Дэлхий дахины санал бодол

DEVITA Global
DEVITA Global
Published in
5 min readDec 21, 2021
© DEVITA.Global

Эрүүл мэндийн салбарыг шинэчлэх нь нэг хоногийн ажил биш гэдгийг хэн бүхэн мэднэ. Бид дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн салбарыг зөвхөн өвчтөнд бус эмнэлэгийн мэргэжилтнүүдэд ч мөн адилхан шинэчилж өөрчилхийг зорьж байгаа билээ. Гэсэн хэдий ч дан ганц DEVITA-гийн чадамжинд итгээд төслийн амжилт баталгаажихгүй. Тиймээс бид DEVITA-г хэрхэн сайжруулах талаар олон улсын эмч нараас ярилцлага авч мэргэжлийн санал бодол, арга барил авахаар шийдсэн юм.

Бид үр дүнгээ нийтлэлийн шинэ цувралаар дамжуулан хүргэх бөгөөд цувралаа эрүүл мэндийн салбарт 44 жил мэргэжлээрээ ажилласан, Унгараас гаралтай, 68 настай анестезиологч (мэдээгүйжүүлэлтийн эмч) тэй хийсэн ярилцлагаар эхлүүлье. Өөрийх нь хүсэлтээр нэрийг нь нууцалсан бөгөөд М хэмээх нэрээр харилцах болно оо.

Асуулт: Анестезиологчийн хувьд та карьерынхаа туршид тоо томшгүй олон өвчтөнийг эмчилсэн байх. Хүмүүс хагалгаанд орохдоо хэр бэлтгэлтэй ирдэг вэ?

Др. М: Хувийн туршлагаас харахад хүмүүс хагалгааны өмнө эмнэлгийн ажилтнууд болон эмч нартай ихэвчлэн сайн хамтарч ажилладаг. Аюулгүй мэс засал өөрсдөд нь хэрэгтэй байхад хүндрэл учруулж яах билээ дээ? Миний эмчилсэн өвчтөнүүдийн дийлэнх нь хэрэгтэй мэдээллүүдээ нуулгүй өгч хагалгааны бэлтгэлд сайн тусалдаг байсан. Гэхдээ дутуу мэдээлэл өгсөн, биеийн байдлынхаа талаар худал хэлсэн хэд хэдэн тохиолдлууд байхын хувьд байсан.

Асуулт: Иймэрхүү тохиолдлуудал яах ёстой байдаг вэ? Өвчтөнүүд эмчилгээний аюулгүй байдалд ноцтойгоор нөлөөлөх байдлыг та хэрхэн зохицуулдаг вэ?

Др. М: Энэ нь нөхцөл бүрээс хамаарна. Жишээлбэл, өвчтөнүүд эмчилгээнд шаардлагатай бичиг баримтаа авчрахаа мартсан тохиолдолд бид өөрсдийнх нь аюулгүй байдлын үүднээс эмчилгээ хийхээс татгалздаг. Энэ нь мэдээж хэрэг эмнэлгийн ажилтнуудыг бухимдуулах бөгөөд, бид ганцхан мэс засал цуцлагдсан эсвэл хойшлогдсоноос болж олон долоо хоногийн хуваарийг өөрчлөх шаардлагатай болдог. Гэхдээ баримт бичиг дутуу байгаа нь байнга өвчтөний буруу биш юм. Бидний ашигладаг мэдээллийн сан хагас дижитал байдаг тул зарим чухал бүртгэлүүд орон нутгийн эрүүл мэндийн систем дэх эмч, захиргааны байгууллагуудын хооронд алдагдах тохиолдол гардаг.

Асуулт: Өвчтөнүүд хэлэхийг хүсдэггүй нөхцөл болон суурь өвчний талаар худал хэлэх үед эрсдэл хамаагүй өндөр байдаг гэж ойлгох нь зөв үү?

