн хүн бүтээсэндээ итгээгүй. Хувь тавилан гэдэгт би ханьтайгаа учирснаас хойш итгэх болсон. Нөхөр маань ч намайг анх хараад л “Энэ хүн миний эхнэр болох юм байна” гэж бодсон гэсэн.”

--

--

Caffe Bene Mongolia
caffebene

Caffe Bene кофе шопын сүлжээ танд аагтай халуун кофе ☕, шинэхэн Бельги вафель, амтат Итали желатогоор өдөр бүр үйлчилж байна. Have a Bene day!