Дэлхий дахины санал бодол — 3

DEVITA Global
DEVITA Global
Published in
4 min readJan 4, 2022
© DEVITA.Global

Манай баг сүүлийн хэдэн долоо хоногийн турш DEVITA-г сайжруулах арга замыг хайж, хичээнгүйлэн судалгаа хийж байна. Судалгааныхаа хүрээнд бид эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй ярилцлага хийж эхэлсэн бөгөөд эдгээр ярилцлагуудын үр дүнд мэргэжилтнүүдийн санал бодол, хүсэлт нь бидний төсөөлж буй төвлөрсөн бус, хэрэгцээт эрүүл мэндийн үйлчилгээ DEVITA-г бүтээхэд хэмжээлшгүй чухал үүрэг гүйцэтгэж байна.

Энэ долоо хоногийн “Дэлхий дахины санал бодол” нийтлэлээр бид DEVITA болон DEVITA-ийн платформын дэлхийн эрүүл мэндийн салбарт өгөх боломжит эерэг нөлөөллийн талаар Германы хүүхдийн эмч “Др. Л”-тэй ярилцлаа. Др. Л нь хүүхдийн эмнэл зүй болон өвчин судлалын салбарт ажиллаад 7 жил болж байгаа. Эрүүл мэндийн салбарын хоёр нэрт туршлагатай ахмад эмчтэй ярилцсаны дараа залуу эмчтэй ярилцах нь бидэнд олон шинэлэг, илүү технологид чиглэсэн хэрэгтэй ойлголтыг өгсөн.

Асуулт: Сүүлийн хэдэн жил цар тахлын улмаас бусад салбаруудын адил таны ажилладаг салбар ч мөн нэлээд өөрчлөгдсөн байх. Эдгээр өөрчлөлтөд дасан зохицох нь ямар байсан бэ?

Др. Л: Цар тахал эхлэхээс өмнө бид завгүй байх гэдэг үгийг үнэхээр ойлгоогүй байж. Өмнө нь эмчлүүлж байсан хүүхдүүдийн эцэг эхчүүд нь тэдний анхны эмч байсан. Харин цар тахлын дараа гэнэт л бүгд хэвийн бус санагдсан зүйл болгонд болгоомжтой хандаж эмчид хандах болсон. Миний хувьд утсаар хэрэглэгчидтэй харьцдаг болж, шөнө дунд ч утас дуугарах үе олон байсан. Түүний дараа би бүх хүүхдийг ганцаараа эмчлээд байгаа юм шиг мэдрэмж төрж, үнэнийг хэлэхэд маш стресстэй байсан. Одоо байдал дээрдсэн ч дасан зохицох ажил маань үргэлжилсээр байна.

Асуулт: Одоо эцэг эхчүүд нөхцөл байдалд илүү зохицож, зохицуулалт хийж чаддаг болсон гэж та бодож байна уу?

Др. Л: Мэдээж эцэх эхчүүд хүүхдэдээ санаа зовох зүй ёсны асуудал. Гэхдээ сүүлийн үед нөхцөл байдалтайгаа эвлэрч санаа зовних байдал тодорхой хэмжээнд багассан. Сургуулиуд нээгдэж, хүүхдүүдийг вакцинжуулж эхэлснээр ихэвчлэн том хүүхэдтэй эцэг эхчүүд арай илүү дасан зохицож, шинэ эцэг эхчүүдийн хувьд энэ байдал санаа зовоосон хэвээр байгаа гэж бодож байна. Би “COVID-ийн хүүхдүүд” гэсэн нэр томьёог анх сонсохдоо их зүйл бодоогүй ч, шинэхэн эцэг эхчүүдтэй уулзах үед цар тахал тэдний амьдралд ямар сөрөг нөлөө үзүүлж байгааг ойлгосон. Эцэх эх байх гэдэг хамгийн хэцүү зүйлсийн нэг гэхдээ цар тахал үүнийг улам дордуулж байна.

Асуулт: Таны бодлоор шинэ эцэг эхчүүд эрүүл мэндийн асуудал болон тантай хамтран ажиллахдаа том хүүхэдтэй хүмүүсээс юугаараа ялгаатай вэ?

Др. Л: Шинэхэн эцэг эхчүүд хамгийн жижиг зүйлд ч санаа зовох хандлагатай байдаг. Гэхдээ тахал эхлэсэнээс хойш хүүхэдэд нь ямар нэгэн хэвийн бус зүйл анзаарагдах бүрд эмчид очиж үзүүлэх тийм ч амар биш. Хотын захиргаа цар тахлын эсрэг ямар арга хэмжээ авахаас хамааран эмнэлэгт үзүүлэх цаг товлох илүү төвөгтэй болсон. Сүүлийн хэдэн сар санаа зовсон эцэг эхчүүд над руу өдөр шөнөгүй залгахад тэдэнд чадах чинээгээрээ туслахдаа баяртай байдаг ч би хүүхдийг үнэхээр харж чадахгүй учраас ноцтой асуудал байгаа эсэхийг тодорхойлоход хэцүү байдаг. Би зөвхөн ажлын зорилгоор ашиглах утас авч WhatsApp Messenger гэх мэт апп-аар эцэг эхчүүдтэй харилцаж, харилцан шаардлагатай үед зураг бичлэг явуулж эмчилгээг илүү үр дүнтэй болгохыг хичэээдэг ч тухайн хүүхдийн мэдээлэлд гуравдагч та л халдах вий гэсэн болгоомжлол үргэлж төрдөг бөгөөд үүнээс зайлшийх арга зам хайсаар байгаа. Ядаж DEVITA-г ажиллаж эхлэх хүртэл шүү дээ.