Др. М: Тэгэлгүй яахав. Ийм тохиолдолд хүмүүсийн амь нас эрсдэлд орж байхад бухимдах бол дараагийн асуудал юм. Нэг удаа өвчтөн суурь өвчтэй гэдгээ хэлэлгүй нууснаас болж, бид түүнийг эпилепситэй гэдгийг мэдээ алдуулалтаас сэрээд эпилепсийн таталт өгсний дараа л мэдсэн. Анестезиологийн баг түүний нөхцөл байдлын талаар урьдчилан мэдсэн бол өвчтөний эпилепси өвчнийг өдөөхгүйн тулд өөр арга хэрэглэх байсан юм. Энэ нь миний карьерийн туршид өвчтөн ямар нэгэн шалтгаанаар ажилтнуудад худал хэлж байсан олон тохиолдлын л нэг. Иймэрхүү нөхцөлүүд нь үхэлд хүргэж болзошгүй нэлээд түгээмэл үзэгдэл бөгөөд бидний одоо мөрдөж байгаа технологи, хууль тогтоомжоор бол энэ тал дээр юу ч хийж чадахгүй байгаа юм. Өвчтөнүүд мэс засал хийлгэхээсээ өмнө заавал зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зурах бөгөөд үүнд шаардлагатай бүх эмнэлгийн мэдээллийг эмчдээ мэдээлэх, эсвэл болзошгүй бүх хохирлыг өөрөө хариуцна гэсэн заалтууд байдаг. Гэсэн хэдий ч зарим өвчтөнүүд худлаа ярисаар байдаг бөгөөд ихэнхдээ тэдний худал хэлсэн нь мэс засал дууссаны дараа ч анзаарагддаггүй.

Асуулт: Унгарын эрүүл мэндийн систем бүрэн найдвартай биш юм шиг санагдаж байна. Та надад үндсэн үйл явцыг хэлж өгч болох уу?

Др. М: Өмнө дурьдсанчлан, бидний ашигладаг баримт бичиг, мэдээллийн сангийн систем нь зөвхөн хагас дижитал бөгөөд бид өвчтөнүүдийн олон бичиг баримтыг дотооддоо, хэвлэж хадгалсаар байна. Гэхдээ хэдэн жилийн өмнө Унгарын засгийн газар зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой баримт бичиг боловсруулахад зориулагдсан үндэсний үүлэн үйлчилгээг нэвтрүүлсэн. Энэ үүлэнд эмч, өвчтөн аль аль нь хандах боломжтой боловч хэд хэдэн хүндрэлтэй. Нэгт, үүлэн систем нь хамгийн аюулгүй бол биш, учир нь та өөрийн бүртгэлийн дугаараа эмнэлгийн мэргэжилтэнтэй хуваалцсанаар таны итгэмжлэлийг авсан хэн бүхэн хэзээ ч, хаанаас ч, хандах эрхтэй болно гэсэн үг. Хоёрт, сервер их гацдаг, заримдаа үүлэнд хэдэн өдрийн турш нэвтрэх боломжгүй байдаг. Эцэст нь, танд эмнэлгийн мэргэжилтний хувьд үүлэнд нэвтрэхийн тулд байнга иргэний үнэмлэх, иргэний үнэмлэхийн сканнер, утас гэх мэт нэмэлт хэрэгсэл шаардагдана. Бид эдгээр зүйлсийг тэр болгон биедээ авч явдаггүй тул үүл ашиглахад маш их төвөг учруулдаг.

Асуулт: DEVITA Унгарын эрүүл мэндийн тогтолцооны юунд нь хамгийн их тусалж чадна гэж та бодож байна вэ?

Др. М: Эмчийн үүднээс DEVITA нь бичиг баримт бүрдүүлэх үйл явцад онцлон туслана гэж бодож байна. Өвчтөнүүддээ сайн тусламж үзүүлэхэд шаардлагатай бүх зүйлээ найдвартай мэдээллийн сангаас нэг дор авах нь надад үнэхээр таалагдаж байгаа. DEVITA-г ашигласнаар бид эрүүл мэндийн дэвтэр гээгдүүлэх, эсвэл өвчтөний нөхцөл байдлын талаар бидэнд худал хэлэх талаар санаа зовох шаардлагагүй бөгөөд бидний үзүүлж буй үйлчилгээний чанар болон нийт ажлын урсгалын хурдыг эрс сайжруулах юм. Өвчтөний байр сууринаас харахад ч бас олон давуу талтай. Би чихрийн шижинтэй юм л даа. Тэгээд долоо хоног бүр эмч дээрээ тогтмол үзлэгт ордог. Ихэнхдээ би тодорхой бичиг баримт өгөх шаардлагатай болоод л эдгээр үзлэгийг хийх шаардлагатай гардаг. DEVITA-гийн тусламжтайгаар иймэрхүү ажиллагаанууд илүү хялбар болох бөгөөд цаг хугацааны хувьд ч хэмнэлттэй болж байгаа юм. Ямар ч үед миний бүртгэлийг аюулгүйгээр хуваалцснаар эмч нарт шийдвэр гаргахад ч илүү амар болж байна.

