Өөгүй гантиг чулуу

Dembee Tsogoo
Dembee Tsogoo
Published in
1 min readAug 15, 2020

Дарамт. . .

Аль ч цаг үед нийгэм өөрийн нийтлэг итгэл үнэмшлийн дагуу бие биеэ шахан дарамталж, нэг замаар явахыг хүссээр ирсэн. Тийм л байх ёстой гэж ихэнх нь багаасаа итгэсэнд байх. Магадгүй зарим нь бууж өгөөд, хүлээн зөвшөөрсөн ч болох.

Гэхдээ нэгэнт л энэ ертөнцөд ганцхан удаа амьдрах гэж ирсэн бол яагаад өөрийн итгэл үнэмшлийг бүтээж, өөрийн замаар явж болохгүй гэж. Бусдын дарамт мэт үгсийг хүлээн авч болох ч өөрийн үнэнийг бүтээж, өөрийн үнэнээр явж байгаа бол бусдын үнэнийг ялгалгүй хүндэтгэн амьдарч болохгүй гэж үү?

Системын эсрэг тэрсэлдэж, мөн чанартаа итгэн өөрийгөө бүтээсэн хүмүүс харин эсрэгээрээ тэр их дарамтыг, системийг бүтээсэн хүмүүст хүлээн зөвшөөрөгдөөд байх шиг.

. . .

Дарамт, даралт. . .

Хэрвээ бид түүхийн хосгүй бүтээлүүдийн нэг Давидын хөшөөг хэдэн талаас нь даралтаар шахсаар байвал хэсэг хугацааны дараа байдаг л нэг өөгүй гантиг чулуу болон үлдэнэ. Тиймээс өөрийн мөн чанараа хадгалж үлдье гэвэл дарамт, даралтаас тэсрэн гарах хэрэгтэй бололтой.

Photo by Will Pantaleo on Unsplash

--

--