МЭДЭГДЭЛ: 2021/11/09

DEVITA Global
DEVITA Global
Published in
2 min readNov 8, 2021

DEVITA-ийн коммюнитидээ хандах нь,

Монгол Улс дахь зохицуулалтын орчинд гарсаар буй өөрчлөлтийн улмаас бид анхдагч биржийн арилжаагаа хойшуулахаар шийдвэрлэснийг та бүхэн аль хэдийн дуулсан байх. Өнөөдрийг хүртэл Монгол Улсад анхдагч биржийн арилжаа болон шинэ токений бүртгэл урьд нь өмнө нь байгаагүй эрчимтэй өсөж байсан юм. Ийм хурдацтай өсөлт нь тогтвортой биш бөгөөд удирдлагагүй байдаг учир нийгэмд аюул учруулах нь цаг хугацааны асуудал байсан болов уу.

“Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн төсөл боловсруулагдаж байгаа бөгөөд хараахан хэрэгжиж эхлээгүй байгаа ч Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ) хүчин төгөлдөр хуулинд заасан хэрэглэгчийг таних (KYC) болон “хөрөнгийн эх үүсвэрийг тогтоох”-той холбоотой заалуудыг үндэслэн биржүүдийн шинэ токен бүртгэх процессыг хүндрүүлжээ.

Үүнийг хэрэгжүүлэхээс өмнө салбарын оролцогчдод мэдэгдэхийг таатайгаар хүлээн авах байсан ч бид зөв зорилгоор ажиллаж буй зохицуулагч байгууллагын чиглэлийг хүндэтгэн ажиллах болно.

DEVITA бол блокчэйнд суурилсан эрүүл мэндийн платформ бөгөөд засгийн газрын бодлогын эсрэг ажиллах нь бидний зорилгод нийцэхгүй. Зохицуулагч байгууллагын хяналт нэмэгдэж байгаа тухай бид өнгөрсөн шөнө олж мэдсэн бөгөөд анхдагч биржийн арилжааны товыг урагшлуулах боломжтой байсан. Гэсэн хэдий ч бид дараах үндэслэлүүдийн улмаас товыг урагшлуулахгүй байхаар шийдвэрлэлээ:

  • БИД АМЛАЛТДАА ХҮРДЭГ:
    Бид өөрсдийн коммюнитид өгсөн амлалтдаа хүрдэг бөгөөд анхдагч биржийн арилжааны огноог коммюнитид зарлан мэдэгдсэн амлалтдаа хадгалан урьдчилан мэдэгдэлгүй огноог урагшлуулж, захиалга өгөхийг хүсэж байсан олон хүн хоцрохыг хүссэнгүй.
  • DEVITA-ИЙН АНХДАГЧ БИРЖИЙН АРИЛЖАА НЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ ЗОРИЛГОТОЙ БАЙГААГҮЙ: Анхдагч биржийн арилжаа (IEO) хийхийн тулд хэрэглэгчийн үнэ цэн, төслийн урт хугацааны тогтвортой байдлыг золиослох нь бидний өдрийг хүртэл мөрдөж ирсэн үнэт зүйлтэй зөрчилдөнө. Анхдагч биржийн арилжаа нь DEVITA-ийн хувьд хөрөнгө оруулалт татах ажиллагаа байгаагүй.
  • ЗОХИЦУУЛАЛТЫГ ДАГАЖ МӨРДӨХИЙН АЧ ХОЛБОГДОЛ:
    Хэрэв зохицуулагч байгууллага криптовалютыг зохицуулах байр сууриа эргэн харж байгаа бол манай төсөл ч хэрэглэгчидтэйгээ хэрхэн харилцаж буй маань хуультай уялдсан байх учиртай.

Дээрх шалтгаануудын улмаас бид Монгол Улс дахь анхдагч биржийн арилжааг хойшлуулах шийдвэр гаргалаа. Ирэх хоёроос гурван өдөрт бид хуулийн зөвлөхүүд болон зохицуулагч байгууллагуудтай хэлэлцэж дээрх нөхцөлүүдийг хангасан шийдлийг олохыг хичээх болно.

НЭГ ЗҮЙЛИЙГ АНХААРААРАЙ: Монголын зах зээлээс гадна төлөвлөсөн ажлууд хуваарийн дагуу үргэлжилж байгааг энд онцлон дуулгая.

Хүлээцтэй хандаж буй та бүхэнд баярлалаа. Блокчэйн бол инновацаар дамжуулан асуудалд шийдэл олоход чиглэсэн. Бид аль хэдийн хэд хэдэн шийдлийг судалж байгаа бөгөөд тун удахгүй энэ талаар мэдээлэл хуваалцах болно.

--

--

DEVITA Global
DEVITA Global

DEVITA Global is a decentralized healthcare platform applying the latest digital technologies to solve classic problems in healthcare. https://devita.global