Асуулт: DEVITA платформын талаар та ямар бодолтой байна вэ, таны ажилд хэрхэн туслана гэж боддог вэ?

Др. Л: Мэдээлэл алдагдах болон нууцлалын асуудалд санаа зоволгүйгээр аюулгүй шифрлэгдсэн системээр дамжуулан эцэг эхчүүдтэй мессеж, зураг, видео дуудлага солилцох санаа надад үнэхээр таалагдаж байгаа. Ялангуяа би оффис дээрээ байгаа эсэхээс үл хамааран хүүхдийг оношлож, эмчлэхэд шаардлагатай бүх зүйлээ нэг дороос харж чадвал миний амьдрал илүү хялбар болно. Энэ нь мөн эцэг эхчүүдийг эмнэлэгт биечлэн очихгүйгээр шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэхэд хялбар болгож, вирусын халдвараас сэргийлж байгаа юм. Гэр бүл, үр хүүхдүүдээ вирус тараах нь олон эцэг эхийн хамгийн том айдас шүү дээ. Оффисд ажиллахаас өөр сонголтгүй эцэг эхчүүдийн хувьд энэ бол хамгийн том айдас, харин гэрээсээ ажиллах болонжтой эцэг эхчүүд энэ төрлийн эрсдэл харьцангуй бага. Гэхдээ миний бодлоор дээрх хоёр тохиолдол хоёул сэтгэцийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна. DEVITA-ийн хувьд уулзалтад шаардагдах цагийг хэмнэж, амьдралыг илүү хялбар болгож байгаа гэж найдаж байна. Мэдээжийн хэрэг, видео дуудлага энгийн, тогтмол зөвлөгөөнд илүү тохиромжтой. Хэдийгээр эцэг эхчүүдтэй зөвлөлдөж байх хооронд хүүхдүүдийг сатааруулхын тулд манай оффисд олон чимэглэл, тоглоомууд байдаг ч заримдаа хүүхдүүдэд тухгүй байдал үүсгэн эмчилгээг хүндрүүлэх талтай. Ихэнхи үйлчлүүлэгчид маань эхлээд надтай онлайн уулзалт хийх нь илүү дээр болов уу? гэж бодож байна. Жишээлбэл, би видео дуудлагадаа намайг хүүхэлдэйн киноны баатар мэт харагдуулах хөгжилтэй, өнгөлөг шүүлтүүр ашиглаж чадвал зарим хүүхдүүд эмчтэй ярьж байгаагаа ч анзаарахгүй эмнэлэг, эмч нараас айдаг хүүхдүүдийг эмчлэх илүү хялбар болж болох юм.

Асуулт: Таныг эмнэлгийн орчноос гадуур ажиллахад маш их цаг зарцуулдаг гэдгийг ойлгож байна. DEVITA танд хүссэн газраасаа үндсэн ажлаа хийх шийдлийг таньд олгож байна уу?

Др. Л: Эцэг эхчүүдтэй зөвлөлдөх, тогтмол үзлэг хийхэд илүү уян хатан байхад минь тусалж магадгүй юм. Гэсэн ч орчин үеийн технологи нь шинжлэх ухааны киног гүйцэхээс нааш нүүр тулсан уулзалтыг хэзээ ч бүрэн орлож чадахгүй гэж бодож байна. Зөвлөгөө өгөх нь миний ажлын нэг том хэсэг ч цорын ганц хийдэг зүйл минь биш. Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд гэртээ эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхүйц бэлтгэлтэй байдаг ч ноцтой өвчин эсвэл гэмтлийг яаж эмчлэх талаар мэдлэг хомс. Ийм үед эмч өөрийн биеэр үзлэг хийх шаардлагатай. Гэхдээ DEVITA миний ажлын харилцаа холбоо, баримт бичиг баримтжуулах тал дээр надад маш их тус бол гэдэгт эргэлзэхгүй байна.

Бид хэрэглэгчдийнхээ санал хүсэлтийг хамгийн чухалд тооцдог бөгөөд хэрэглэгчдийнхээ хэрэгцээг хангахын тулд DEVITA-г цаг үргэлж сайжруулсаар байх болно. DEVITA-н Medium-ийг дагаж, бидний цуврал нийтлэл болох “Дэлхий дахины санал бодол”-оос илүү их мэдээлэл аваарай. Манай Telegram сувгууд болон Twitter-тэй хамт байж, дараагийн хоёр сарын дотор зарлах сонирхолтой цуврал шинэчлэлтүүдийг хүлээн авна уу.

DEVITA-ийн тухай

DEVITA бол хамгийн сүүлийн үеийн дижитал технологийг ашиглан эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, өгөгдөл болон дэд бүтцийг тойрсон асуудлуудыг шийдвэрлэх зорилготой блокчэйн технологид суурилсан эрүүл мэндийн үйлчилгээний төвлөрсөн бус платформ юм.

Website | Telegram (Mонгол) | Discord | Reddit | Twitter

DEVITA нь хөрөнгө оруулалтын хэрэгсэл биш бөгөөд энэхүү нийтлэлд багтсан мэдээлэл нь ямар нэг санхүүгийн зөвлөмж өгөх зорилгоор тусгагдаагүй болно. Та бүхэн уг платформыг ашиглаж эхлэхээсээ өмнө бүрэн дүүрэн судалгаа хийхийг хүсье.

--

--

DEVITA Global
DEVITA Global

DEVITA Global is a decentralized healthcare platform applying the latest digital technologies to solve classic problems in healthcare. https://devita.global