Барьцаалах болон минтлэх механизм

DEVITA Global
DEVITA Global
Published in
4 min readDec 19, 2021
© DEVITA.Global

Өмнөх нийтлэлд дурьдсанаар хэрэглэгчид ʟUSD авах 2 арга байдаг. Эхнийх нь DEVITA-ийн экосистем дэх урамшууллын замаар. Хоёр дахь арга нь DEVITA-ийн ʟUSD минтлэх замаар: хэрэглэгчид 4.5 : 1 харьцаа гаар LIFE токеноо барьцаалан өөрсдийн ʟUSD гээ минтлэх боломжтой юм. Энэхүү барьцаалах харьцааны (С-харьцаа) ликвидацын механизм нь ʟUSD болон LIFE токены симбиотик харилцааг дэмжин бие биедээ ашигтай байхыг хөнгөвчлөх зорилгоор бүтээгдсэн билээ. LIFE токеноо барьцаалснаар ʟUSD минтлэхийг итгэмжилж, ʟUSD-ийн тогтвортой үнэ цэн нь барьцааны харьцаагаар LIFE токены үнийг хадгалах юм. Дижитал хөрөнгийн тогтворгүй байдлын ерөнхий хандлагаас шалтгаалан, С-харьцаа үргэлж тогтмол байж чадахгүй. LIFE-ийн үнэ цагийн эрхээр хэлбэлзэх үед С-харьцаа нь тааруулан дасан зохицоно гэсэн үг.

С-харьцаа болон Ликвидацын механизм

Хэрэв C-харьцаа 450% (4.5:1) -аас дээш байвал хэрэглэгчид дараах үйдлүүдээс сонгох боломжтой:

  1. C-харьцааны өсөлттэй пропорциональ ʟUSD минтлэх
  2. LIFE токеноо пропорциональ хэмжээгээр буцааж татах

Хэрэв C-харьцаа 450% (4.5:1) -аас буурсан тохиолдолд хэрэглэгчид дараахаас сонгох боломжтой:

  1. С-харьцааны бууралттай пропорциональ ʟUSD-ын хувийг шатаах
  2. Илүү LIFE токен нэмж C-харьцааг анхны байдал буюу 4.5 : 1 болгох

C-харьцаа 250% — 300% ба түүнээс доош хувиаар огцом буурсан тохиолдолд хэрэглэгчийн бүртгэлийг тэмдэглэж, хэрэглэгчдэд мэдэгдэнэ. Үүний дараа хэрэглэгчдэд “Ликвидацын” арга хэмжээг зарлахаас өмнө 3 хоногийн хөнгөлөлтийн хугацаа олгоно. 3 хоногийн хөнгөлөлтийн хугацаанд хэрэглэгчид дээр дурдсан үйлдлүүдийг биелүүлснээр “Ликвидаци”-аас зайлсхийж болно. (​​өөрчлөх боломжтой)

C-харьцааны хэлбэлзлийн механизмыг хялбарчлах жишээнээс харуулья:

  1. Теддиг LIFE токеноо барьцаалах үед 1 LIFE токены зах зээлийн үнэ 0.50 доллар байлаа.
  2. Тедди 9 ширхэг LIFE токен барьцаанд тавьсан.

Теддигийн барьцаалсан токены нийт зах зээлийн үнэлгээ 4.50 доллар.

ʟUSD-ийн ханш 1.00 доллар дээр тогтвортой учраас LIFE : ʟUSD = 4.5 : 1 гэсэн харьцаагаар Тедди 1 ʟUSD минтлэж байгаа юм.

Figure 1

Тохиолдол 1:

Тедди токеноо барьцаалсанаас хойш хэд хоногийн дараа зах зээлийн үнэ нь хоёр дахин өсч, барьцаалсан токеных нь үнэ ч мөн пропорционал хэмжээнд өсөв. Теддигийн С-харьцаа 9:1 буюу 900%-аар өснө.

