Гадныхан Монголын талаар юу гэж хэлэв? (Text Mining)

Zagarsuren Sukhbaatar
data-insights
Published in
3 min readDec 12, 2017

4.5 сая дагагчтай “MUST DO TRAVELS” хуудсанд “Michael Roberts Films” — ийн Монголын талаарх 1 минут 41 секундын урттай ВИДЕО постлогдож маш олон хүнд хүрчээ. Нийт 15 мянган reaction, 20 мянган шэйр, 1.1 мянган коммент бичигдэж, 850 мянга гаруй хүн үзсэн байв.

Комментуудыг гүйлгэж харахад tag хийхээс гадна, Монголын талаар сэтгэгдлээ бичсэн харагдаж байв. Мөн Монголчуудын өөрсдийн комментууд бас байв.

Тэгвэл энэ постны 1.1 мянган комментийг шинжилж, хүмүүсийн бичсэн сэтгэгдлийг эерэг болон сөргөөр ангилахыг зорилоо.

ӨГӨГДӨЛ

Facebook — ийн Graph API Explorer ашиглан нийт 1103 коммент бүхий текст файл татаж авав.

АРГАЧЛАЛ

Sentiment Analysis үе шат

Аргачлалын хувьд эхлээд олж авсан текст өгөгдлөө цэвэрлэнэ. Үүнд цэг, таслал, зай, тэмдэгтүүд болон Stopwords (“and”, “so”, “a”, “the” …) устгах, том үсгүүдийг жижиг болгох, өгүүлбэрүүдээ үг болгоноор салгаж, давталтуудыг тоолох ажил хийгдсэн ба өгөгдлөө цэвэрлэхэд хамгийн их цаг оров. Үүнийгээ dplyr, tidyr багцуудын тусламжтайгаар Sentiment-тэй холбож нэгтгэл гаргаж авна. Хамгийн сүүлд ggplot2 ашиглан үр дүнгээ график, дүрслэлээр харуулж, дүгнэх юм.

ҮР ДҮН

Ямар үг хамгийн их давтагдав?

Комментууд дунд хамгийн их давтагдсан үгс (WordCloud)

Үгсүүдийн давталтыг тоолоход Mongolia нийт 56 удаа давтагдсан байв. Мөн Friend Tag — тай холбоотойгоор хүний нэр маш их байгааг WordCloud — с харж болохоор байна.

Хамгийн их давтагдсан үгс

ХҮМҮҮСИЙН СЭТГЭГДЭЛ ЭЕРЭГ ҮҮ? СӨРӨГ ҮҮ?

Ерөнхийдөө видеоны хувьд хүмүүсийн сэтгэгдэлд хүрэхээр видео байсан тул маш их эерэг сэтгэгдлийг авсан нь харагдаж байна.

Эерэг болон сөрөг үгсийн тоо

Өгөгдлөө цэвэрлэсний дараагаар эерэг болон сөрөг сэтгэгдлийг илэрхийлсэн давхардаагүй тоогоор 82 үгийг гаргаж авсан. Давхардсан тоогоор нийт 178 үг байгаагаас 150 нь эерэг, 28 нь сөрөг сэтгэгдлийг илэрхийлсэн үг байв.

Хамгийн их давтагдсан эерэг үгс:

  • Love — 16
  • Beautiful — 12
  • Welcome — 9

Хамгийн их давтагдсан сөрөг үгс:

  • die — 3
  • wild /miss/jealous/desert — 2

Доорх графикаас ямар ямар үг байгааг харж болно.

Сөрөг болон эерэг үгсийн давталтууд

ДҮГНЭЛТ: Ямартай ч энэхүү видео Монголыг эерэгээр сурталчилсан сайн видео болсон нь харагдаж байна. Мөн Монголын талаарх дийлэнхи сэтгэгдэл эерэг байгаа нь сайшаалтай.

--

--