Асуулт: DEVITA-гийн теле-эрүүл мэндийн үйл ажиллагааны талаар юу хэлэх вэ? Энэ нь таны практикт хэрэг болохуйц зүйл гэж бодож байна уу?

Др. М: Миний практикт мэдээ алдуулалт хийхийн тулд хагалгааны өрөөнд байх ёстой тул теле эрүүл мэндийг ашиглах нь сонголт биш юм. Хагалгааны өмнө зөвлөгөө өгөх, хагалгааны дараа амбулатори хийх зэрэг юм их байлаг тул өвчтөнтэй биечлэн хамт байхыг илүүд үздэг. Өвчтөнтэй хамт байхдаа хийх юм, анхаарах зүйл их байдаг тул нүүр тулж уулзсан нь илүү үр дүнтэй байдаг. Жишээлбэл, би үргэлж цусны даралтыг хэмжиж, тунгалагийн зангилаа хавдсан эсэхийг шалгаж, гар, шагай нь хавдсан эсэхийг шалгадаг. Эдгээр төрлийн процедурыг биечлэн хийхгүй бол олон өвчтөнд гэрт нь үзлэг хийх шаардлагатай багаж хэрэгсэл байдаггүй шүү дээ. Гэхдээ мэдээж өвчтөнүүд эдгээр үндсэн үзлэгнт хамрагдах боломжтой бол утсаар эрүүл мэндийн зөвлөгөө өгөх нь миний мэргэжлийн хүрээнд боломжтой. Жишээлбэл, өвчтөн гэртээ цусны даралтаа хэмжих эсвэл хүзүүндээ жижиг микрофон тавиад зүрхний цохилтыг нь сонсох гэх мэт. Гэсэн хэдий ч янз бүрийн чиглэлээр ажилладаг эмч нар DEVITA-ийн теле эрүүл мэнд, ялангуяа үндсэн үйлчилгээ нь ихэвчлэн амаар харилцан зөвлөгөө өгдөг эсвэл байнга холбоотой байдаг олон өвчтөнтэй эмч нарт маш их ашиг тустай гэж бодож байна.

Энэхүү ярилцлагаар DEVITA-д байгаа дутагдал болон эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлыг хөнгөвчлөхтэй холбоотой, одоогийн үр ашиггүй байдлыг ойлгоход хэрэгтэй олон зүйлсийг бил олж авсан билээ. Бид хэрэглэгчдийнхээ санал хүсэлтийг хамгийн чухалд тооцдог, мөн хэрэглэгчдийнхээ хэрэгцээг хангахын тулд DEVITA-г үргэлжлүүлэн сайжруулах болно. DEVITA-ийн Medium-ийг дагаж, манай хамгийн сүүлийн цуврал нийтлэлээс илүү их ярилцлагуудыг аваарай. Дараагийн хоёр сарын дотор зарлах сонирхолтой цуврал шинэчлэлтүүдийг үзэхийн тулд манай Телеграм сувгууд болон Твиттертэй хамт байгаарай.

DEVITA-ийн тухай

DEVITA бол хамгийн сүүлийн үеийн дижитал технологийг ашиглан эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, өгөгдөл болон дэд бүтцийг тойрсон асуудлуудыг шийдвэрлэх зорилготой блокчэйн технологид суурилсан эрүүл мэндийн үйлчилгээний төвлөрсөн бус платформ юм.

Website | Telegram (Mонгол) | Discord | Reddit | Twitter

DEVITA нь хөрөнгө оруулалтын хэрэгсэл биш бөгөөд энэхүү нийтлэлд багтсан мэдээлэл нь ямар нэг санхүүгийн зөвлөмж өгөх зорилгоор тусгагдаагүй болно. Та бүхэн уг платформыг ашиглаж эхлэхээсээ өмнө бүрэн дүүрэн судалгаа хийхийг хүсье.

--

--

DEVITA Global
DEVITA Global

DEVITA Global is a decentralized healthcare platform applying the latest digital technologies to solve classic problems in healthcare. https://devita.global