Figure 2

С-харьцаагаа буцаад LIFE : ʟUSD = 4.5 : 1 болгохын тулд Тедди:

Сонголт 1:

C-харьцааны өсөлттэй пропорциональ хэмжээгээр илүү ʟUSD минтлэх.

Энэхүү тохиолдолд илүү 1 ʟUSD минтлэнэ.

LIFE : ʟUSD = $9.00 : $2.00 = 2(4.5) : 2(1) = 4.5 : 1

Figure 3

Сонголт 2:

Пропорциональ хэмжээний LIFE токен буцааж татах.

Энэхүү тохиолдолд 4.5 LIFE токен буцааж татна.

LIFE : ʟUSD = 1.00 (9–4.5) : 1.00 = $4.50 : $1.00 = 4.5 : 1

Figure 4

Тохиолдол 2:

Тедди токеноо барьцаалсанаас хойш хэд хоногийн дараа LIFE токены зах зээлийн үнэ өсөхийн оронд буурчээ. Үүнийг дагаад Теддигийн барьцаалсан токены үнэ мөн пропорциональ хэмжээнд буураад С-харьцаа нь давхар буурах юм.

Figure 5

Одоо C-харьцаагаа буцааж LIFE : ʟUSD = 4.5 : 1 болгохын тулд Тедди 3 хоногт дараах сонголтуудаас нэгийг нь хийнэ:

Сонголт 1

С-харьцааны бууралттай пропорциональ ʟUSD-ийн хувийг шатаах.

Энэ тохиолдолд 0.50 шатаана.

LIFE : ʟUSD = 4.5 / 2 : 1 / 2 = 2.25 : 0.5 = 4.5 : 1

Figure 6

Сонголт 2

C-харьцааг 4.5 : 1 болгохын тулд илүү LIFE токен нэмэх.

Энэ тохиолдолд 9 LIFE токен нэмнэ.

LIFE : ʟUSD = 18($0.25) :$1.00 = $4.50 : $1.00 = 4.5 : 1

Figure 7

БОНУС АСУУЛТ:

DEVITA платформ дээр ʟUSD-г ашиглах үед миний барьцаалагдсан LIFE юу болох вэ?

Таны хийсэн ʟUSD-тэй яг ижил хэмжээгээр шатаах хүртэл таны LIFE токенууд найдвартай барьцаалагдсан хэвээр байх болно. Та 9.00 долларын үнэ бүхий LIFE токен барьцаалж, 2.00 ʟUSD зарж, DEVITA экосистемд 1.00 ʟUSD зарцуулсан жишээ авч үзье. Өмнөх нийтлэлд дурдсан үйлдлүүдийг хийснээр та зарцуулсан 1.00 ам.долларыг солихын тулд ʟUSD-ын шагнал авах боломжтой. Та 2.00 долларын үнэ бүхий ʟUSD-г шатаасны дараа таны барьцаалсан LIFE токены түгжээ нээгдэж, танд буцаж ирнэ.

Хэдийгээр бид хялбар жишээнүүдийг үзүүлж барьцаа хөрөнгө босгох механизмыг хялбарчлахыг оролдсон ч эдгээр функцийг автоматжуулж хоорондоо төгс зохицон ажилуулахын тулд хэд хэдэн ухаалаг гэрээ шаардагдана. Манай Telegram сувагт нэгдэж шинэ мэдээгээ цаг алдалгүй авч байгаарай. Мөн манай Medium дээр ямар сэдвээр уншихыг хүсч байгаагаа бидэнд мэдэгдэж болно шүү.

*** Энэ нийтлэлд өгөгдсөн мэдээлэлд өөрчлөлт эсвэл шинэчлэлт орж болзошгүй. **

--

--

DEVITA Global
DEVITA Global

DEVITA Global is a decentralized healthcare platform applying the latest digital technologies to solve classic problems in healthcare. https://devita.global